Сээтэгнэгч


The Graduate (1967). Өгүүлэх нь, коллежоо амжилттай төгссөн Benjamin \дөнгөж хорь гарч яваа залуухан эр\ бардамнал дүүрэн, ирээдүйгээ солонгорсон өнгөөр төсөөлөн, хараа цэх дээгүүр төрсөн гэр орондоо ирэх бөгөөд хүүгийн эцэг, эх нь хэрэндээ л найз нөхөд, төрөл садангаа гэртээ цуглуулан томоохон баярт үдэшлэгээр ганц хүүгээ угтаж байгаагаар энэхүү бараан комеди маань эхэлдэг.. гэтэл хэтэрхий сүржин угталт угийн даруухан Benjamin-нд таалагдахгүй агаад худлаа нялганасан баяр хүргэсэн үнсэлт хийгээд дүр эсгэсэн хоосон магтаалын зочдоос ирэх үгс түүний эгдүүг хүргээд зогсохгүй, залуу хүний хувьд одоо би чинь цаашид яах билээ, ирээдүйн ажил мэргэжлээ хэрхэн сонгох билээ гэсэн сургуулиа дөнгөж төгссөн хүн л мэдэрдэг эрчилсэн сумаа хааш нь харвахаа мэдэхгүй туршлагагүй харваач лугаа адил эргэлзээнд автана.. 

Benjamin эцэг эхээсээ сүржин үдэшлэг хүсээгүй бөгөөд бушуухан өрөөндөө орж нам гүм сууж авахыг хүсэн, ирсэн зочидтой хам хум мэндэлсэн болоод өрөө рүүгээ чавхдана.. түүнийг өрөөндөө орж таван минут болоогүй байтал өрөөнд нь \хаалгаа түгжээгүй\ аавынх нь сайн найзын эхнэр, өөрийг нь багаас нь шахуу мэдэх хатагтай Robinson \дөчин нас гарч яваа\ угаалгын өрөө асуусаар орж ирэх ба хүүхэн согтсон юмуу, эсхүл согтсон мэт жүжиглэнэ.. Benjamin хүүхэнд асуусан зүйлийг нь хариулаад зогсохгүй эелдэгээр гарахыг хүсэхэд хатагтай Robinson эрээ цээргүй загнаж өрөөнд эзэн хатан шиг аашилж, бүр сүүлдээ өөрийгөө согтуу байна, тиймээс хүргэж өг хэмээн шаардахад угийн даруухан боловсон Benjamin ёсыг бодохын дээр хүсээгүй энэ балай үдэшлэгээс хол байх хүсэлдээ дийлдэн аавынхаа сайн найзын эхнэрийн хүргэж өгөхөөр болно. .

хатагтай Robinson-ынх баян айл байв.. Benjamin үүргээ гүйцэтгээд буцах гэтэл хатагтай ёсыг бодож ор гэсээр гэртээ оруулж бүр шахаж тулгасаар хундага архи ч уулгачихна.. хатагтай энэ зуураа элдэв гомдол хийгээд нөхөртөө тоогдохоо больсноо хэлж Benjamin-ыг нэг мэдэхэд охиныхоо унтлагын өрөөнд аваачих ба энэ бүхэн болохгүйг, ёс суртахууны буруу үйлдэл гэдгийг Benjamin дотроо тов тодорхой ухаарч, түүнийгээ ч гаргаж хэлэв ч хатагтайн загнаж зандрахаас авхуулаад учирлаж тайлбарлан, эцэстээ хаалгаа хааж зогсон бүрэн нүцгэлэхэд залуу дийлдсэнээ ойлгох агаад даанч энэ үед хатагтайн нөхөр гэртээ ирж таараад тэрээр бушуухан зугтаах шахуу арилж өгнө.. уг гэнэтийн явдлаас хойш Benjamin-ны толгойд ганцхан хатагтай Robinson л эргэлдэх агаад зуны сүүлчийн цэцэг шиг аазгай хөдөлгөм энэ хүүхний өөртөө итгэлтэй зан, үзсэн харсан туршлага мөн хараахан хорчийчихоогүй байгаа өнгө үзэмж нь Benjamin-ыг түүн рүү өөрийн эрхгүй залгахад хүргэнэ..

 хүүхний утсаар ярихдаа ч эхэмсэг бардам, яасан ч яахав гэсэн хайнга байдал Benjamin-ыг айхтар хурцлан зориг өгөх бөгөөд тэд тансаг буудалд болзон нэг өрөөнд орох ба энэ бүхэн залууд шинээс гадна алхам тутамдаа ичингүйрэн, хүял тачаал хийгээд ёс суртахууны зааг дээр минут тутамд тэмцэж байгаан үйл хөдлөл, хөлс дааварласан царайнаас нь ажиж болно.. тэр шөнө Benjamin аавынхаа сайн найзын эхнэрээс эмэгтэй хүний үлэмж сайхныг мэдрээд зогсохгүй амьдралынхаа шинэ хуудсыг нээх бол хатагтай Robinson-нд царайлаг залуухан эр уйдаа болон хүслийг нь хангаснаар амьдарч байгаагаа мэдрэх мэдрэмж өгөхөөс гадна нөхрөөсөө өшөө авах сайхан боломж олгож байсан болов уу.. ирээдүйдээ зовж, ажилтай зөв хүн болохын төлөө санаашран байсан Benjamin өдөржин пиво уун бассейнд хэвтэн гиюүрэн хатагтай Robinson-тойгоо урьд шөнө хийсэн амтат сексээ бодох бол шөнөдөө ядарталаа хатагтайнхаа өвөрт хөлөрнө... хүүгийнхээ ийнхүү гэнэтхэн зорилгогүй, идэвхгүй болсонд түгшсэн эцэг эх хоёр сүрхий ухаан сийлэх бөгөөд хүүгээ идэвхтэй болгох арга бол эцэг сайн найзынхаа охиныг хүүтэйгээ танилцуулж, улмаар болзуулах байв.. сайн найзын охин гэдэг нь хатагтай Robinson-ны охин ба Benjamin-ны эцэг эх болон ноён Robinson хүү охин хоёроо нийлүүлэхийг хүсэх болсон нь нийгмийн зиндаа, тэгээд бас сайн найзууд цор ганц хүүхдүүдээ сайн итгэдэг хүний гарт даатгахыг хүсэж байлаа... ингээд ноён Robinson-ны охин амралтаараа ирэнгүүт Benjamin-тай болзуулахаар хоёр талаас тохирно.. 

үүнд хатагтай Robinson галзуурах дөхөж, наашаа харж инээн, цаашаа харж уйлах ба охинтой болзвол ална шүү гэж Benjamin-нд шууд хэлнэ.. Benjamin-нд ч бас тэгэх сонирхол байгаагүйгээс гадна хатагтай Robinson-ны хүйтэн хандлага, секс дуусаал ямар ч яриагүй салдаг байдал таалагдахаа болих агаад зөвхөн махан биеийн таашаалаас цаашлаад оюун санааны нэгдлийг залуу хүсэж, хэд гурван үг хатагтайгаас тамаа цайн байж унагах бөгөөд хатагтай Robinson хар нялхаараа жирэмсэлсэнээс болж нөхөртэйгөө хүчээр суусан, нөхөртэй хайргүй ба маш их ганцаардсан нэгэн болох нь мэдэгдэнэ.. энэ үеэр хатагтайн охин Elaine \хорин наснаас хэтрэхгүй\ амралтаараа ирэх ба Benjamin эцэг эхийнхээ ятгалгаар хүчээр болзох хэдий ч нөгөө талаас хатагтай Robinson-ны тушаалаар охинд нь албаар муухай хандах ёстой байв.. болзооны өдөр ирэхэд Benjamin Elaine-ыг анх харуутаа гуа үзэсгэлэнд нь нурж унана.. Elaine ээж шигээ үзэсгэлэнтэй бөгөөд илүү залуу гэсэндээ нахиалж буй ургамал шиг хонгорхон амьтан байна.. болзооны үеэр Benjamin охиныг гомдоох гэж элдвээр маяглан санасандаа хүрч охины нулимсыг харуутаа адгийн бузар зүйл хийж байгаагаа ухаарч, үүнээс цааш явбал ёс суртахууны хувьд ч \бие мах бодио угаасаа чөтгөрт худалдчихсан\ үүрд мөндөд булингартахаа сэрж мэдэн охиныг аргадаж, шөнөжин хамт амьдрал ярин өнгөрүүлнэ.. 

Elaine-ны романтик хөөрхөн ааш хийгээд цоглог яриасаг байдал Benjamin-нд ундаассан улсад ус өгөхтэй ижил таашаал өгөх бөгөөд залуу шөнөжин бүсгүйг шүтэн, улмаар дурлаж орхино.. ингэж дурлах шалтгаан нь хатагтай Robinson-оос холдох гэсэн өөрөө ч тодорхой мэдээгүй дотоод ухамсар бол Elaine ч сэтгэл зүрхээ чамд өгөхөд бэлэн гэдгээ бүх ааль аашаараа Benjamin-нд мэдрүүлнэ.. Benjamin нөхөр болон хүүхэдтэй, өөрөөсөө эгч хүүхэнтэй уулздаг байснаа больсон гэдгээ Elaine-ны чи хүнтэй юу гэсэн асуултад ингэж хариулах ба тэд салцгаах болоход Benjamin энэ охин бол миний эхнэр мөн, ямар ч аргаар хамаагүй эхнэрээ болгоно гэж хатуу шийднэ.. хатагтай Robinson эл явдлыг мэдээд яаж уурласанг бичих илүүц агаад нууц амраггүй болсондоо болон нууц амраг нь хүргэн нь болно гэхээр хэн ер нь зүгээр инээгээд суух билээ.. хатагтай шууд Benjamin-г сүрдүүлж, холбоогоо охиндоо хэлнэ гэх бол Benjamin хэтэрхий азаа үзсэнээр Elaine дөнгөж дурлаад байсан залуугаа ээжтэйн сексддэг байсныг мэдээд бүгдийг чөтгөр лүүгээ тонилго гээд сургууль руугаа явж одно.. 

Benjamin зөндөө удаан бодсоны эцэст эцэг эхдээ удахгүй Elaine-тэй хуримлана гэж хэлчихээд өөрийг нь хүлээж авах байтугай харах эсэх нь ч тодорхойгүй Elaine-ны сурдаг сургууль болох хол газарт явж очно.. ингээд тэрээр Elaine-ыг олж, зовж байж уулзтал охин түүнд хандаж чи ээжийг минь хүчиндсэн чамайг үзэн ядаж байна, энэ бүхэнг хөөрхий ээж минь надад ярьсан гэнэ.. Америкийн нэрт кино найруулагч Mike Nichols “Who's Afraid of Virginia Woolf?” хэмээх \ энэ гайхамшигтай киног бичнэ гэж боддог\ бүтээлийнхээ дараа шинэ "Orson Welles" гэгдэж байсан ба “Төгсөгч” \энэ кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 215-р байрт жагсдаг\ хэмээх эл бүтээлээрээ өөрийгөө кино мастеруудын эгнээнд оруулсан гэдэг.. кино бараан комеди, нийгэмд хандсан ёжлолоороо алдартай ба жүжигчиний элдэв маяглал, тух алдуулсан хошигнол хийгээд тэнэг марзагнал эл бүтээлд огт байхгүй ч кино үйл явдал болон өгүүлэх санаагаарай тун хурц ёжлолтойгоос гадна залуухан хөвгүүдийн секс төсөөлөлд хүчтэй нөлөөлсөнөөрөө уг кино ихээхэн алдаршжээ..

 жараад он бол улс төр хийгээд сексийн тухайд хувьсгал эхэлсэн он жилүүд байсан ба уг бүтээлд сексийн хувьсгалийн өнгө төрх шууд харагддаг.. киног гол амилуулагч бол хөгжим буюу уг кинонд эгшиглэх folk-rock хамтлага болох Simon & Garfunkel-ын бүтээлийг дурдахгүй өнгөрч үл болно.. кино тэр жилдээ найруулагчдаа Оскараас шилдэг кино найруулагч шагнал авчраад зогсохгүй тэр жилийнхээ хамгийн их ашиг орлого олсон кино болж байв.. сонирхуулахад, гол дүрд тоглосон Dustin Hoffman \хоёр Оскартой Румын, Украйн гаралтай жүжигчин\ амьдрал дээр тухайн үедээ хатагтай Robinson-нд тоглосон Anne Bancroft-оос \Оскарн шагналт Итали жүжигчин бүсгүй\ зургаан насны зөрүүтэй байсан бол Anne Bancroft охинд нь тоглосон Katharine Ross-оос найман насны л эгч байжээ.. хатагтай Robinson-н дүрд тэр үеийн одууд болох Doris Day, Jeanne Moreau, Judy Garland, Rita Hayworth, Natalie Wood нар тоглохоор яригдаж харин Lauren Bacall болон Audrey Hepburn нар дүрээс татгалзасны эцэст Anne Bancroft дүрийг авч тухайн үеийн залуусийн секс төсөөлөл болж байв.. харин охин Elaine-ны дүрд Jane Fonda, Faye Dunaway, Shirley MacLaine нар тоглохоор яригдаж байгаад гуа сайхан Katharine Ross эцсийн эцэст сонгогджээ.. гол дүр Dustin Hoffman-ны Benjamin-нд Gene Wilder, Robert Duvall, Harrison Ford, Jack Nicholson нар тоглохоор яригдаж байж шүү..

НЭМЭЛТ: Бродвейн театрын амжилттай найруулагч гэдгээрээ алдартай ч холливуудад тэгтлээ сайн танигдаагүй Майк Николсын хувьд энэ киног бүтээхэд тийм ч амар байсангүй. Зөвхөн Николсоор л найруулахыг хүссэн продюсер Лоуренс Турман санхүүжилт өгөхөөс татгалзаж байсан ба Турманы хэлснээр эх номыг нь уншсан бүхий л студид үүнээс татгалзаж бас үзэн ядаж байж. Тэгээд тэрээр өмнө нь Николс-той хамтран ажиллаж байсан продюсер Ж. И. Левайнаар дамжуулан Николстой холбогдсон ба Элизабет Тейлор чухам Николсыг магтаж байсан нөхөрт бас нөлөөлсөн гэдэг. Ингээд Николс найруулахаар болж, санхүүжилт ч шийдэгдсэн. Николс кино зохиолчоор Бак Хенри-г сонгохыг хүссэн ч Хенри голдуу комеди жанрт импровиацаар ажилладаг байснаас кино зохиолчын туршлагагүй хүн байв. Харин Николс Хенри-д хандаж "Би чамайг үүнийг хийж чадна гэж бодож байна. Чи үүнийг хийх ёстой" гэж хэлснээр камер ажиллаж эхэлжээ. 


Comments