Cape
Fear (1991). Өгүүлэх нь, нэгэн үлгэр жишээ тохитой гэр бүлийг хаа ч
явсан нуль шивээс болсон бие, урт үс, хэр догшин зэрлэгийг нь харуулах
булчин болсон эр дагах буюу барагалж мөшгинө.. кино театр, хоолны
газраас авхуулаад тэнгэрлэг гэр бүлийн маань эр, эм хоёрыг орондоо
жаргаж байхад нь ч хувийнх нь өмчид халдан нууцаар ажиглан байх нь энэ
урт үстэй шивээстэй эр сайхь гэр бүлд өш хонзонтой юмуу,
эсхүл нүгэлтэй гаж донтой араатан хоёрын л нэг гэдэг нь эргэлзээгүй
ээ.. ямар ч айл гэрийн эзэн өөрийн өмч хөрөнгө хийгээд үр хүүхэд, хань
ижлээ байгалийн жамаар хамгаалдаг зөнтэй, энэ ч утгаараа ойрын өдрүүдэд
тав тух, гэр бүлийнх нь аюулгүй байдалд зүй ёсгүйгээр халдах болсон
этгээдийг цагдаад өгөх эрийг Sam \Nick Nolte\ гэнэ.. Sam тавь хүрч яваа,
эхнэр болон өсвөр насны охины хамт хангалуун сайхан амьдрах хотдоо
гайгүй нэр төртэй өмгөөлөгч юм..
өмгөөлөгчийн эхнэрийг Leigh \ Jessica
Lange \ гэдэг бол арвандөрвөн настай охиныг нь Danielle \ Juliette
Lewis-тэрээр энэ дүрээрээ Оскарт шилдэг туслах эмэгтэй дүрээр нэр дэвшин
өрсөлдсөн\ гэнэ.. өмгөөлөгч эхнэртэйгээ ам мурийх нь олонтаа ба гол
шалтгаан нь Sam-ын өнгөрсөнд хүүхнүүдтэй орооцолдож явсан садар түүхээс
улбаатай бол нөхөр шалиг зангаа ердөө ч засалгүй өдгөө ч нарийн
бичигтэйгээ амрагийн холбоотой.. охин Danielle бүхий л өсвөр
настангуудын адилаар эцэг эхийнхээ уг хэрүүлийг үзэн ядаж, өрөөндөө
ганцаардан хөгжим сонсон бүгнэ.. Sam тэжээвэр нохойн сэжигтэйгээр үхэж,
шөнө дунд эхнэр нь хашаан дээр үл таних эр сууж байна гэхээс өмнө буюу
хаа явсан газар нь сүүдэр шиг дагах дагуулаа анхны нүдэнд үзэгдэх мөчөөс
л муу ёрын үүл өөр рүү нь чиглэн ирж байгааг хуулийн хүний зөнгөөрөө
мэдсэн бөгөөд бүр тодруулбал өмгөөлөгч хэн гэгч этгээд, яагаад ингэж гэр
бүлд нь хандах болсныг гадарлаж байлаа..
тав тух алдуулж, эр, эмийн
явдлыг хашаан дээрээс харагч эрийг Max \ Robert De Niro-тэрээр энэ
дүрээрээ Оскарт шилдэг эрэгтэй гол дүрээр нэр дэвшсэн\ гэх ба биеэрээ
дүүрэн өшөө авалтын тухай ишлэл үг шивүүлсэн, тамирчин шиг бие
хаатайгаас гадна үргэлж библи-ээс ишлэн ярих нь философич шиг болгов ч
хэн ч харсан шоронгийн хадаас байжээ гэж түвэггүй таана.. түрүүн
дурдсанчлан Sam Max-ыг цагдаад өгөх ч нотлох баримтгүй гээд хэрэгсэхгүй
бөгөөд дөнгөж саяхан шоронгоос суллагдсан бас их хэмжээний өв хөрөнгө
өвлөж авсан гэдэг нь мэдэгдэнэ, энэ үеэр Max өмгөөлөгчтэй ирж уулзана..
Max түүнээс хуучнаа санаж байна уу гээд арвандөрвөн жил шоронд тарчилсан
болон эдгээр хугацаандаа алдсан бүхнийхээ чамаас, чиний гэр бүлээс өш
санан авна гэдгээ тун эвтэйхэнээр ойлгуулах ба өмгөөлөгч мөнгө өгье
гэхэд зүгээр л нулимж орхино... Max болон Sam хоёрын хооронд болсон
өнгөрсөнийг товчхон сийрүүлье..
арвандөрвөн жилийн өмнө Max өсвөр насны
охиныг зодоод, хүчирхийлжээ, тэр нь бараг янхан байсан агаад Max-ыг Sam
өмгөөлж байв, Max давж заалдах боломж байсан ба Sam жаахан сэтгэл
гаргасан бол тэрээр арвандөрвөн жил биш арай богино хугацааг шоронд зовж
өнгөрөөх байж.. гэтэл Sam хэнэггүй хандаж уг хэргийн бүх баримт
нотолгоог булшлаад Max-ыг үнсэнд хаясан шалз шиг орхижээ.. Max зодуулж,
бандидуулж, мөн эрх чөлөөгөө хасуулж, олон жилээ шоронд өнгөрөөсний бурууг
өмгөөлөгч гэж үзэн эдгээр жилүүдэд яаж өшөөгөө авахаа өдөр шөнөгүй
нарийн бодож боловсруулан байхдаа хуулийн ном их уншиж хуулийн цоорхойг
гаргууд мэддэг болоод гарч иржээ.. Sam яах учраа \эхнэр, охин нь эл
түүхийг мэдэхгүй бас юу болоод байгааг сайн ойлгохгүй \ мэдээгүй байтал
нарийн бичиг хүүхэн нь эмнэлэгт бараг үхлүүт байна гэж дуулаад яаран
очно.. Sam нарийн бичигтэйгээ болзох болзооноосоо хоцорсоноор Max
түүнийг орлон очиж, улмаар нарийн бичгийн хүчиндэж, гарын хугалж,
зэрлэгээр зодсон байна, энэ нь Max нэг алхам Sam-аас түрүүлж байгааг
харуулна..
одоо л гэрч, нотолгоо гарч ирлээ гэж баярласан Sam-ыг нарийн
бичиг нь урмыг нь хугална, нарийн бичиг ийм шившигтэй байдлаар олны өмнө
гарч чадахгүй, мөн ингэвэл чи бид хоёрын амрагийн харьцаа бүгдэд илхэн
болно гээд дургүйцэнэ.. арга барсан Sam хувийн мөрдөгч, хуучин цагдаа
байсан, дотно анд Kersek-ээс тусламж гуйж Max-ыг харж байхыг хүснэ..
гэтэл Max энэ бүхнийг хэзээний мэдээд мөрдөгчийг тэнэг мал шиг
шоглочихно, үүнд уурссан мөрдөгч хэдэн залуус хөлслөөд чанга эрийг
номхруулчихвал яасан юм гэсэн санааг Sam-д тавихад “шударга” өмгөөлөгч
эрс татгалзана.. энэ завсар өмгөөлөгчийн эхнэр нөхрийнхөө садар явдлыг
олж мэдэн гэр бүлийн хоёрын харьцаа хүйтэрч ирэх бөгөөд охин Danielle
ойрын үед аавд нь буюу гэр бүлд нь нэг этгээд заналхийлэх болсоноор
гэрээсээ гарахгүй өрөөндөө бүгэх болсондоо уурлаж бас ганцаардаж байх
үед нь өрөөнийх нь утас руу Max залгаж сургуулийн чинь театрын багш
байна гээд охинтой эцэг эхийнх нь заншсан тушаасан өнгөөр биш яг найз
шиг нь дотно ярьж, өөрөөр хэлбэл охиныг нээж, түүний сонирхолыг
харгалзан үзэж ярина...
эл яриа үр дүнгээ хүчтэй өгч Max-ын ятгалгаар
Danielle сургуулийнхаа театрын танхимд “багш” Max-тай хоёулахнаа
уулзана.. охин энэ уулзалт аюултай, энэ багш гэгч аавын ярьсан хүн гэж
гадарласан ч зөрүүд, болохгүй юм руу тэмүүлдэг залуу насны зангаар
өөрийн мэдэхгүй оччихно.. Max болон Danielle уулзалт ерөнхийдөө охиныг
эцэг эхийнх нь эсрэг хандуулах хандлагатай байх агаад Max охиныг
өвтгөхгүй ч үнсэж бас хуруугаа хөхүүлж охиныг өөртөө ихээр татаж
чадна... охиноо чөтгөртэй уулзсаныг мэдсэн Sam галзуурах дөхөж, мөрдөгч
найз руугаа ярьж чанга эрийг номхтгох гурван эрээ бушуухан явуул гээд
өөрөө эцсийн сануулгаа өгөхөөр Max-тай уулзана.. Max бараг юм ярихгүй
бол Sam түүнийг баахан заналхийлж, сүрдүүлнэ..
тэр шөнөдөө Max
гурван залууд нэвширтлээ зодуулах хэдий ч эцэст ялах буюу бүгдийн гөлөг
болгоод явуулна.. айсан Sam танил талаа ашиглан хамгийн шилдэг хуульч
Heller гэгчийг хөлслөх гэтэл тэрийг нь аль хэдийн Max хөлслөөд зогсохгүй
сүрдүүлсэн яриаг нь бичиж аваад өөрт нь хүнд гэмтэл учруулсан гээд
харин бүр өөрийг нь шүүхэд өгчихнө.. Max төгс ажиллаж, бүх талаараа
Sam-аас түрүүлэх агаад Sam улам бүр хананд хавчигдаж аргагүйдаж байв..
Sam одоо өөрөө гэмтэн, мөн ажилгүй болж, бас хэзээ амилсан чөтгөр ирж
эхнэр, охиныг нь хүчиндэж өөрийг нь алахыг хүлээхээс өөр аргагүй болох
үед мөрдөгч найз Kersek нь нэг мэргэн санаа хэлнэ.. энэ нь Sam-ыг
гадагшаа явсан жүжиг зохиогоод үүнд итгэсэн Max эхнэр, охин руу дайран
гэр рүү нь ороход анаж байгаад буудаж алах агаад ингэж алвал хувийн өмч
рүү халдсан Max буруутан болж харин Sam бүх талаараа зөвдөх байв..
Kersek болон Sam хоёр буутай гэхдээ нуугдан гэртээ Max-ыг хүлээх бол
эмэгтэйчүүд өрөөндөө хэзээ буун дуу гарах бол хэмээн чих тавин нойргүй
хононо.. Max ирэх болов уу? Ирлээ гэхэд түүнийг алж чадахуу..
Америкийн
домогт кино урлаач Martin Scorsese өөрийн өнгө аясаараа бүтээж бас холливуудын уламжлалт триллер чанарыг алдагдуулаагүй,
санаа алдам, суудал дороо өндөлзүүлэх кино бүтээсэн нь тэртээ 1962 онд
ижил нэрээр бүтээгдэж байсан киноны "remake" хувилбар болно.. оригнал
хувилбар нь амжилт олж, олон одод тоглосон байдаг бол эл хоёрдахь
хувилбар азаар сайн жүжигчид, шилдэг найруулагчийн гарт орсоноор
амжилтаа \35 саяар бүтээгдэж 182 саяыг олсон\ давтсан ба миний хувьд
үйлийн үр, амьдралтай арай ойр болсон өгүүлэмж бас домогт Robert De
Niro-ын нөлөөгөөр эл хувилбар эхээсээ давсан гэж бодох.. киног James R.
Webb-ын зохиолоос сэдэвлэсэн бөгөөд анх Steven Spielberg найруулах
байсан ч киног хэтэрхий харгис байна гээд бас аугаа "Schindler's List" бүтээл дээрээ ажиллаж байсан учир төслөөс гарсанаар Martin Scorsese
киног гардаж авсан ба энэ нь ч тун тохирсон санагдах..
киноны эх
хувилбар нь аугаа их Alfred Hitchcock-ын нөлөө, арга барилаас санаа аван
хийгдсэн гэдэг бол Martin Scorsese ч шинэчилсэн хувилбартаа их
найруулагчийн аргачлалыг даган дуурайсан гэдэг.. бүх цаг үеийн хамгийн
шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг Robert De Niro дүрээ бүтээхийн тулд
булчингийн массаа нэмж, шүдээ янзлуулж, тэр бүр хэл гаж донтонгуудыг
судалж, хүчиндэгчид хохирогчоо хаздаг гэсэн баримтыг найруулагчдаа
өгсөнөөр кино дээр эл баримтыг ашигласан байдаг.. Robert De Niro болон
Juliette Lewis хоёрын сургуулийн театрын тайз дээрх сцен маш их алдартай
ба энэ хэсгийг жүжигчид бэлтгэлгүй шууд хийсэн гэдэг агаад гурван удаа
зураг авсанаас буюу хамгийн анхны зураг авалтыг кинондоо оруулжээ..
Comments
Post a Comment