A
Man Escaped (1956). Кино урлагт Франц улсын оруулсан хувь нэмэр үлэмж
их бөгөөд ерөөсөө кино урлагийг Франц оронгүйгээр төсөөлөх аргагүй..
кино урлаг нь өөрөө Францаас үүссэн бол хамгийн том кино наадам
\уралдаан ч гэхүү?\ мөн л Францынх, үүнд мэдээж Канны кино наадмыг хэлж
байна.. кино урлагт тохиосон олон шинэ үзлийг тунхагласан давалгаа
дотроос Францын шинэ давалгаа л хамгийн хурц, бас хамгийн
шинэлэг байсан гэж бодох.. Францын кино урлагийн урт алтан гинжээс энэ
удаад би минималист аргачлал, мэргэжлийн бус жүжигчид ашиглан олон
шедевр бүтээл туурвин эдүгээ Францын хамгийн нөлөө \Франц улс дэндүү
олон сайн найруулагчтайг анхаараарай\ кино урлаачид нэрлэгдэхийн дээр
дэлхийн суут кино найруулагчдын тоонд орох болсон Robert Bresson-ын нэгэн домоглог бүтээлийг танилцуулъя.. нэгэнтээ францын өөр нэгэн том
кино найруулагч Jean-Luc Godard домогт Robert Bresson-ны талаар
хэлэхдээ: Германыг Mozart-аар төсөөлдөг шиг, Оросыг Dostoyevsky-оор
боддог шиг Францын кино урлаг бол Robert Bresson юм гэсэн байдаг..
Robert Bresson дэлхийн хоёрдугаар дайн, тэр дундаа нацистуудад эзлэгдсэн байсан Францын эсэргүүцэх хөдөлгөөний дайчдын хоригдож байсан нөхцөл байдал хийгээд амьд гарах цаглашгүй итгэл үнэмшлийг тун үнэмшилтэйгээр зураглажээ.. Robert Bresson киноныхоо зохиолыг 1943 оны Lyon хотын Montluc шоронгоос оргосон André Devigny гэгч иргэний дурсамж ярианаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд кино эхлэхэд Montluc шоронд нацистуудын гарт амь үрэгдсэн 7,000 мянган хоригдлыг дурссанаар эхэлдэг, найруулагч өөрөө ч дэлхийн хоёрдугаар дайны үед шоронд байж үзсэн гэдэг..
Robert Bresson дэлхийн хоёрдугаар дайн, тэр дундаа нацистуудад эзлэгдсэн байсан Францын эсэргүүцэх хөдөлгөөний дайчдын хоригдож байсан нөхцөл байдал хийгээд амьд гарах цаглашгүй итгэл үнэмшлийг тун үнэмшилтэйгээр зураглажээ.. Robert Bresson киноныхоо зохиолыг 1943 оны Lyon хотын Montluc шоронгоос оргосон André Devigny гэгч иргэний дурсамж ярианаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд кино эхлэхэд Montluc шоронд нацистуудын гарт амь үрэгдсэн 7,000 мянган хоригдлыг дурссанаар эхэлдэг, найруулагч өөрөө ч дэлхийн хоёрдугаар дайны үед шоронд байж үзсэн гэдэг..
уг бүтээл яриа
байхгүй Robert Bresson-ын оргил бүтээлийн тоонд ордогоос гадна тэрээр
1957 ондоо Канны наадмын шилдэг кино найруулагчаар шалгарсан.. Robert
Bresson кинондоо мэргэжлийн жүжигчин ашигладаггүй аргачлал нь уг
киноноос эхлэлтэй бөгөөд ямар ч од, сүпер жүжигчинг өөрийнх нь дүрийн
төлвийг алдагдуулчихна гээд кинондоо тоглуулдаггүй байв.. Robert Bresson
жүжигчинээ “модел” гэж үзэн кинондоо ашиглахыг илүүд үздэг байсан ба
жүжигчний маягтай тоглолт, хэтрүүлэгтй жүжиглэлтийг хүсдэггүй буюу
“жүжиглэхийг” хориглодог байлаа.. Robert Bresson-ын моделууд харагдах
байдлаасаа дэндүү үнэн, сэтгэл хөдлөлөөсөө илүү биеэрээ тоглохоос гадна
хэт анхаарал татахуйц маяггүй байх хэрэгтэй гэдэг.. жинхэнэ кино
урлаачид олны \масс\ анхааралаас хол байдаг, тэднийг кино наадмын үеэр л
сонсцгоох агаад энэ дунд Robert Bresson-г ярьдаг, сонирхдог хүмүүс бүр
ховор.. түүний бүтээлүүд энэ цаг үеийн зугаа цэнгэл, зогсолтгүй өрнөх
адал явдал хийгээд цус нөж, садар самуунаас харь ондоо илүүтэй хүсэл,
мэдрэмжийнх байдгаараа эрс ялгарна.. Robert Bresson-ын бүтээлүүд
үзэгчийнхээ тархинд ухааны үр суулгадаг ба кино судлаачид нэн ялангуяа
эл бүтээлийг нь онцлохийн дээр ер нь түүний бүтээлээс кино хэрхэн
урлахыг суралцаж болно гэдэг ээ.. кино эхлэхэд, киноны гол дүр Fontaine
(François Leterrier-тэрээр тухайн үед философийн оюутан байжээ) гавтай
нацистын машинд сууж байх агаад эхний боломжоор машинаас үсрэн зугтах
гээд бүтэлгүйтэн хэмх балбуулна..
киноны эхнээс л Fontaine-ын оргох
хүсэл давагдашгүй болохыг үзэгчид харахаас гадна эл нугарашгүй эрэмзлэл
киноны турш бадамлан аснаа.. Fontaine–г дөрвөөс таван давхар байрны
хамгийн доод давхарт хорино, нэг ёсондоо шорон болгосон байр болно..
Fontaine-ын энд ирсэн шалтгаан нь Фашист германыг эсэргүүцсэн Францын
эсэргүүцлийн хөдөлгөөний гишүүн мөн бас гүүр дэлбэлсэн хэрэгтэй ба
Gestapo түүний хэргийг эцэслэн шийдэтлээ тус хорих газар хорихоор болно,
ер нь бол буудуулж үхэх нь тодорхой.. хавчигхан өрөөнд, Fontaine-ын
дэргэд нь мэт хязгаардагдмал орчинд үзэгчээ дүртэйгээ уусгаж чадсан кино
зураглаач бол Léonce-Henri Burel бол бараг харилцан яриагүй ч эрх
чөлөөгөө алдсан, хүлцэнгүй үх эсвээс үхтлээ тэмц гэсэн урам зориг өгөх
Wolfgang Amadeus Mozart-ын хөгжим киноны маань бодролын дэвсгэр өнгөтэй
тун нийцнэ.. Fontaine хорих өрөөнийхөө цонхоор байрныхаа урд дасгал хийх
гурван хүнтэй холбоо тогтоох агаад тэд түүнд нууцаар талх малхан болон
гаваа тайл гэж сүлбээрэн зүү өгнө.. хоригдол ганцаараа байхдаа гаваа
тайлж хажуу өрөөнийхөө хоригдолтой хана тогшин харьцах ба аз харьж төд
удалгүй түүнийг байрны хамгийн дээд давхарт хоричихно..
Fontaine шинэ
“гэртээ” оруут сэтгэлээр уналгүй оргох төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх
бөгөөд түүний цуцалтгүй хөдөлмөр бол: хорих өрөөнийхөө хаалганы \жирийн
байр учир модон хаалгатай\ доод хавтангийн дөрвөн банзыг хоолныхоо төмөр
халбагыг нууцаар ирлэж байгаад өдөр шөнөгүй ухаж тонгочиж байгаад
сугалж дөнгөнө.. түүний хувьд оргох эхний алхмаа ингэж амжилттай хийх ба
харуул ирэхэд тэр ухаж авсан хэсгээ алчуураараа далдалчихдаг байв..
Fontaine-ны өрөөний яг өөдөөс харсан өрөөний хоригдол энэ үеэр оргох гэж
оролдсон гэдгээр цаазаар авхуулна, түүний нэрийг Orsini гэх бөгөөд яаж
юм бүү мэд өрөөнийхөө хаалга болон гудманд зогсох харуулыг даваад эцэст
хоёр давхар хана нь дээр ирээд бүтэлгүйтсэн буюу бэлдсэн олс нь түүнийг
балласныг Fontaine олж мэднэ..
уг явдал Fontaine-д баахан санаа өгөхөөс
гадна урам зориг өгөх бөгөөд тэрээр дутуу биелсэн уг орголтыг төгс
болгохын тулд олсоо бөх бат бас урт болгох гэж орны даавуу, дэрний уут,
мөн хувцас хунараа холбож уяад чанга гэгчийн уяа бэлтггээд зогсохгүй
салхины хаалтны сараалжаар дэгээ урлаж олстойгоо холбож оргох мундаг
зэвсэг бүтээнэ.. ингээд, техник талаасаа оргох бэлэн болтол Fontaine-ыг
Gestapo-аас дуудаж үхэх ялтайг нь дуулгах агаад Fontaine хорих өрөөндөө
эргэж ирэхдээ оргох бодолдоо өчүүхэн ч эргэлзэхээ больж даруйхан
хэрэгжүүлэхийг бодох ба үхлийн ял сонссон түүний ганц чин хүсэл нь бэлэн
зэхсэн хуучин өрөөнд минь эргүүлж оруулаасай гэдэг байв.. гэтэл энэ
үеэр түүний өрөөнд арван зургаахан настай хоригдлыг оруулж ирэх бөгөөд
Fontaine хүүг өөрийг нь тагнах гэсэн юмуу эсхүл нацистын тагнуул гэж
сүрхий сэжиглэж, алчихаад оргохуу, аваад хань татахуу гэж баахан бодно..
эцэст нь, хүүг Fontaine дагуулах ба тэд ухаж сэндийчсэн хаалгаар
цэвэрхэн гараад харуулыг аргалан бөх бат олсоороо хана болгоныг давах
замдаа нацист харуулыг алчихаад эсэн мэнд хоёулаа эрх чөлөөг олон
харанхуй руу уусан алга болно.. тэд цаашид яасныг хэн ч мэдэхгүй, тэд юу
ч гэсэн хорих өрөөнөөс мултарсан.. хамгийн энгийн юм үргэлж
давтагдашгүй шилдэг байдгийн тод жишээг Robert Bresson-ын эл төгс
минималист бүтээлээс бүрэн үзэж болох ба сайн зохиолгүй, шилдэг
жүжигчингүй ч найруулагчийн ур ухаан бүхнийг шийдэж болдогийг үлгэрлэсэн
бүтээл.. эл бүтээл маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны
89-р байрт жагсдаг аа..
Comments
Post a Comment