Cabaret
(1972). Өгүүлэх нь, Гитлер засгийн эрхэнд гарахын өмнөх нь буюу
нацистууд ургаж, төлжин ид хүчээ авч байсан үе болох 1931 онд философийн
докторын зэрэг хамгаалаахаар Brian гэгч залуу Берлинд ирж байгаагаар
кино маань эхэлнэ.. сайхь эрийг шинживээс: цонхигор царайтай, ихэвчлэн
номын хүний ерөнхий төрх болсон даруухан, дуугүй, ерөнхийдөө ноомой эр..
Brian мөнгө муутай нь учраас нийтийн байранд
өрөө хөлслөн суух бөгөөд зүгээр суулгүй тэр орчмынхоо гайгүй зиндааны
хүмүүст англи хэл зааж хоол ундныхаа хэд гурван цаасыг олно.. ингэж
яваад тэрээр мөн тэр байранд өрөө хөлслөн суух Sally гэх хүүхэнтэй
танилцаж, улмаар дотносно..
тодруулбал, тэр хоёр хөршүүд бөгөөд нас
ойролцоо болохоор залуу улс дорхоноо л хэл ус авалцалгүй яахав гэж..
тэднийг найзууд болоход Sally-ын нүүрэмгий, дэндүү гэмээр нээлттэй зан
онцгой түлхэц болсныг дурьдаад, энэ бүсгүйн талаар хэд үг хэлье.. Sally
хэдий Brian-аас дүү юм шиг боловч үг яръя, үйлдэл энэ тэрээрээ олон юм
үзэж туулсан нь илэрхийгээс гадна уг хүний хувьд бүхнийг үгүйсгэх
хандлагатай, бас болоогүй хөнгөн гялалзсан амьдралыг шүтсэн нэгэн
болой.. сайхан төрсөн тэрээр жүжигчин, ер нь л олон түмний од болох
хүсэлтэй бөгөөд Kit Kat гэх кабаре клубт дуучин, жүжигчин хийж
амьдарна.. залуус хоорондоо нөхөрлөж, дотносох хэдий ч өөрийг нь эмэгтэй
хүн гэж хүсэхгүй бас харахгүй байгаад Sally Brian-нд гомдохын дээр
гайхна..
учир нь, бүсгүйг эр хүн бүр эргүүлдэг, эсхүл өөрөө хүссэн залуугаа гогдож чаддаг байтал Brian огт хөдлөхгүй.. Brian үүнийгээ жинхэнэ хайртайгаа учраагүй, мөн цөөхөн учирсан секс учрал нь бүтэлгүйтэж байснаар тайлбарладаг.. харин бүсгүй түүнийг ижил хүйстэнээ сонирхогч гэж харддаг ба энэ нь ч хожим хойно үндэстэй хардалт байдаг аа.. ингээд Brian хичээлээ зааж, Sally кабаре-даа тоглосоор хэсэг хугацаа өнгөрч, тэд ч бие биедээ дасан ойртоно..
учир нь, бүсгүйг эр хүн бүр эргүүлдэг, эсхүл өөрөө хүссэн залуугаа гогдож чаддаг байтал Brian огт хөдлөхгүй.. Brian үүнийгээ жинхэнэ хайртайгаа учраагүй, мөн цөөхөн учирсан секс учрал нь бүтэлгүйтэж байснаар тайлбарладаг.. харин бүсгүй түүнийг ижил хүйстэнээ сонирхогч гэж харддаг ба энэ нь ч хожим хойно үндэстэй хардалт байдаг аа.. ингээд Brian хичээлээ зааж, Sally кабаре-даа тоглосоор хэсэг хугацаа өнгөрч, тэд ч бие биедээ дасан ойртоно..
энэ үеэр Sally өөрийн
найз нөхдийн хүрээллийг Brian-ын ертөнцөд нэвтрүүлж чадна.. кабаре бол
барагалж баар болон бие үнэлэгчдийн нэгтгэсэн, нэг ёсондоо шоу цэнгээний
газар учир Sally нийгмийн аль л баян бас замбараагүй амьдралтай
хүмүүстэй танил байлаа.. эрдэм номыг үзэхээр ирсэн Brian нэг мэдэхнээ
архичид, садар самуунчдын эгнээнд аажмаар ууссанаа анзаарах ба уг
шалтгаан нь Sally л байв.. дашрамд дурдахад, Sally болон Brian хоёрын
хүрээлэлд Fritz гэх баян хүүхэмсэг залуу, Natalia гэх баян еврей хүүхэн
гэсэн хүмүүс орж ирэх бөгөөд энэ хоёрын хайрын түүх киноны дэд сэдэв гэж
явдаг ч энэ сэдвийг орхин гол сэдвээ барихгүй бол бичвэр маань нуршсан
болох гээд байна.. шоучин Sally-д номын Brian аажмаар татагдаж хайртай
болно.. бүсгүй ч түүнийг хайрлах хэдий ч цэнгээний газар ажилдаг бүсгүйг
янз бүрийн залуус эргүүлэх нь мэдээжийн хэрэг, ингэж яваад баян залуу
Maximilian-тай танилцана..
Maximilian царайлаг, боловсон, баян залуу ба
Sally-г мөнгөөр тэтгэж, хүссэн бүхнийг нь авч өгнө.. үүнд нөхөр шиг нь
болсон Brian хардаж зовох нь мэдээж бол Maximilian түүнд ч найрсаг
хандаж хаа явсан газраа хамт дагуулж явж, зарим үед найз бүсгүйг нь биш
өөрийг нь сонирхоод буй мэт санагдана.. нэг өдөр Maximilian гэнэт алга
болох агаад явахдаа манай хоёрт ивээн тэтгэгчийн хувиар мөнгө үлдээсэн
байна.. энэ нь манай хоёрт биеэ, үнэт зүйлээ худалдсан мэт эвгүй
санагдана.. дараагийн сцен нээгдэхэд, Sally жирэмсэн болсон байх
ба эцгийг нь хэн гэдгийг нь мэдэхгүй.. бүсгүй Maximilian-тай унтсанаа
Brian-нд хэлэхэд Brian ч Maximilian-тай бас унтсанаа хэлж, тэд ирээдүйд
төрөх хүүхдээ хүлээж авахаар бэлтгэнэ.. ийнхүү байтал өдөр ирэх тусам
Brian жирэмсэн хайраасаа хөндийрөхөд үүнд эмзэглэж бас ээж, эхнэр болж
гэрийн буг болохыг хүсээгүй Sally жүжигчин, дуучин болох мөрөөдлөө дагаж
үр зулбуулдаг.. ингээд кино төгсөхөд Brian нутаг буцаж, Sally
кабаре-даа дуулж үлддэг.. Өөдрөг, урам зоригийг бадраадаг кино жанр бол
мюзикл юм.. тухайн мөчид ямар ч зовлон, өвдөлтийг намдаадаг жанр агаад
гял цал тайз хийгээд өнгөлөг хувцаслалт, аялгуулга хөгжим, гоё чамин
үгсийг бид мюзикл жанраас л мэдэрдэг.. тэгвэл 1972 онд америкийн кино
найруулагч Bob Fosse моралын талаар, нацизмын мандалтыг ёгтлон зүйрлэсэн
мюзикл кино бүтээсэн нь ашиг орлогийн хувьд ч, шүүмжлэгч судлаачдын
зүгээс ч өндөр үнэлгээ, сайшаалыг хүртжээ.. хөгжимт кино үзсэн хэн ч
урам зориг аван, жаргалтай байдаг бол уг бүтээлийг үзсэн хэн ч жаргалыг
биш гунигийг мэдэрч, нулимсаа мэдэрнэ..
энэхүү бүтээл нь хөгжимт буюу
мюзикл жанрыг эвдэж, өөрчилсөн бөгөөд илүү гутранги, баргар амьдралын
дуулал болсон гэдгээрээ онцлог.. зарим судлаачид уг киног анхны насанд
хүрэгчдэд зориулсан мюзикл гэдэг агаад үнэндээ ч кино ил цагаан биш ч
секс яриа, ижил хүйстэний секс, садозим гэх мэт гаж буруу сексийн
хандлагийг симболизм маягаар, мөн яриа маягаар харуулдаг.. кино гарсан
дороо үлэмж хэмжээний ашиг олохоос гадна кино шүүмжлэгчдээс үнэмлэхүй
магтаалыг хүртэж, өдгөө ч заавал үзэх киноны тоонд орсоор иржээ.. Bob
Fosse эл бүтээлээрээ тэр жилийнхээ оскараас шилдэг найруулагч, шилдэг
эмэгтэй гол дүр, шилдэг хөгжим гэх мэт найман төрөлд ялалт байгуулсан ба
шилдэг кино шагналаа Francis Ford Coppola-ын суут "загалмайлсан эцэг" кинонд алдсан.. Bob Fosse хэдий мюзикл жанрыг шинэчлэн, кино ертөнцөд
өөрчлөлт авчирсан ч тэр жилдээ арай ч загалмайлсан эцгийн урд \би өөрөө
загалмайлсан эцгийн фен\ гарахаар бүтээл тууриваагүй санагддагаа энд
зориуд хэлмээр...
Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг уг кинонд
бүтээсэн дүрээрээ авсан Liza Minnelli замналынхаа хамгийн шилдэг
тоглолтоо бүтээсэн бөгөөд түүнд өөр олигтой дүр байдаггүй.. Liza
Minnelli-ын аав нь нэрт кино найруулагч Vincente Minnelli бол ээж нь
домогт Judy Garland ба эцэг эх нь хоёулаа Оскар хүртэж байсан анхны
жүжигчин бол Liza Minnelli юм.. Broadway мюзиклээс дэлгэцнээ амилсан
энэхүү бүтээлд гарах кабаре нь клубыг нацизмын үзэл санаа хийгээд оюун
санааны бохирдлын үүр уурхай гэж төлөөлөн бодох ёстой ажээ.. кинонд
нацизмын мандалтыг, тэр дундаа тухайн үеийн залуус нацизмыг хэрхэн
өөдрөгөөр хүлээж авч байсныг харуулдаг ба олон улс оронд энэ сценийг
хасч, танаж байв... уг киноны бусад ижил жанрт киноноос ялгарах аргачлал
буюу La La Land (2016) юмуу Singin' in the Rain (1952) шиг гол дүр
болгон дуулж бүжиглэхгүй бас хаа сайгүй дуулахгүй, зөвхөн гол дүр л
тайзан дээр байхдаа дуулах ба энэ нь үзэгч бид кабаре үзэж байгаа мэт
сэтгэгдэл төрж, мөн мөрөөдөлдөө автчихгүй байхыг сануулсан хар бараан мюзикл гэлтэй.. уг киног
онцгой бас ийм шилдэг болгож байгаа чимээгүй баатар бол кинонд гарах
кабаре театрын ёслолын удирдаачийн дүрийг гарамгай гаргасанаараа оскараас
шилдэг туслах дүрийг шагнал авсан Joel Grey болно.. кино маань бүх цаг
үеийн хамгийн шилдэг мянган киноны 315-р байрт жагсдаг.. итгэл үнэмшлийн
эсрэг, ёс суртахууны эсрэг хандсан үзэсгэлэн төгөлдөр мэдрэмж өгөх
кино..
НЭМЭЛТ: 1970-аад онд хийгдсэн
бусад кинонуудтай харьцуулахад энэ кино нь тийм ч тодорхой ойлгомжтой байгаагүй
ч доройтол, бэлгийн хоёрдмол байдал, хуурамч мөрөөдөл ба нацизмын сэдвийг харин
тодорхой хөндсөн байдаг. Эротикоор бялхам, хагас маргаантай, этгээд мюзикл киноны
хувьд хедонистик клубын амьдрал ба хэт замбараагүй сексийг дүрсэлснээр X
үнэлгээтэй болсон нь гайхах юм биш. Хараалын үг, сексийн агуулгатай үг хэллэг,
ижил хүйстэн ба анти-семитизм, бүр үр хөндөлтийг үзүүлсэнээрээ 70-аад оны чанга
киноны нэг болдог. Кино нацизмын сэдвийг агуулсан гэж олон судлаачид үздэг ч
зарим нь сонирхолтой нь эсрэгээрээ кино мюзикл үзэгдлээрээ анти-фашист сэдвийг
агуулсан гэж дүгнэсэн байдаг.
Comments
Post a Comment