Маанаг эр ба овжин бүсгүй


The Lady Eve (1941). Дээд зэрэглэлийн тансаг галт тэргэнд нэгэн залуухан, дөнгөж хуримлаад буй хос бал сараа өнгөрүүлэхээр ирээдүйн жаргалынхаа өөд итгэл төгс аялан явж байна.. энэхүү шинэ гэр бүл бологчдыг галт тэргэнд суухаас нь өмнө харсан хэн ч хорвоо ертөнц дээрх хамгийн жаргалтай хоёр байна хэмээн цагаахан атаархаж өнгөрөх бол бодит нөхцөл дээр хосууд галт тэргэнд суумагцаа хэрүүл, уруулдаа живсэн буюу цаг мөч өнгөрөх тусам дээрх хосуудын салах нь цаг хугацааны л асуудал болж хувирна.. 

үзэгч бид хосуудын хувийн өрөө рүү буюу хувийн амьдрал руу зориглон өнгийхүйд тэнд эхнэр болсон бүсгүй нөхөртөө нүглээ наминчлах агаад сайхь наминчлалыг дүрсэлвээс: өмнө нь үерхэж байснаас нэг шөнийн учралаас авхуулаад амьдралдаа учирч байсан бүх эр хүнийг ичихгүйгээр, гэхдээ наминчлах маягаар нөхөртөө уйлан хайлан, заримдаа инээж, санаамшран өгүүлэх эхнэрийн энэхүү ааш аяг зориудын, холоос бэлтгэж зорьсон төлөвлөгөө болохыг үзэгч бид анзаарна..

 энэ бүхэнд нөхөр эхэндээ эелдэг соёлтой эр хүний зангаар хандаж, эхнэр болсон бүсгүйнхээ хуримынхаа өдөр нөхөртөө бүх сайн муугаа, тэр дундаа жаахан охин байсан, залуу насны тэнэглэлээс үүдсэн ганц хоёр учралаа нөхөртөө хэлж, үүгээрээ цаашид ариу, үнэнч сайн эхнэр байхаа өөрт амлах нь уу гэж хүлээн сонсож байтал хүлээлт амсар саваа даван хальж, сонсоод байх нь ээ, өөрийгөө хүндэлдэг сэхээтэн эр хүн тэсэмгүй болж, өөрөөр хэлбэл дөнгөж хуримласан эхнэр нь асар банзал, муугаар хэлэхэд хормойн донтой шахуу болохыг ойлгоно.. ингээд план өөрчлөгдөхөд чемоданаа барьсан эр \нөхөр\ галт тэргэнээс бууж байдаг.. энэ бүхэн ямар учиртайг хийгээд чухам яагаад ийм хэрэг болсынг чадан ядан дор өгүүлсү..
дээд зэрэглэлийн усан онгоцон дээр нэгэн асар үзэсгэлэнтэй бүсгүй хоёр хөгшин эрийн хамт хэн нэгнийг хүлээж ядан, нүдээрээ хайн зогсоно.. хорь орчим насны шаргал үстэй, дур булаам энэ бүсгүйг Jean гэдэг ба хоёр талд нь зогсох эрийн нэг нь түүний эцэг хурандаа хүн бол нөгөөх нь тэдний хамтрагч болой.. 
хамтрагч гэдэг нь тэд мэргэжлийн луйварчид агаад дээд зэрэглэлийн баячуудын дунд хуурамч нэрээр шургалан орж хөзрийн луйвар хийн мөнгө олдог зартай бас гарамгай луйварчид болой.. уг луйварын гол зэвсэг Jean, бүсгүй гоо үзэсгэлэнгээрээ хэн нэгэн баян эрхэмийг урхидан хурандаа гэх хуурамч дүрд хувирсан аавтайгаа танилцуулан хөзөр тоглуулж асар их хэмжээний мөнгө мэхлэн авдаг байлаа.. 

тэдний луйвар тун цэвэрхэн ба ийнхүү дараагийн буюу шинэ олзоо хүлээж байтал олз нь гараад ирнэ: энэ бол Jean-тэй насаар ойролцоо, гэнэндүү, мангардуу, асар баян айлын ганц өв залгамжлагч Pike гэгч залуу бөгөөд могой судлаач энэ залуу ихэнх цагаа амазонд судалгаа хийж өнгөрүүлж байгаад буцаад нийгэмдээ ирж байгаа нь юм.. эмэгтэй хүнээс их ичдэг Pike-ын арга эв, нэг ёсондоо түлхүүрийг Jean далай дээр явах ганц хоёрхон өдрийн дотор олж, түгжээг тайлж өөртөө нам дурлуулна.. эцгийн хамт Pike-ыг хувхай хоосортол цөлмөх боломж гарах үед бүсгүй Pike-ын хиргүй тунгалаг сэтгэл, боловсон эелдэг зан, мөн өөрт нь урьд хожид төрүүлээгүй романтик хандлагад уяран татагдан өөрөө ч Pike-д сэтгэл алдарчихна \үүнд мөнгө бас нөлөөтэй?\.. эцсийн мөчид эцгээсээ зориглон зөрж, нэг ёсондоо бүх төлөвлөгөөнийхөө эсрэг хөдөлж, Pike-гаа авран, мөн түүндээ үнэнээ хэлэх гэж очиход Pike бүсгүйн талаарх бүх нууцыг олж мэдсэн байх агаад нууц мэдээллийг түүний бие хамгаалагч, мөн аавынх нь сайн найз хөгшин болох хүн олж мэдэн хэлсэн байна.. 

бүсгүйн болон аавынх нь сэжигтэй байдалд бие хамгаалагч анхааран, сэжгийнхээ дагуу мэдээлэл дор нь цуглуулсанаар бүгдийг олж, түүнээ Pike-д уламжлана.. бүсгүй үнэндээ жаахан л хоцрох бөгөөд хэрвээ өөрөө үнэнээ хэлсэн бол Pike ойлгон, гол нь дурлалынхаа гал халуунд тоохгүй өнгөрөх байтал өөр хүнээс мэдсэн нь гай болж бүсгүйг өршөөлгүй хаяж явна.. Jean уучал гуйж, сэтгэлээ илэрхийлэх гэхэд онгоц зорьсон газраа ирж таарахаас гадна залуу ч өөрийг нь мэхэлсэнд дургүй нь хүрч огт авч хэлэлцэхгүй.. Jean өөрт нь ингэж хандсанд гомдож, хариугаа авахаа өөртөө амлана..
 ингээд хэсэг хугацаа өнгөрөх агаад Pike-ынхан нэгэн том үдэшлэг зохион байгуулна.. уг үдэшлэгт нэртэй төртэй, баян тарган, язгууртан ноёд гээд бүхий л дээд зиндааныхан ирэх бөгөөд үүн дотор хатагтай Eve гэх английн лондоноос ирсэн хүүхэн гоо үзэсгэлэн хийгээд яриагаараа бүхий л зочдыг өөртөө татна.. хатагтай Eve-ыг харсан Pike бүрэн шоконд орно, учир юу гэвэл, хатагтай Eve бүх талаараа Jean байх ба ярианы аялга, биеэ авч яваа байдал нь өөр гэхээс бусдаар нэг хүн гэмээр байна.. 

хатагтай Eve-г хардах гэтэл авга ахын хамт уг үдэшлэгт ирсэн байх ба авга нь үнэхээр англи хүн байна.. гэтэл энэ бүхэн маш сайхан зохион байгуулсан ажил байв.. Eve бол Jean юм, нэг ёсондоо нэг төрхтэй хоёр янзын өөр хүн юм.. улмаар Pike сэтгэл зүрхээ Eve-д алдан дурлаж хуримлах санал тавин тэд гэрлэнэ, гэтэл Eve-ын дүрд хувирсан Jean энэ бүхнийг хүлцэхгүй байж, киноны эхний хэсэгт гарах худал хуурмагийг ярьж Pike-ээс холдоно.. киноны маань үндсэн санаа бол үнэнч сэтгэл, шударга зан юм.. яг адилхан царай төрхтэй хэдий ч хүнлэг чанараараа, өгөөмөр сэтгэлээрээ бид бүхэн буюу хүмүүс сайн муугаараа хуваагдан ялгардаг аа.. та яг адилхан дүр төрхтэй ч шал ондоо зан авиртай хоёр хүнд ээлжлэн дурлавал ямар байх бол? Америкийн нэрт кино найруулагч Preston Sturges-ын зохиолын бичиж, мөн найруулсан (Ирландын зохиолч Monckton Hoffe-ын Two Bad Hats" зохиолоос сэдэвлэсэн) үеийн шилдэг романтик болон ойворгон комедийн нэг болсон бүтээл агаад бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 136-р байрт жагсдаг аа... 

киноны гол дүрүүдэд Henry Fonda \америкийн кино хүрээлэнгээс түүнийг хамгийн шилдэг эрэгтэй жүжигчний зургаад жагсаасан\, Barbara Stanwyck \америкийн кино хүрээлэнгээс түүнийг хамгийн шилэг эмэгтэй жүжигчний арваннэгдүгээр байрт жагсаасан\ гэсэн домгууд тоглосон бөгөөд Barbara Stanwyck-ын суу билиг, овжин санаа нь дэндсэн дүр нь эмэгтэй хүний залирхаг, ухаалаг чанарын дээд болоод зогсохгүй кино дэлгэцнээ амилсан хамгийн тачаангуй, луйварчин эмэгтэй дүрүүдийн нэг болжээ.. олон судлаачид киног жендэрийн асуудлыг эрт хөндсөн бүтээл гэдэг бол Barbara Stanwyck-ын дүрээр уг кино бол тэр чигтээ эмэгтэй хүний давамгайллыг харуулсан бүтээл гэдэг агаад эрт үед хийгдсэн гэхэд тун сексийгээс гадна хошигнол өндөртэй кино болно..

НЭМЭЛТ: Хэрвээ надаас бүх сайн романтик комеди кинонуудаас нэгэн зэрэг халуухан бөгөөд инээдтэй сцэнийг нэрлэ гэвэл би Престон Стержэсийн "The Lady Eve" киноны эхний 20 минутыг хэлнэ гэж шүүмжлэгч Рожер Эберт хэлж байв. Энэ кино бүдүүлэг хошигнол, егөөдөлтийг өвөрмөц байдлаар хослуулдаг ба ерөнхий сэдэв нь жендэрийн урвуу байдал. Мөн эрэгтэй хүний бүтэлгүйтлийг онцолдог буюу гол дүр Пик байнга л бүтэлгүйтдэг бөгөөд Жэйний ов мэхэнд гэнэн зангаасаа болж цаг тутам унадаг.

Comments