Sweet Smell of Success (1957). “Амжилтын амт” хэмээх тус бүтээл бол сонин, хэвлэлээр хүн, ялаа хоёрыг адилхан алж болдог айхтар зэмсэг гэснийг тод, томруунаар мөн уран сайхнаар гайхалтай дэлгэцнээ буулгасан, бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын \бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 183-р байрт жагсдаг ба АНУ-ын Конгрессийн Номын Сангийн Үндэсний Кино бүртгэлд орсон чухал кино\ нэг юм.. одоогоос жараад жилийн өмнөх явдал буюу өдгөө бидэнд тохиолддог цахим гэмт хэрэг, сүрдүүлэг тэр үед бас байсан, энэ бусармаг явдал бол он цагийн хэлхээст хамаарахгүй харин хүн гээч амьтны шунал, мөнхийн жөтөө, хорсолтой хамаатайг илтгэхийн дээр нөгөө хүнээ хүндэлж, эрх чөлөөг нь өгөөгүй хайр бол хайр биш харин хорих шорон мөн уучлашгүй гүн шарх үлдээдэг гэдгийг дүрсэлжээ... кинонд өгүүлэх бас нэг гол санаа бол: хүнд байгалиас өгөгдсөн тэр хүсэл тэмүүллээ алдахгүй байхыг, биелэх эсэх нь огт хамаагүй ч мөрөөдөлтэй байна гэдэг хүнээрээ үлдэхийн шинж гээд хүн хувийн хэргээ, үүнд нэн ялангуяа хайр сэтгэлийн асуудлаас гадна юу хийх хүслээ өөрийг нь хайрлаж байгаа нэрийдлээр хайрцаглан хаших хүмүүсээс хамааралгүй байж, өөрийн гэсэн толгойтой бие хүн болох чухлыг сануулсан болой. .
мөн кинонд ул долоогч буюу орчин үеийн хэллэгээр цүнх баригчийн
зорилгодоо л хүрч байвал хэнийг, хэдэн хүний эрх ашгийг хохироож байх
нь хамаагүй хорон муу овжин залиа хэрхэн хэрэгжүүлж байгааг үзүүлэхээс
гадна үйлийн үр буюу тэнэг хүн аргалж хэсэг явсан ч эцэстээ шангаа
хүртдэгийг уранаар үзүүлжээ.. киноны хамгийн гол санаа бол сэтгүүл зүйн
ёс суртахууныг асуусан асуулт юм.. кино маань бодит хүний намтараас
сэдэвлэсэн буюу Нью Иорк хотын сонины редактор Walter Winchell-ын
амьдралаас зохиомжилсон бөгөөд эл эрхэм хүссэн хүнээ өөдөн татаж,
хүсээгүйгээ дарж чаддаг, барагалж сенатчийн хэмжээний асар хүчирхэг,
баян хүн байжээ.. дөрөвдөх засаглал гэж сүржин нэртэй ч ихэнхдээ баян
юмуу эрх мэдэлтний халаасанд байдаг сэтгүүлчдийн шударга ёс гэсэн үнэт
зүйлийг болон хувь хүнийх нь хувьд, бас мэргэжлийнхээ өмнө хүлээсэн ёс
суртахууныг асуусан бараан драм бөгөөд эл бүтээлээс үзэгч бид
сэтгүүлчдийн хэрхэн ажилладагаас гадна хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээг
тархины угаалга болгосон энэ цаг үед жирийн иргэн цагийн дотор л хэн ч
биш болж болохыг зовлонгүй ойлгоно..
эл бүтээл ёс суртахуунаа гээж,
шуналаар цэнэглэгдсэн сэтгүүлчдийг шүүмжилсэн бүтээл ба яг одоо манай
нийгмийн асуудлыг хурцаар хөндсөн сэдэвтэй тул сэтгүүлчид болон энгийн
иргэд ч үзээсэй гэж бодох.. киног Америкт төрсөн Шотландын найруулагч
Alexander Mackendrick найруулсан ба тэрээр голдуу инээдмийн жанрын кино
өмнө бүтээж байсан бол бараан агуулгатай тус кино нь түүний замналын
оргил бүтээл гэгддэг ээ.. кино зохиолыг Clifford Odets, Ernest Lehman
нар бичиж (тэр үедээ зоригтой, шинэлэг кино байсан), кино зураглаачаар
домогт James Wong Howe ажилласан ба уг кино маань 2002 онд Broadway-н
театрт мюзикл хэлбэрээр тавигджээ.. бүх цаг үеийн хамгийн шилдэг кино
зураглаачдын нэг Хятад гаралтай James Wong Howe-ын хар-цагаан дүрсэл
эрхэмсэгээс гадна их хотын өршөөлгүй амьдралын уур амьсгал, хэв шинжийг
бодитоор дэлгэцнээ буулгажээ.. завгүй холхих хүмүүс, олон гоё өнгөөр
гялтагнах их хот цаанаа л хүйтэн бас хоосныг илтгэнэ..
өдгөөгийн
өндөрлөгөөс уг бүтээл маань кино урлагийн чухал, заавал үзэх ёстой
киноны тоонд орох болсон ч анх дэлгэцнээ гарахдаа санхүүгийн хувьд бүрэн
дампуурч, үзэгчид гол дүрийг бүтээсэн Tony Curtis \Унгарын еврей түүний
жүжигчиний замнал урт удаан үргэлжилсэн ба нэгдсэн улсын шилдэг эрэгтэй
жүжигчдийн нэг юм\ болон Burt Lancaster \Америкийн кино хүрээлэнгээс
гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг эрэгтэй жүжигчдийн аравдугаарт
бичигддэг тэрээр нэг удаагийн Оскарын эзэн юм\ нарын сайхан, үлгэр жишээ
дүрүүдэд дассан байсан болохоор чөтгөр шулмас шиг хорон муу дүрийг нь
хүлээж авч чадахгүй шүүмжилж байсан нь киног тэр үедээ амжилт олоогүй нь
гол шалтгааны нэг байв.. ингээд кино товчхондоо: New York хотын хамгийн
том, хамгийн нөлөө бүхий сонины редактор J.J өөрийнх нь ганц дүү охин
нэг шөнийн клубын хөгжимчин залууд дурласаныг мэдсэнээр эхэлнэ.. J.J бол
улс төрчийг ч жижигрүүлдэг дэндүү их мэдээлэлтэй, нөлөөтэй нэгэн..
Falco бол түүний “нохой”. Falco түүнд олон төрлийн мэдээ олж өгнө. Мэдээ
олдохгүй бол зохиож, зохиолгож, тэр байтугай зохион байгуулах ба тэрээр
J.J шиг баян, эрх мэдэлтэй амьдрахыг тачаадан мөрөөдөнө.. кино эхлэхэд
Falco том алдаа гаргасанаар J.J-ын нүүрийг харах эрхгүй болж байгаагаар
эхэлнэ.. Ингэсэн тохиолдолд Falco ажилгүйн дээр амьдралгүй болно. Зальт
үнэг болох Falco J.J-ынн хамгийн эмзэг цэг болох дүүгийнх нь талаар
чухал юм олж мэдсэнээр J.J-ын дахин гол хүн болно.. учир юу гэвээс ганц
бие J.J –д дүү охиноос илүү үнэ цэнэтэй хүн энэ хорвоод байхгүй агаад
дүүгээ хэтэрхий цагдан халамжилна..
ингээд энэ чухал мэдээ бол J.J-ын
дүү охин нэгэн баарны жазз хөгжимчин залуутай уулзаж байгаа гэх мэдээ
байв.. J.J-ын дүү Susan бол ахынхаа хатуу хяналт дор байдаг, өөрийн гэх
эрх чөлөөт амьдралгүй хөөрхийлтэй, нэгэн төрлийн “хүүхэлдэй” юм.. ингээд
хүчирхэг ах маань албан тушаал, эрх мэдэл мөн бууны нохой Falco-г
ашиглан аймшигтай хуурамч хэрэг зохион нийгэмд тараана.. энэ нь Susan-ны
найз залууг хар тамхичин, бүр коммунист болгож орхино.. үүнээс болж
хосууд салж, хүн ажилгүй болж, хүн үхэж, хэзээч байгаагүй зүйл бодит
болж, үнэн худалд ялагдана.. J.J-ын дүү Susan-ны дүрийг бүтээсэн Susan
Harrison эл киноны ганц гэрэл гэгээ, шударга үнэн бол J.J болон Falco
хоёрын дүр сувдаг шунахай, хорчин хорлонгийн, дээрлэхүү ойворгон бүхий
байдлаараа зэвүү дургүйг зэрэг хүргэнэ.. J.J-ын дүр бол амьдралдаа
ханасан, бүгдийг дээрээс нь харсан балиар бардам дүр дургүй хүргэх бол
Falco жинхэнэ утгаараа хошного долоогчоорой хэн бүхний уур цухлыг
хангалттай хүргэж чадна.. эл хоёр эсрэг буюу гол дүрд тоглосон Burt
Lancaster болон Tony Curtis нар мундаг тоглолтоороо киног нуруундаа авч
гарсан.. энэ бол мөнхийн, үе үед чухалд тооцогдох кино болой..
Comments
Post a Comment