Цөцгийн тос



Last Tango in Paris (1972). Нар жаргах дөхжээ.. Парисын гудмаар хорь л хүрч яваа болов уу гэмээр залуухан бүсгүй алхлана.. дэгжин энэ бүсгүйг Jeanne \ Maria Schneider – Францын жүжигчин тэрээр bisexual байжээ\ гэх бөгөөд амьдрах байр түрээслэхээр яваа нь энэ.. ингэж яваад гудманд нас тогтсон эртэй тааран хамт алхана.. нас тогтсон эрийг Paul \ Marlon Brando – хоёр удаагийн Оскарын шагналт, хорьдугаар зууны хамгийн нөлөө бүхий Америкийн жүжигчин\ гэдэг бөгөөд бас л байр хайж яваа болой.. 

ингээд зам нийлсэн хоёр явсаар зорилго ч нийлэх буюу хоёулангийнх нь сонирхол нэг байр дээр тогтоно.. хоосон байранд үлдсэн хоёр чимээгүйхэн өрөөнүүдээр явж байгаад хоёр бие рүүгээ асах буюу гал халуунаар секс \кино урлаг дахь хамгийн бодитой бас түрэмгий секс сцен\ хийнэ.. энэ өдрөөс эхлэн энэ байр тэдний секс оромж болох агаад байрыг Paul түрээслэнэ.. Paul Америкаас ирсэн бизнесчин.. эхнэр нь амиа хорлоод удаагүй ба уг аймшигт хэрэг түүнд нөлөөлсөн нь илэрхий.. мөн түүнчлэн Paul-ын бага нас эцгийн хүнд зодуур дунд өнгөрсөн бөгөөд үүнээс улбаалан эмэгтэй хүнтэй хөндий хүйтэн бас хэрцгий харьцана..
Jeanne дөнгөж дэлгэрч буй цэцэг шиг цоглог, сахилгагүй, сониуч.. бүсгүй кино найруулагч залуутай сүй тавьсан боловч Paul-д тодорхой хэмжээгээр татагдана.. харин Paul энэхүү харьцаагаа зөвхөн секс дээр байршуулах агаад тэднийг хамт байх хугацаанд хэн хэнийхээ нэрийг асуухгүй, ямар ч хувийн асуулт байхгүй, ерөөсөө секс л хийнэ гэсэн дүрэм тогтооно.. Jeanne эрийг эхлээд маш ихээр сонирхож элдэв юм асууна.. харин Paul хад чулуу шиг л хариу хандана.. ингээд хэсэг хугацаа өнгөрөхөд Jeanne-д энэ бүхэн утгагүй санагдаж эхэлнэ.. нэн ялангуяа Paul түүнийг нэг ирэхэд нь хүчээр анал секс хийж өөрөөсөө улам холдуулна.. ямар ч романтик сэтгэлгүй, ямарч харилцан хамаарал, халамж энхрийлэлгүй бол төгс секс зохицол ч удаан насгүй байх нь мэдээж.. 

 бүсгүй Paul-оос хагацаж найруулагч залуу дээрээ эгнэгт очно.. хэсэг хугацааны дараа Jeanne гудмаар алхаж байтал Paul гэнэт гарч ирэх ба шал өөр болсон байлаа.. илүү яриасаг, илүү хөгжилтэй Paul бүсгүйгээс дахин нийлэхийг хүсч, бүр нэрийг нь хүртэл асууна.. харин энэ бүхэн Jeanne-ын хувьд оройтсон байлаа.. Италийн домогт кино урлаач Bernardo Bertolucci-ын найруулж, мөн өөрөө зохиолын бичсэн энэ кино бол кино урлагт тохиосон хамгийн их маргаан дагуулж, шуугиан дэгдээсэн киноны нэг.. анх олон улс оронд хориглогдож, ёс суртахуунгүй порно хэмээн ад үзэгдэж явсан бол цаг үеийн шалгуураар цэвэр кино, арт кино хэмээн өргөмжлөгдөн бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 357-р байрт бичигдэхээс гадна хамгийн хүчирхэг эротик драм гэгдэх болжээ.. Bernardo Bertolucci киноныхоо зохиолыг зүүдэндээ харсан гэдэг ба гудманд таарсан үзэсгэлэнтэй бүсгүйтэй энгэр зөрүүлж байна хэмээн зүүдэлсэн гэдэг.. мөн киног алдаршуулахад нэрт зураглаач Vittorio Storaro-ын үүрэг их бөгөөд Vittorio Storaro , Bernardo Bertolucci хоёр киноны санаа болон өнгө зураглалыг Francis Bacon-ны хоёр зурагнаас авсан гэх ба тус зургууд киноны эхэнд гарах бөлгөө.. 

кино маань хүрэн бор, саарал, баялаг улбар шар өнгөний дэвсгэртэйн Francis Bacon-ны шууд нөлөө болно.. уг киног алдаршуулахын хажуугаар асар их харлуулсан зүйл бол Paul буюу Marlon Brando Jeanne буюу Maria Schneider-ыг анал сексээр хүчинддэг хэсэг юм.. кино нь дээр Paul маслороор тосолж байгаад хүчинддэг ба киноны энэ хэсэг болох "Go, get the butter." Кино урлагийн Хамгийн алдартай хэсгүүдийн нэг гэгддэг билээ.. хүчиндэх хэсэг угтаа зохиол дээрээ байгаагүй ба тухайн зураг авах үед Marlon Brando, Bernardo Bertolucci хоёр бодож олсон гэдэг.. Maria Schneider зураг авах хүртэл мэдээгүй байсан гэдэг ба сонсоод дэлбэртлээ уурласан гэдэг.. хожим Maria Schneider энэ кино буюу хүчиндүүлдэг хэсэг миний амьдралыг балласан, хамгийн болчимгүй үйлдэл минь байсан гэж ярьсан байдаг.. тэр үед Maria Schneider хорь л хүрч байсан юм.. мэдээж тэр сцен жүжиглэлт байсан ч Maria Schneider Marlon Brando –д яг хүчиндүүлсэн мэт мэдрэмжтэй үлдсэн гэдэг..

 тухайн сцен ганц авалтаар авагдсан нь маш үнэмшилтэй, үзэхэд тавгүйрэм болжээ.. энд би хүчиндэлтийг магтан дуулаагүй бөгөөд уг киноны хамгийн алдартай хэсгийг тодруулах нь зөв гэж бодсных болно.. уг киног Marlon Brando-ын кино гэдэг.. үнэхээр ч аугаа Marlon Brando өөрийгөө төгс жүжигчин гэдгээ уг киногоороо дахин нотлосон бөгөөд ихэнхи хэсэг дээр дүрээ өөрөө хөгжүүлэн тухайн агшинд хувиран тоглосон гэдэг.. 1974 оны Оскарт Marlon Brando шилдэг гол дүрээр, Bernardo Bertolucci шилдэг найруулагчаар тус тус нэр дэвшиж байсан.. сонирхуулахад, Paul-ын дүрээс Warren Beatty, Alain Delon, Jean-Paul Belmondo нар татгалзаж байжээ.. зарим судлаачид тус киног хамгийн эрх чөлөөт киног гэдэг бол нэрт найруулагч Robert Altman уг киног үзчихээд цаашид би яаж кино хийж чадах билээ хэмээн уулга алджээ.. эцэст нь хэлэхэд насанд хүрэгчдэд зориулсан уран зураг..

Comments