A
Christmas Story (1983). Энэхүү Кино маань Ralph Parker хэмээх
залуугийн хүүхэд насныхаа буюу есөн настай байх үеийнхээ гэр
бүлийнхэнтэйгээ тэмдэглэсэн дурсамж дүүрэн тэр нэгэн жилийн зул сарын
баяраа эргэн санаж, дурсан ярьж байгаагаар эхэлнэ.. өөрөөр хэлбэл,
киноны өгүүллэгчийг Ralph Parker өөрөө гүйцэтгэж, үзэгч бид түүний
дурсамжаар гэхдээ түүний тайлбартайгаар киногоороо аялна гэсэн үг.. ингээд,
бид 1940-өөд оны Америкийн нэгэн гэр бүлтэй танилцах ба энэ бол мэдээж
киноны өгүүлэгч Ralph Parker-ын амьдралын хамгийн сайхан,
дурсамжит зул сарын баярынх нь жил болой.. Ralph, байнга хоолоороо
тоглох авч үргэлж өөрийг нь гэх насаар ганц хоёр дүү хөвгүүн болон
дандаа хараал, муу үгс амнаасаа урсгах, гаднаасаа ширүүн дориун төрхтэй ч
сайхан сэтгэлтэй аав, мөн бүхий л Америкчуудын жишиг болсон ээжийн хамт
гээд ам бүл дөрвүүл, Америкийн нэгэн дундаж айл өрхийн үлгэр жишээ
болон жаргалтай амьдарна..
Он цаг урссааар дэлхийд, Америкт, Ralph-ын
гэрт зул сар хүрэлцэн ирнэ.. зул сараар хүүд бэлгэнд авах ганцхан
хүсэмжит бэлэг байсан үрлэн сумтай буу байна.. Ralph ээжийнхээ наана
цаана орон байж зул сараар авах бэлгийнхээ талаар дурстал: эх нь, чи
нүдээ сохлох гээ юу гэж зад загнана.. урам хугарсан Ralph сургууль
дээрээ багшийнхаа өгсөн: зул сараар ямар бэлэг авмаар байна гэсэн зохион
бичлэгт үрлэн сумтай буу авмаар байна гэсэн үнэн гоё найруулгатай
зохион бичлэг бичиж өгтөл багш нь мөн л нүдээ тэс цохих нь уу, гээд
халгаахгүй, харин ч муу дүн тавьж орхино.. Ralph багшийгаа чихэр,
жимсээр хахуульдах гэж үзээд ч амжилт үл олно.. Ralph хүү эцэг эх, багш
нь ойшоохгүй бол санта буюу өвлийн өвгөнд хүслээ хэлье хэмээн сэтгэж
дэлгүүрт хүүхдүүдийн хүслийг сонсон суух өвлийн өвгөнд хүслээ зовон байж
очиж хэлтэл нохой хуцна чинээ тоохгүй орхино..
Ralph хүүг мөрөөдлийн
тоглоомдоо шаналж байх хойгуур гэр бүлийнхэнд нь адал явдал зогсолтгүй
тохиох бөгөөд одоо миний зухас дурьдах хэсгүүд маань киноны маань чимэг,
шигтгээ болсон чухал хэсгүүд болдог оо.. тухайлбал, Ralph-ын аав нэгэн
тэмцээнээс эмэгтэй хүний хөлний хэлбэртэй гэрлийн чийдэн хождог ба аав
үүндээ баярлаад барахгүй бүр өөрөө бахархах бол ээж буюу эхнэр
дургүйцэвч нөхрөөсөө айгаад үл дуугарна.. мөн Ralph гэрийнхэнтэйгээ зул
сараар засах гацуураа авчихаад явж байтал машиных нь дугуй нь хагарч,
Ralph аавдаа туслан байхдаа “fuck” хэмээх хараалыг уулга алдалтаар
хэлчихсэн нь аав нь сонсож, сонссоноо ээжид нь хэлж Ralph шийтгэл буюу
амандаа саван үмхэн шийтгэгдэнэ.. зураг дээрх хэсэг бол киноны хамгийн
алдартай бөгөөд инээдтэй хэсгүүдийн нэг, энэ хэсэгт Ralph-ын ангийн
анд, ганц дотно найз хөлдсөн төмөрт хэлээ хүргэвэл наалдана, үгүй
наалдахгүй гэсэн мөрийнөөс болж хэлээ төмөрт нааж байгааг харуулна..
Энэ
мэтчлэн кино маань инээдтэй, хөгжөөнтэй хэсгүүд ихтэй болно.. ийнхүү
зул сар ирэхэд Ralph өвлийн өвгөнөөс буюу эцэг эхээсээ мөрөөдлийн бэлгээ
авна гэж найдтал гонсоймоор юм болж, ээжийнхэн эгчийн явуулсан туулайны
өмсгөл түүний хамаг баярын сэтгэлийг унтраагаад байхад аав нь
хүүгийнхээ хүслийг аль дээрээс ажиглаж мэдээд, өнөөх үрлэм сумтай бууг
авчихсан байгаад хүүдээ бэлэглэдэг.. нэг үгээр кино маань сайн сайхнаар,
гэгээлэгээр өндөрлөдөг.. гэхдээ киног үзэхэд тух алдуулам, бүдүүлэгдүү
хошигнолоор дүүрэн ч гэр бүлийн, хүүхдийн, гол нь шинэ жилийн кино ба шинэ жил буюу зул сар хамгийн шилдэг киноны тоонд сайхь кино бүтээл маань ордог агаад AOL-гаас бүх цаг үеийн
хамгийн шилдэг зул сарын киногоор тодруулсан байдаг..
Давтан хэлэхэд,
кино маань гэр бүлийн, тэр дундаа хүүхдүүдийнх юм шиг бүтэцтэй ч киноны
өгүүлэгчээсээ эхлээд, кинонд гарах хараал ерөөлын үг хийгээд эвгүй
сценүүд насанд хүрэгчдэд зориулсан мэт боловч хүүхдүүдийн ч тэр, насанд
хүрэгчдийн ч тэр, ерөөсөө гэр бүлийн классик кино болно..
киног Bob Clark найруулж \өөр олигтой кино үгүй\, гол дүрд Peter
Billingsley \ Ralph хүүд тоглосон бол өгүүллэгчээр Jean Shepherd
ажилласан\ тоглож, өгүүллэгчээр киноны зохиолыг бичсэн Jean Shepherd
ажилласан билээ.. кино тэр жилдээ Genie Awards-аас хоёр шагнал: шилдэг
найруулагч, шилдэг кино зохиол шагналыг хүртсэн \канадын оскар\ ба
тухайн үедээ нээх үнэлэгдээгүй явсаар жил ирэх тусам шүүмжлэгч болон
үзэгчдээс өндөр үнэлгээ аван өдгөө зул сар, шинэ жилээр заавал үзэх
киноны тоонд багтаж, классик зул сарын түүх болжээ.. аливаа баяр
хүүхэд насанд хамгийн сайхан бас тод үлддэг..
Тэгвэл уг киноны зорилго
бид бүхний \насанд хүрээд баярлаж чадахаа больсон\ хүүхэд насны шинэ
жилийн гэгээлэг, үлгэрийн мэт дурсамжыг сэргээхээс гадна дахин тэр үедээ
очих, хүүхэд насаа санагалзах мэдрэмжийг төрүүлдэг онцгой кино гэж
судлаачид хэлсэн байдаг аа.. энэхүү бүтээл зөвхөн шинэ жилийн дурсамж
сөхөөд зогсохгүй есөн настай байсан бүх хүний дурсамжыг малтах буюу
хүүхэд насанд тохиох ичиж, нэрэлхэх, мөн элдэвийг санаж, эрэлхэг
зоригоор бусдтай зодолддог зэрэг ёстой л нэг хүүхэд насыг маажих хөөрхөн
кино.. мөн бид Ralph-ын дүрээр Америкийн материалист өвчинөөр өвдсөн
хүүхдүүдийг санаа алдаж харна.. дашрамд сонирхуулахад: Ralph-ын аавын
дүрд Jack Nicholson-г тоглуулах гэсэн ч үнийг нь дийлэхгүй гээд больсон
байдаг.. мөн түүнчлэн Ralph "Red Ryder BB Gun" буюу үрлэн сумтай буу авмаар байна гэж 28 удаа хэлдэг бөгөөд Ralph-ын дүр ер нь цөөхөн үг хэлдэг..
сэтгэлд дотно, дурсамжтай бас хөх инээд хүргэм гайхалтай шинэ жилийн
кино..
Comments
Post a Comment