Mother! (2017). Өгүүлэх нь, дэлгэцнээ түймэрт шатаж байгаа эмэгтэй \тэрээр гомдолтой харагдана\ хийгээд бүрэн шатсан байшин гарах ба шатаж харласан шат, тааз, шал болон хана зэрэг гарч, нэг эр үнс нурам дундаас нэг болор зүйлийг \чулуу шиг\ хичээнгүйлэн барьсаар зориулалтын \тэндээ л өмнө нь байсан гэмээр\ суурин дээр тавьтал гэнэт байшин шидийн гэмээр гэнэт өөрчлөгдөж эхлэх буюу шатаж авахын аргагүй болсон байшингийн бүх хэсэг дахин амь орж, эгээ л цэцэг лугаа дэлгэрэн өнгө жавхаа орох \яг л шинээр эхэлж буй мэт\ даруйд байшингийн унтлагын өрөөнөөс нэгэн залуухан бүсгүй “хонгороо” гэж дуудсаар сэрсэнээр манай кино эхэлдэг ээ.. энэ бүсгүй \киноны турш нэр нь гардаггүй бөгөөд Эх гэж дуудагддаг\ нөхрийнхөө хамт түрүүнээс хойш дурдан буй байшинд амьдарна..
байшин нүсэр том агаад маш үзэсгэлэнтэй цэцэрлэгээр
хүрээлэгдэж, хот суурингаасаа нэлээд алслагдсан бөгөөд Эх өдөржингөө
байшингаа засаж, янзлан засвар хийх бол нөхөр \киноны турш мөн л нэр нь
гарахгүй харин Тэр гэж гардаг бол би энд ойломжтой байх үүднээс нөхөр
гэв\ нь номын сандаа сууж зохиолоо бичнэ.. Эх нөхөртэйгөө танилцаад
удаагүй нь байшинд хандах хандлагаас харагдах бол нөхөр хуучны алдартай
зохиолч агаад урам зориг, уран санаагаа алдсанаас болж ойрын үед
зохиолоо бичих гэж шаналан дэмий л ширээнээ сууна.. ийнхүү тэд амар
жимэр амьдарч байтал нэгэн хижээл насны бие муутай эр хоног төөрүүлье
гэж гуйсаар ирэх ба нөхөр уриалгахан хүлээж авч шөнөжин ярилцаж хононо..
харин Эх-д үл таних эр таалагдахгүй ч нөхрөө бодож чимээгүй өнгөрнө..
маргааш болоход өнөөх эр явсангүй харин ч бүр эхнэр нь хүрээд ирнэ..
Эх
эрс дургүйцэн нөхөртөө хандаж тэднийг явуул гэх бол нөхөр энэ өрөвдөлтэй
эр миний шүтэн бишрэгч юм байна, үхлүүт өвчтэй түүний сүүлийн хүсэл
надтай уулзах юм гэнэ, жаахан тэвчээр гаргаач гэж Эх-ээс хүсэх бол Эх-д
урилгагүй зочдын хэт хээгүй, дураараа зан огт таалагдахгүй ч мөн л
нөхрөө бодож хүлцэж өнгөрүүлнэ.. дээр дурдаад өнгөрсөн болор зүйл
нөхрийн ажлын өрөөнд байх агаад нөхөр үүнийгээ дээдлэн шүтэж, амь
амьдралаа гэж бурханчлан үзнэ.. гэтэл санаатай юмуу санамсаргүйгээр
зочилж ирсэн эр эм хоёр болорыг хагалж, нөхөр уймран шаналах бол Эх одоо
хангалттай гэж үзэж эр эм хоёрыг хөөж байтал гаднаас хоёр залуу бараг
зодолдсоор орж ирнэ.. эдгээр залуус бол эр эмийн хүүхдүүд бөгөөд үхэх
гэж байгаа эцгийнхээ өв хөрөнгийг булаацалдаж байгаа нь энэ ба ингээд
гэрт зодолдох хөвгүүд, хүүхдүүдээ загнах эцэг, салгах гэж орилох ээж
гээд бөөн шуугиан тэмцэлд Эх маань балмагдаж яах учраа олохгүй бол нөхөр
сонирхолтой ер хөдөлж өгөхгүй нь уур бармаар..
ингээд, хөвгүүдийн нэг
нь санаандгүй бэртэж нөхөр болон эр эм гурав түүнийг аван эмнэлэг
явцгаах бол үлдсэн нөгөөх нь хэрүүлийн шалтгаан болсон мөнгөө аваад
арилж өгнө.. ганцаар үлдсэн Эх сая болж өнгөрсөн бүхэнд цочирдох байхдаа
байшингийнхаа дор, өөрөөр хэлбэл зооринд нь асар их хэмжээний бензин
байгааг олж ирлүүлээд байтал нөхөр нь хүрч ирээд, хүү эмнэлэгт очоод
үхсэн гэнэ.. Эх хоёулаа үлдсэндээ баярлан байтал гэнэт гаднаас өнөөх эр
эм болон хамаатан садан, найз нөхөд гээд баахан хүмүүсийн орж ирээд
хүүгийнх нь амийг аврах гэж оролдсон зохиолчид талархасан сэтгэлээ
илэрхийлэн хэмээн үдэшлэг зохион.. урилгагүй бөөн зочдын идэж уух
хийгээд хэтэрхий увайгүй дураар загнах нь Эх-ийг тавгүйтүүлэхээс гадна
үзэгчдэд ч тун түвэгтэй санагдана.. зочид гэрийн эздийг үл ойшоож хаа л
бол хаа дураар аашлах ба Эх энэ бүхэнтэй ганцаар тэмцэх бол нөхөр
зочдынхоо магтаал, зусардалтад согтоод Эх –ээ, байшингаа ч үл анхаарна..
Эх-ийн тэмцэл эцэстээ үр дүнгээ өгөн, урилгагүй зочид таран одоцгоох
бөгөөд юу ч хийхгүй, ямар ч нэмэргүй байсан нөхрөө Эх загнаж, улмаар тэд
хэрэлдэж, хэрүүл төгсгөлдөө гал халуун хурьцал болж дуусна..
маргааш
өглөө нь Эх жирэмсэн болсон байх ба сайхь мэдээгээ нөхөртөө дуулгатал
баярласан нөхөрт түүнийг орхин одоод байсан уран санаа, тэнгэрлэг онгод
нь гэнэт бууж ирэн бичиж чадахгүй байсан зохиолоо бичиж, улмаар
амжилттай бичиж дуусгана.. урам зоригоор дүүрэн бичигдсэн зохиол гарсан
даруйдаа үлэмж хэмжээгээр зарагдсанаас гадна асар өндөр амжилт олох ба
энэ үед Эх-ийн гэдэс тогоо шиг томроод байлаа...
нэг нартай өдөр байшин
нөхрийн номын шүтэн бишрэгчдээр дүүрэн хүрээлэгдэнэ.. гарын үсэг авч,
хамт зураг татуулах гэсэн улаан галзуу шүтэн бишрэгчид нөхөр, Эх хоёрыг
хамт байх боломж олголгүйгээр ар араасаа түрэн орж ирэх бөгөөд жирэмсэн
Эх яаж ч хичээгээд тэднийг гэрээсээ хөөж гаргаж дийлэхгүй бол нөхөрт энэ
бүхэн харин ч бүр аятай таатай байгаа нь илт буюу ерөөсөө түүний
амьдралын утга учир ийнхүү хүмүүсээр тахин шүтүүлж хүрээлүүлэх бөлгөө..
нөхцөл байдал гараас гарч, эмх журамгүй байдал байшинд тогтон, байшин
дотор энд тэндгүй замбараагүй байдал үүсэж, ёстой л хаос болох бөгөөд
шүтэн бишрэгчдээс гадна хулгайч, дээрэмчид чоно борооноор гэдэг шиг
далимдуулан байшинд орж ирэн нэг мэдэхэд Эх бараг дайны байдалд төрөх
гэж байдаг.. нөхөр түүнийг хүнгүй өрөөнд оруулан өөрөө гардаж төрүүлэх
бөгөөд Эх нөхрөөсөө энэ бүх хүмүүсийг явуул гэхэд нөхөр түүнд чадахгүй
гэдэг..
нөхөр тэд хүүхдийг хүсэж байна гэсээр хүчээр Эх-ээс хүүхдийг
булааж авах агаад эх хүүхдийнхээ араас очтол хүүхдийг хүмүүс идэж
байдаг, амьдаар нь.. уур хорсолдоо солиорох шахсан Эх байшингийн дор
байх бензинийг санаж гүйж очин гал тавьсанаар өөрөө болон зочид, мөн
байшин ч галд шатах агаад Эх үхлүүт хэвтэж байхад нөхөр хүрч ирээд чи
надад хайраа үлдээж өг гэхэд Эх зүрхээ өгөх бөгөөд энэ зүрх нь өнөөх
болор зүйл байна.. нөхөр болорыг сууринд нь тавихад байшин дахиад амь
орж эхлэх бөгөөд унтлагын өрөөнөөс өөр нэг бүсгүй “хонгороо” гэсээр
сэрдэг ээ.. сэтгэлзүйн триллерээрээ кино түүхэнд онцгой үзэгдэл болж
үлдэх, энэ цаг үеийн шилдэг кино найруулагчдын нэг Darren Aronofsky-ын
энэхүү кино 2017 оны хамгийн \2017 оны хамгийн шилдэг киноны нэг\
тэнцүүхэн магтуулж мөн шүүмжлэгдэж, ерөнхийдөө тун их маргааны сэдэв
болсон кино болно.. киног том кино студи хийсэн гэхэд их чөлөөтэй
хийгээд зоримог нээлттэй болсон гэж шүүмжлэгчид үзэхээс гадна ер нь
уламжлалт хоррор, аймшгийн кино жанраас өөр, нэгэн хэвийн бус боловч
ямар ч үзэгчийг \аймшгийн киноны фен байсан ч\ айлгаж чадах кино болсон
гэж магтаж байгаагаас гадна аажмаар өсөн нэмэгдэх киноны түгшүүртэй
болон түвэгтэй шаналгаат чанараараа үе үеийн аймшгийн шилдэг киноны
эгнээнд орохуйц гээд чухам яг аймшгийн кино гэхэд бэрх ч жил өнгөрөх
тусам сайхь бүтээлийн үнэ цэнэ нэмэгдэх нь эргэлзээгүй.. найруулагч
Darren Aronofsky киноныхоо зохиолыг өөрөө бичсэн бөгөөд “Noah” бүтээлээ
хийж байхдаа уг киноныхоо санааг олж, улмаар таван хоногт л \маш богино
хугацаа\ зохиолоо бичжээ..
киноны гол дүрүүдэд: Jennifer Lawrence,
Javier Bardem, Ed Harris, Michelle Pfeiffer гэсэн холливуудын А
зэрэглэлийн жүжигчид тоглосноос гол дүрийн Эх Jennifer Lawrence-ын
тоглолт тун сайн байж, залуу бүсгүй өнөө цагийн шилдэгүүдийн нэг гэдгээ
энэ дүрээрээ тамгалж өгчээ.. ихэнхи үед үзэгч Jennifer Lawrence-ын
дээрээс юмуу араас дагах \ POV\ камерын өнцөгөөс харах ба уг өнцөг
үзэгчийг зухалдуулж, ядраах нэг шалтгаан юм.. урилгагүй ирсэн увайгүй
зочдын ааш аяг маш их зухал, бухимдал төрүүлэх ба цус нөж, хэтэрхий
балмад хүчирхийллийн зураглалаараа кино насанд хүрэгчдэд зориулагдсан..
найруулагчийн эл бүтээл цэвэр христ буюу библийн үлгэрлэсэн зүйрлэл
\хоррор\ бөгөөд Jennifer Lawrence-ын дүрээр эх газыг бэлгэдсэн бол
Javier Bardem бурхныг, харин эр эм хоёр Eve, Adam хоёрыг бэлгэдэж, ойр
орчмын цэцэрлэг хийгээд газар Garden of Eden-г төлөөлжээ.. ингэхээр,
байшин бол дэлхий гэж үзэхэд найруулагчийн уран санаа бол хүмүүн бид эх
дэлхийтэйгээ өршөөнгүй балмад харьцаж, шуналдаа сохрон эх дэлхийгээ
сүйдлэн сэндийчиж байгааг найруулагч нэг байшин, хоёр дүрээр тун
оновчтой, чухамдаа гайхамшигтай дүрслэн үзүүлжээ.. дашрамд
сонирхуулахад, Darren Aronofsky, Jennifer Lawrence хоёр кино хийгдэж
байх үеэр үерхэж байсан бол кино дээр Jennifer Lawrence дандаа хөл
нүцгэн байдаг ажээ..

Comments
Post a Comment