Нууц үнсэлт


Notorious (1946). Америкийн холбооны мөрдөх товчооны агент Devlin (Cary Grant) нацистуудын хуйвалдааныг илрүүлэх хүнд бөгөөд ярвигтай ажилд орно. Том бүлэглэлийг илрүүлэхийн тулд холбооны мөрдөх товчоо нацист Германы тагнуул байсан Huberman гэгчийн охиныг үйл ажилгаандаа ашиглахаар шийднэ.. Alicia (Ingrid Bergman) бол архи уух дуртай, хөнгөмсөг явдалтай, гуа сайхан бүсгүй бөгөөд түүний аавын хэрэг өөрт нь маш том лай ланчиг удахын чинээ яаж мэдэх билээ.. 

Alicia-ын эцэг Германы тагнуул байсан хэргээр шоронд сууж байх хугацаандаа амиа хорлосон ба түүний хамсаатнуудыг барихын тулд охиныг нь энэ хэрэгт оруулна.. Alicia-г гэртээ “шоудаж” байхад мөрдөгч Devlin очиж түүнд өгөөш тавих бөгөөд бүсгүй ч өгөөшийг үхмэж, түүнд дурлаж орхино. Бүх байдлыг гартаа оруулсан мөрдөгч Devlin бүсгүйд үнэнийг хэлж, бидэнтэй хамтран ажиллахаас өөр замгүй, эцгийнх нь, өөрийнх нь өмнөх бүх “юмаар” айлган сүрдүүлнэ.. ингээд аргагүй эрхэнд Alicia холбооны мөрдөх товчооны ажилчин болох бөгөөд гүн сэтгэлдээ Devlin-д дурлсан сэтгэл нь бүхнээс илүү хүчтэй байж, ерөөсөө түүний төлөө бохир ажилд орно..
Бразилийн Рио-де-Жанейрод байрлах нацист бүлэглэлийг барихын тулд Devlin, Alicia хоёр бразилийг зорино. Рио де Жанейрод Alicia-н эцгийн “андууд” байх бөгөөд үүнд гол толгойлогч Alexander гэгч орно. Уг этгээд бол нэгэн цагт Alicia-д сэтгэл алдарч, үүнийгээ ч ил тод хэлж явсан баян ганц бие, настай эхтэйгээ хамт амьдардаг хөгшин нацист юм.. Alicia энэ ажиллагаа амжилттай болвол нэр төрөө сэргээлнэ гэж итгэж, мөн Devlin-нд өгсөн хайр сэтгэл нь ч бүтсэнээр бүх зүйл сайхан болно гэж итгэнэ. харин Devlin энэ бүх аялал, адал явдлын хугацаанд бүсгүйг анхаарахгүй байж үл чадна. Бага багаар, аажмаар дурлана. харин сэтгэлээ Alicia-г бодвол барьж, ил гаргахгүйг хичээх бол бүсгүй яг эсрэгээр түүнд хандана.. ажиллагаа амжилт олохын хэрээр Devlin, Alicia хоёр бие биедээ дасна.. ажиллагааг бүрэн гүйцэт дуусгаж, амжилт олохын тулд гол хүн Alexander-г судалж, түүнтэй ойртох хэрэгтэй болно. Үүнд Alicia болон Alexander хоёрын өмнөх харьцааг ашиглахыг холбоо хүснэ.. 

энэ хооронд хоёр биедээ эгнэгт дассан хосууд маань салах дохиог үл харгалзаж ажил албаа хувийн амьдралтайгаа хольж эхэлнэ.. Devlin болон ажиллагааг удирдаж буй дарга ч Alicia болон Alexander хоёрын өмнөх харьцааг мэдэхгүй байна.. Alexander өгөөшийг үмхэх ба түүний хувьд хайр сэтгэлээ дахин олж, ганц бие амьдралаа цэглэв гэж бодно. Харин Alicia-ын хувьд үүргээ гүйцэтгэж байгаа бол Devlin-ын хувьд энэ бүхэн там болж хувирна. Хайрт хүүхнийхээ өмнөх амьдралыг мэдсэн тэрээр түүнд итгэхээ больж, үзэн ядаж эхэлнэ.. ингэсээр Devlin ажиллагааг амжилттай явуулав ч Alicia-гаас хөндийрч эхэлнэ. Харин Alicia энэ бүх үйлдэлд гомдож, үнэхээр өөрийг нь гэх, өөрт нь гэрлэх санал тавьсан Alexander-ын саналыг уурандаа хүлээж авна, хэргийг бүрэн гартаа оруулж, үлдсэн жаахан алхмыг хийхэд бүсгүй Alexander-ын хүн болж гэрт нь шургалж орох ёстой ба нэгэнт эхлүүлсэн ажлыг гүйцээхийн тулд хуримыг зөвшөөрнө.. хэдий хайр сэтгэл бүтэлгүйтсэн ч ажил хэрэг үргэлжлэх ёстой. ингээд Alexander-ын гэрт байх онц нууц мэдээллийг авахын тулд одоо гэрийн эзэгтэй болсон Alicia-ын тусламжтайгаар Devlin амь зольсон зочлолт хийснээр кино маань “буцалж” эхэлнэ..

 айдас хийгээд тодорхойгүй байдлыг төгс үзүүлдэг кино суутан английн кино найруулагч Alfred Hitchcock-ын нэгэн шилдэг киног чадан ядан танилцуулъя.. үзэгчээ айлгаж, сандаргаж, түгшүүлж чаддаг цөөхөн мастеруудын нэг бол Alfred Hitchcock бөгөөд эл бүтээл нь \ Ben Hecht-ын зохиолоос сэдэвлэжээ\ дэлхийн хоёрдугаар дайны уур амьсгал бүрэн арилаагүй байсан 1946 онд хийгдсэнээрэй онцлогоос гадна кинонд нацистын “үлдэгдлээс” болж зовж байгаа гурван хүний хоорондын хайр сэтгэлийн ээдрээтэй, аминд халтай гурвалжинт харьцааг “Alfred Hitchcock” хэв маягаараа найруулагч туурвижээ.. их найруулагч маань өөрийн дуртай сэдвүүд болох түгшүүр болон хайрыг барьж аван хууран мэхлэлт хийгээд үнэнч хайрын тухай бишрэм нэгэн бүтээл туурвьсан нь бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 129-р байрт жагсдаг агаад киноны камерын ажиллагаа болон жүжигчдийн далайцтай тоглолт киног шилдэгийн шилдэгт багтана.. уг кинонд маань аль хэдийнээ алдартай болохын зэрэгцээ ид оргил үедээ явсан домогт Cary Grant болон Ingrid Bergman хоёр тоглосон.. 

 ид үе гэдэг нь илүүтэй Cary Grant-тай хамаатай ба холливуудын классик эриний гол жүжигчин явсан түүний энэ кинонд бүтээсэн дүр замналыг нь бүтэн төгс харагдуулах хэмжээний чухал дүр болно.. Cary Grant-ын бүтээсэн Devlin бол дотроо шаналсан, уярал хайрыг мэддэггүй үүргээ л урьтал болгосон хатуу цэрэг дүр болно.. бүх цаг үеийн эмэгтэй жүжигчид дотроос тодоос тод гялалзах од нь Ingrid Bergman байсан ба гурвын гурван Оскартай энэ Швед бүсгүйн кино урлагт оруулсан хувь нэмэр зузаанаас зузаан агаад түүнийг дэлхий “Casablanca” бүтээлээр нь эхэлж дурсах бол хоёрдугаарт дурсах бүтээл нь яах аргагүй “Notorious” кино болно.. үзэсгэлэнтэй хийгээд төгс жүжигчин Ingrid Bergman-ын бүтээсэн Alicia дүр нь гаднах өнгөцхөн юманд амархан хууртдаг хэдий ч итгэл үнэмшилдээ хоёргүй сэтгэлээр зүтгэдэг үнэнч бүсгүй болно.. киноны гол “сүнс” бол итгэл буюу итгэлцэл болно.. Devlin олон жил хайсан итгэлт хайраа оллоо гэтэл тэр нь дайсных нь өвөрт харсаар байтал орчихно, ямар ч уужим сэтгэлтэй эр хүн дайсных нь өвөрт хайрт хүүхэн нь хэвтэж байгааг амар тайван, үзэн ядалдт, жигшилгүйгээр хүлээж авахгүй болов уу.. энэ утгаараа Devlin хайр болон ажил гэсэн мөнхийн төвөгтэй сэдэвт гацсан дүр бол Ingrid Bergman-ын дүрээр эр хүн хайраа илчлэж, итгэлээ бүрэн өгсөнөөр эмэгтэй хүн хүчирхэгжиж, цэцэглэдэгийг тов тод харуулах ч Alicia нь хайрынхаа төлөө биеэ үнэлж байгаа нь шударга бус агаад найруулагчийн харвасан хурц сумны бай яг энэ ажгуу.. 

харин Alexander хэдий эсрэг дүр ч Devlin-г бодвол хүүхэнд чин сэтгэлээсээ дурлаж, бүх зүйлээ Ingrid Bergman-ын хөлд тавьж өгөхөд бэлэн ч эх нь түүнийг хазаарлан барьдаг.. Alexander-ын сүйт хүүхэнд эх нь үргэлж үл итгэж, сэжиглэсэн, хардсан харцаар харах ба ажигч гярхай гэхүү эх хүний зөн совин гэхүү хүүхнийг гадарлачихдаг.. Alexander үгнээс нь огт гарч байгаагүй эх болон зүрхээ гаргаад өгчихмөөр гүн дурласан сүйт бүсгүй хоёрынхоо тэмцэлд зовох агаад аль, аль хайр нь үнэндээ түүнийг эцэст нь хорлодог буюу жинхэнэ хайр биш байдаг.. Alicia-ын хайр анхнаасаа л шал хуурамч байсан бол Alexander-ын эхийн хайр хүүгээ өөрийн гэсэн толгойгүй, хэтэрхий өөрөөсөө хараат болгосноор хайр биш хайрлаж байна гэсэн гарчигтай амиа бодсон дарлал байдаг.. найруулагч Alfred Hitchcock энэ бүтээл дээрээ анхлан гайтай эхийн асуудлыг хөндөн тавьсан ба хойшид түүний олон суут бүтээл гол сэдэв энэ гайтай муу эхийн асуудал хөндөгддөг.. үзэх тусам дурладаг гайхалтай түгшүүртэй романтик бүтээл болно.. сонирхуулахад, Ingrid Bergman, Cary Grant хоёрын үнсэлцдэг сцен хэт удаан байна гэж шүүмжлүүлж байсан ба өдгөө энэ сцен хамгийн халуухан үнсэлцдэг кино сцений нэг болж түүхэнд үлджээ..

НЭМЭЛТ: Найруулагч Хичкок 1940-өөд оны үед од жүжигчдийг цуглуулан кино хийсэн тохиолдол ховор байсан, тэгвэл уг кино түүний хувьд онцгой тохиолдол болсон. Киноны үндсэн санаа нь хууль бус ураны тухай байсан ч Кэри Грант, Ингрид Бергман хоёрын романтик хослол цөмийн бөмбөгтэй дүйцэхүйц амжилт авчрахаар байв. Төслийн анхны продюсер Дэвид О. Селзник байсан ба тэрээр Грантын оронд Жозеф Коттенийг тоглуулахыг хүсч, дээгүүр доогуур нэлээд гүйжээ. Нэгдсэн улс Япон дээр цөмийн бөмбөг хаяад удаагүй цаг үе байсан болохоор дарухайн ийм сэдэв хөндсөн кино хийвал амжилт олно гэж Селзник шаардах шахуу байсан ба харин Грант 3 сарын хугацаанд өөр киноны хуваарьтай байв. Мөн тэрээр Грантыг үнэтэй, ажиллахад хэцүү гэж үглэж байж. Хамгийн гол нь тэрээр Коттений гэрээг эзэмшдэг байсны дээр мөнгө босгох хувийн хэрэгцээтэй байжээ. Хичкок болон RKO продакшны гүйцэтгэх захирал Уильям Дозиер төслийн худалдах гэрээний заалтыг ашиглан Селзникийг "зайлуулсанаар" Грант Бергман хоёр хамтран тоглохоор болжээ. 

Comments