The
Quiet Man (1952). Нэгэн өндөр нуруулаг эр хөдөө нутгийн гол горхи, жим
шугуй, дов толгодоор хүрэн улаан үстэй бүсгүйг чирэн гулдачин, татан
чангааж, бүр зарим газар дугтарсаар өөд уруу өгсөн уруудан явах агаад
хачирхалтай нь, чирэгдэн буй бүсгүй үүнээ ингэх л ёстой мэт хүлцэнгүй
хандан чирэгдэнэ.. эл сонин явдлыг хавь ойрын улс удахгүй болох баярт
үйл явдал лугаа баясан цэнгэж харцгаах агаад хориглон
болиулахын оронд харинч хөгжөөж, бүр хосуудын араас дагацгааж, улмаар
минут хормоор чирэгч болон чирэгдүүлэгч хоёр хосыг дагагч олон түмэн
олшорсоор, ёстой хөлтэй нь хөлөөрөө, дугуйтай нь дугуйгаараа тоос
татуулсан үймээн үүсгэжээ.. яагаад ийм юм болов? Ямар учиртай, юу гээч
нь болоод байгааг одоо өгүүлсү..
1920-оод оны үед, ирланд улсын
үзэсгэлэнтэй нэгэн хөдөөний тосгоны галт тэрэгний буудал дээр манай
киноны гол дүр Sean гэгч тамирчин байрын бие хаатай гуч гарч яваа насны
эр бууна.. энэ эр нэгэн цагт хүнд жингийн боксын алдартай тамирчин явсан
ба нэгэн тулааны үеэр золгүй байдлаар өрсөлдөгчийнхөө аминд хүрсэн нь
сэтгэл санаанд нь хүнд туссанаар бээлийгээ хананд өлгөж, амьдралаа
шинээр буюу эцэг эх, өвөг дээдсийнхээ төрсөн нутагт эхлүүлэхээр ийнхүү
америкаас ирланд улсдаа ирээд байгаа болно.. шударгуу, хэнэггүй,
өөрийнхөөрөө энэ эр удмаараа амьдарч ирсэн газар болон зуслангийн байраа
худалдаж аван эндээ бүр мөсөн суурьшихаар ирсэнээ тосгоныхонд
дуулгана..
түүнийг тосгоныхон халуун элгэмсэгээр угтах ба ингэх шалтгаан
нь Sean-ын сайн эцэг эх, өвөө эмээгийн нэр төр эл тосгонд хүндтэй
оршсоор байсантай холбоотой бөгөөд угийн элдэв маяггүй, нэг зангаараа
Sean-ыг тосгоныхон, тэр дундаа тосгоны нөлөө бүхий хүмүүс болох ламтан,
баарны эзэн, мөн хаа газарт байдаг бүхнийг мэдэгч, бүхнийг зохицуулагч
салхи дамбий нар өөрийн хүн шигээр хүлээж авна.. Sean газар нутагтайгаа
танилцаж яваад хонь хариулж явсан Mary гэдэг бүсгүйтэй харц тулгарна..
уг харц үхэл шиг хүчтэй өөрчлөгдөмгүй хайрын харц байв.. гал улаан үстэй
энэ бүсгүй үснийхээ өнгө шиг гал шиг хурц араншинтай агаад сэтгэл татам
үзэсгэлэн гоо төрсөнөөр нь эмэгтэй хүн юм гэдэг нь мэдэгдэх тийм эршүүд
хүүхэн болой.. Mary энэ тосгоны зартай хэрүүлч, зодоонч Will-ын ганц
охин дүү нь бөгөөд удмаараа зодоонч, заргач гэр бүл юм.. Sean хүүхэнтэй
сүмд болон бас бус газар гээд учран, залуус харцаараа л хоёр биедээ
заяагдсанаа ухааравч асуудалд түлхэц өгөх шийдэмгий зан залууг маань
хүлээгээд байв..
энэ үеэр Sean эдлэн газар болон зуслангийн байшинаа
авахаар хөөцөлдөж эхэлнэ.. түүний газрыг одоо Tillane гэдэг бэлэвсэн
хүүхэн эзэмших бөгөөд Sean-ын худалдаж авах саналыг хүлээн зөвшөөрөн
түүнд зарна.. гэтэл Mary-ын ах Will өмнө нь аман тохироогоор тус газрыг
авахаар Tillane-тэй Sean тохироод байсан аж, гэтэл тохироо буцаж,
саяхнаас үзэгдэх болж, амьтан улсыг хайрыг булааж, тэгэхдээ охин дүүг нь
эргүүлээд байгаа залууд сонирхож байсан газрыг зарсанд зүйрлэмгүй
уурлах агаад ядаж байхад Will сэтгэлдээ Tillane-нд санаатай явдаг байж л
дээ.. хаанаас ч юм гарч ирээд бүхнийг өөрөөс нь булаах болсон залууд
Will-д зарлаагүй дайн дэгдээнэ.. энэ хооронд Mary, Sean хоёр аль
хэдийнээ учраа олж, Sean бэр гуйхаар болно.. үүнийг мэдээжээр Will
зөвшөөрөхгүй бөгөөд ирландад гэрийн эзэн юмуу айлын том охин дүүгийнхээ
хувь заяаг мэдэж, нөхөрт гарахын шийддэг ёстой ажээ..
энэ дагуу ах нь л
зөвшөөрөхгүй бол Mary хэзээ ч хүнтэй, тэр дундаа Sean-тэй суухгүй
байлаа.. уг явдалд Sean төдийгүй тосгоныхон халаглах боловч тосгоны нэр
хүнд бүхий улс ухаан зарж, Will-ыг аргалахаар сэм хуйвалдана.. энэ нь,
тосгоны хамгийн нөлөө бүхий хүн ламтанаар хэлүүлэн байж, охин дүүгээ
хадамд гаргаж гэрээсээ явуулбал Tillane чиний эхнэр болно гэнээ гээд,
үгүй бол нэг гэрт хоёр хүүхэн байх аргагүй гэсэн санааг Will-д
сэнхрүүлнэ.. ингээд, Will хуримыг зөвшөөрч бөөн найр наадам болно..
гэтэл яг энэ үеэр бүх булхай илчлэгдэн Will хагартлаа уурлаж, хуримыг
тарааж, нураана.. Sean барагалж л Will-тэй гар зөрүүлэх дөхөвч хуучны
хар дурсамжаа бодон биеэ барин өнгөрөөнө.. Sean эхнэр болсон хүүхнээ
хүчээр дагуулан гэртээ аваачин амьдрахыг хүсэхэд Mary бүх юм ёс номоороо
байх ёстой гээд бяцхан охин байхаасаа ёс номын дагуух хуримыг хүссэн,
энэ нь өөрийнхөн мөрөөдөл гээд, хэрвээ ийм л байхгүй бол эхнэр чинь
болохгүй гэдэг.. мөн үүн дээр ээж, эмээгээсээ өвлөгдөж ирсэн тавилга
болон ахаасаа авах ёстой инжээ заавал авахгүй бол эхнэр болохгүй гэнэ..
Sean үүнд үхтлээ уурлах ба чиний инж энэ тэр хамаагүй бид хоёрын хайр л
хамгийн чухал гэхэд Mary энэ бүхэн миний нэр төр, миний утга учир,
намайг илэрхийлэх бүхэн гэж ёс уламжлалаа хамгаалдаг.. хаданд
хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэдэгчлэн Sean маань үнэхээр
аргагүй болно.. энэхүү бүтээл маань мелодрам, комеди хоёр жанрын холимог
хуурга гэмээр бөгөөд киноны уур амьсгал, өнгө төрх, өгүүлэмж гээд хар
буруу зүйл байхгүй агаад харин ч эерэг, дулаахан, хөгжөөнтэй байдлаараа
ямарч үзэгчийг хөгжөөж бас зугаацуулж чадна.. ямарч кинонд туслах дүр
чухал байдаг бол уг бүтээлд гарах туслах жижиг дүрүүд киног чимнэ..
америкийн домогт кино найруулагч John Ford-ын ирланд улсад хүндэтгэл
үзүүлсэн гайхамшигтай комеди драм.. найруулагч John Ford болон гол дүрд
тоглоцгоосон John Wayne, Maureen O'Hara нар нь ирланд гаралтай уран
бүтээлчид юм.. уг киноноос бид ирланд улсын хөдөө нутгийн үзэсгэлэнтэй
сайхан байгалийг харж, ирланд нутгийн элгэмсэг дотно хүмүүстэй танилцаж,
портер пивог нь ууж үзмээр санагдам бүтээгдсэн сайхан энгийн кино
болой.. домогт найруулагч John Ford тэр жилдээ оскараас шилдэг
найруулагчийн шагнал авсан ба мөн шилдэг зураглаач шагналыг тус кино
маань хүртсэн нь зураглалын хувьд ямаршуу сайн болсныг нь илтгэнэ..
заримдаа эр хүн асуудлыг нударгаараа шийдэх үе байдаг, гэхдээ
нударгандаа хүртэл олон зүйлийг тэвчдэг ба эцсийн энэ арга онож буух нь
байдаг аа.. мөн түүнчлэн, эрчүүдийн зодоон, эрчүүдийг нөхөрлөлүүлдэгийг
бид энэ киноноос харна аа.. бүх талаараа өөдрөг \муу дүргүй\ хөгжөөнтэй
кино.. энэхүү бүтээл маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны
192-р байрт жагсдаг аа..
НЭМЭЛТ: Домогт найруулагч John
Ford-д 4 дэх шилдэг найруулагчийн Оскар авчирсан, найруулагчийн Ирландын магтуу
дуу. Гол дүрүүдэд John Wayne, Maureen O'Hara нар тоглосон. Ford, Wayne хоёр
вестерн жанрын хамтарсан кинонуудаараа алдартай байсан бол энэ кино нь тэдний
хамтралын хувьд шинэлэг зүйл байв. Ford кино зохиолын эрхийг нэлээд олон жилийн
өмнө худалдаж аваад байсан ба тухайн үед жижиг кино компани байсан Republic
Pictures-тэй хамтран ажиллахаар болжээ. Republic Pictures киног 2 цагаас илүү
гарч болохгүй гэж үүрэгдэж байсан ч киноны хугацаа 2 цаг гарч, Ford-ын
шахалтаар тэр хэвээр нь үлдээжээ. Найруулагч киногоороо Ирландын идеал бүхий
нийгмийг дүрслэхдээ шашин, улс төрийн ялгаанаас үүдэлтэй нийгмийн хуваагдлыг
харуулахыг зорьжээ.
Comments
Post a Comment