A
Day in the Country (1936). Кино урлагийг өдий зэрэгт хүргэхэд Францын
кино найруулагч Jean Renoir-ын хувь нэмэр, гавъяа үлэмж их бөгөөд
маргаангүй юм.. найруулагч, кино зохиолч, бас жүжигчин тэрээр 1975 онд
хүндэтгэлийн Оскар авч байсан кино мастер, хамгийн суут кино урлаач
гэж нэрлэгдэх цөөхөн эрхэмийн нэг бөлгөө.. түүний аав Auguste Renoir
Францын алдартай Impressionist зураач байсан бөгөөд
хүү эцгээсээ олон зүйлийг өвлөж авсан нь эндээс илэрхий харагдана..
Auguste Renoir-ын дотно анд нь аугаа Guy de Maupassant байлаа.. Guy de
Maupassant бол богино өгүүллэгийн мастер, дэлхийн хэмжээний зохиолч
билээ..
Guy de Maupassant нь Gustave Flaubert-ын “сурагч” байсан ба
замналынхаа туршид 300 орчим богино өгүүллэг, зургаан роман бичсэн
бөгөөд түүний арга бол натуралист арга барилаар хүн нийгмийн амьдралаас
\үүнд ёс заншил, уламжлал ёсыг хэлсэн байх\ болж хэрхэн сэтгэлээр унаж
байгааг харуулдаг ба ерөнхийдөө дүрүүдээ гутранги “ертөнцөд” бүтээсэн
байдаг.. эргээд кино руугаа ороход, мастер кино найруулагч маань
аавынхаа анд байсан суут Guy de Maupassant-ын богино өгүүллэг дээрээс
сэдэвлэн энэхүү бүтээлийг хийсэн бөгөөд энэхүү кино нь гоо зүй, ёс
суртахуун, романтик хийгээд яруу найраглаг чанараар хосгүй эрдэнэ болж
кино түүхийн музейд тавигдах ёстойгоос гадна бүх цаг үеийн хамгийн
шилдэг мянган киноны 130-р байрт жагсдаг романтик, комеди драм.. нэг
харамсалтай юм нь эл бүтээл маань бидэнд бүрэн гүйцсэн байдлаар ирээгүй
буюу цаг агаар бас бус шалтгааны улмаас кино бүрэн дуусалгүй дөчин
минутын л хугацаатай хийгджээ..
Jean Renoir-ын дутуу орхисон
материалыг продюсер Pierre Braunberger эвлүүлэн арван жилийн дараа олны
хүртээл болгож буян болжээ.. гэвч эл бүтээлээс ойлгохгүй юмуу дутуу
санагдсан мэдрэмж үзэхэд огт төрөхгүй ба богино өгүүллэгээс үүссэн кино
богино л байх ёстой байж гэмээр сонин.. сонгодог уран зохиол амжилттай
кино болсон тохиолдол ховор, тэгвэл энэ ховор гэдэгт энэхүү кино орохоос
гадна магадгүй хамгийн төгс богино хэмжээний кино болов уу... газар
орныг зурагласан байдал болон дүрүүдийг гаргаж амьлуулсан нь үнэхээр
бахдам үзэсгэлэнтэй.. Guy de Maupassant-ын үзгээрээ сараачсан бүхэн төгс
дүрслэлээ биежин олсон нь гайхалтай агаад бид өгүүллэг, кино хоёрын
зааг ялгааг огт мэдрэхгүй тийм нарийн дүрслэлтэй хийгдсэн сонгодог
бүтээл ажээ... ингээд киноны талаар товчхон: Парис хотын гэр бүл болох
дэлгүүрийн эзэн Dufour эхнэр, охин, мөн хүргэний хамт амралтаараа хөдөө
нутгаар аялж бас амарч байгааг кино үзүүлнэ.. охин болох Henriette бол
манай киноны гол дүр ба тэрээр арванзургаагаас арваннайм орчим насны
болов уу гэмээр бараг хүүхдээрээ ч эмэгтэй хүн болж, эрчүүдийн хараа
булаам гоолиг бие, хөөрхөн царайг олжээ..
Тэгэхдээ даанч гэнэн, амьдрал
үзээгүйг дурдууштай.. охины аав тавь орчим насны тарган, тэнэгдүү эр бол
охины сүйд залууг Anatole гэх ба аавынх нь туслах энэ эр харахаас
маанагдуу, амь нь хаа байгаа юм гэмээр жижиг, дорой нэгэн юм.. харин
охины ээж хэл яриа ихтэй, махлагдуу дөч л хүрч яваа бас ч гэж гундаж
буурчихаагүй энэ хүүхний нүднээс ор хөнжлийн дундрашгүй тачаал харагдах
агаад нөхөр нь лав энэ хүслийн талыг л зовон байж унтраадаг болов уу..
энэ гэр бүл хөдөө нутгийн сайхныг мэдрэн \яг одооны бидний хөдөө нутгийн
агаарыг шүтдэг шиг\ цэнгэн баясна.. тэд замдаа таарах хоолны газарт түр
буудаллаж амрах ба ойрхон голтой учир хүүхнүүд завиар зугаалж, эрчүүд
загас барих талаар ярилцана.. хоолны газар Henri, Rodolphe гэх хорь
орчим насны нутгийн хоёр гялалзсан сайхан залуус тэднийг сонжин харна..
залуус өөр хоорондоо эх охин хоёрыг өвөртөө оруулах талаар ярилцаж бүр
яаж оруулахаа хүртэл төлөвлөгөө болгон зохионо..
Ингэхдээ хэн нь ээжийг
нь, хэн охиныг нь авахаа ч ярина.. энэ үед хотоос ирсэн гэр бүлийнхэн
модны дор өвсөн дээр хооллож ундаллах ба эрчүүд нэлээд халамцаж бүр
нойрсоно.. Henriette сүйд залуугаа харахаас ой гутах бол эх нь нөхрөө
сэрээж бутан дунд жаргах санал тавивч нөхөр нойроо харамлана..
хүүхнүүдийн эл урамгүй үед зальтай залуус ирж, хүүхнүүдэд завиар
зугаалах санал тавих бол согтуу эрчүүдэд загас барих газар зааж өгнө..
согтуу аав, хүргэн хүү хоёр загас барина гэсээр тэнэгтээд явж одоход эх,
охин хоёрыг царайлаг залуус тус тусдаа нэг завинд суулгаад авч одно..
Rodolphe-той хамт явсан ээж учраа мэдсэн болохоор буйдхан очоод жаргалаа
эдэлнэ.. харин Henriette уйдаж, сонирхолдоо хөтлөгдсөн гэнэн охин
Henri-г дагаж бөөн модод сүүдэрлэсэн голын эрэг дагасан намуухан нууцлаг
газарт очно.. дагах шалтгаан нь сүйт залуугаас нь илүү завь сэлүүрдэх
хөөрхөн залууд татагдсан хийгээд сүйт хархүүгээс нь илүү зоримог, өөртөө
итгэлтэй занд нь татагдсан нь нуух юм бишээ..
Залуу илж таалж, үнсэж
үнгэсээр охиныг өвөртөө оруулах ба энэ мөчид охинд үнэхээр дурлаж
байгаагаа ухамсарлаж ойлгоно.. харин охин уйлсаар учраа мэдэлгүй явж
одно.. ингээд, нэг жил өнгөрчээ, Henriette мангартайгаа сууж, жирэмсэн
болсон байна.. бүсгүй нөхрийн хамт дурсамж бүхий хөдөө нутгаараа явж
байгаад нөхрийн хамт өнөөх Henri-тэй амрагласан газраа очно.. нөхөр нь
согтож унасныг ашиглаж өнөөх моддынхоо дор очтол Henri тэнд байж
байдаг.. тэд харцаараа холбогдон удаан зогсох ба залуу: би энд ирэх
болгондоо чамайг боддог гэхэд бүсгүй би чамайг дандаа боддог байсан гэж
хэлээд нулимстай чигээрээ нөхөр лүүгээ гүйж оддог.. энэхүү кино маань
төгс хийгдэж чадаагүй нь төгс хайр байдаггүй нь баталгаа, нотолгоо мэт
ээ..

Comments
Post a Comment