Come
and See (1985). Нацист Германы хар савраас дэлхий дахиныг чөлөөлсний,
мөн түүнчлэн аугаа эх ороны дайны ялалтын дөчин жилийн ойгоор уул
сэдвийн дагуу дайны хор уршиг хийгээд ойн тэмдэглэлт жилд зориулан
ЗХУ-ын кино найруулагч Elem Klimov эл киног бүтээсэн нь өдгөө бүх цаг
үеийн хамгийн шилдэг дайны \тэргүүнд нь залардаггүй юм гэхэд эхний
гуравт багтах нь зайлшгүй\ сэдэвтэй киноны нэг болсны дээр наяад
оны ЗХУ-д бүтээгдсэн шилдэг киноны тоонд маргаангүй орно.. ингээд,
чадан ядан энэхүү гайхамшигтай киноны талаар танилцуулъя..
киног
бүтээгчид киногоо тийм ч амархан бүтээчихээгүй ба Госкино \зөвлөлтийн
кино урлагийн төв хороо\ зөвшөөрөл өгөлгүй бүтэн найман жил хөөцөлдсөний
эцэст аугаа их ялалтын дөчин жилийн ойд зориулан бүтээх эрх авсан бол
энэ хүлээлтийн найман жилд найруулагч Elem Klimov ёстой л шар махтайгаа
хатсан гэдэг.. кино 1943 онд нацистууд эзлэгдсэн Беларусийн хөдөөний
тосгод болон жирийн тариачин иргэдийг хэрхэн хүйс тэмтэрч байгааг \ 628
тосгон сууринг бүх иргэдтэйн хоморголон устган шатаасан гэдэг\ өгүүлэх
бөгөөд үзэгч бид дайны гай гамшгийг мэдрэн үзэж туулсны улмаас өсвөр
насны хөвгүүн хоёрхон хоногийн дотор өвгөн болтлоо хувирч байгааг олж
үзнэ.. залуухан хүү яаж тийм хурдан өвгөн болдог юм гэж хэн бүхэн гайхах
нь зүйн хэрэг ч киног үзэж дууссан хойно миний хэлсэнтэй санал нийлэн,
гол дүрийн хөвгүүний нүдээр үзсэн үхэл хагацал хийгээд бие махбодиор
мэдэрсэн зовлон хүнийг танигдахын эцэсгүй өөрчлөн, бүх үндсээр нь хэзээ ч
хуучин байдалд нь эргэж оруулахгүйгээр эвдэн сүйтгэж байгааг үзэн
эрхгүй толгой тохих болов уу..
найруулагч ч дайн дажингийн гайг энэнээс
илүү хорон муухайгаар зүйрлэх аргагүй байсан бизээ.. найруулагч Elem
Klimov-той хамт киноны зохиолыг бичсэн Ales Adamovich гэдэг эрхэм киноны
гол дүр шигээ өсвөр насандаа беларусийн партизан явсан ба уг бүтээлийн
үлэмж бодит юм шиг болоход чухал нөлөө болсон нь дамжиггүй.. харин Elem
Klimov уг бүтээлээсээ хойш ахин кино хийгээгүй бөгөөд үүнийгээ “хамаг ур
чадвар, оюун санаагаа энэхүү кинондоо шингээн, ахин кино хийх
сонирхолгүй болсон” гэсэн байдаг.. кино нээлтээ хийсэн дороо асар их
ашиг орлогоос гадна магтаал сайшаалыг найруулагчдаа авчирсан ба бусад
ижил сэдэвт олон арван шилдэг бүтээлээс ялгарах онцлогууд нь туйлын
бодит юм шиг хийгдсэн болон хүчирхийлэл, аймшигтай яргалал зэргийг
жинтэй үзүүлсэнээрээ барагалж аймшгийн кино шиг үзэхэд хэцүү болгосон..
үзэгч цаг хугацааны машинд суугаад беларусийн ойд оччихсон юм шиг
сэтгэгдэлийг дуу чимээнээс, цаг үргэлж дүрийн араас юмуу яг дэргэд нь
зогсож байгаа мэт авсан зураглал, мөн ерөнхийдөн үзэгчээ уусган залгих
хүйтэн, хар дарсан зүүд шиг уур амьсгал нь киног дарамттай, маш хурцаас
гадна яруу найраглаг тансаг зураглалтайн нийлээд санаа сэтгэлд хадаж
хоцрон, хэзээч мартагдашгүй кино туршлага болж үлдэнээ.. та бид өдөр
болгон Сирийн дайн, Украйны үймээн, бас энд тэндэхийн бослого, дайны
талаар зурагтаар үзэж бараг дасах нь холгүй болж, төдөн хүн үхлээ
гэдгийг цаг агаарын мэдээ сонсож байгаа юм шиг энгийн, тоомжиргүй хүлээж
авдаг болжээ.. тэгвэл эл киног үзсэнээс хойш энх тунх амьдарч байгаадаа
баярлахын сацуу хаа хол хэдий ч дайны уршгаар үхэж, бас хагацаж байгаа
хүмүүсийг илүүтэй ойлгож, беларусийн хядлагийн үед амьд үлдсэн нь үхсэн
хүмүүстээ атаархаж амиа хорлож байсныг ойлгоход дөхөм бөгөөд өнөөгийн
энх тайван цагийг авчирсан олон сая баатруудаа талархан санах буйзаа..
жирийн үлгэр шиг яригддаг биш, хөгжиж, зугаа болж үздэг биш, дайныг
чухам арьс, ясанд тултал мэдрүүлсэн хамгийн хүчирхэг өгүүлэмжтэй дайны
кино бол эл бүтээл бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны
156-р байрт жагсан, киноны талаар бичдэг сонин сэтгүүлээс гаргасан
шилдэг гэх жагсаалтад багтсаар иржээ.. сонирхуулахад, кинонд ашиглагдсан
дүрэмт хувцаснууд оригнал байсан гэдэг бол киноны нэр анхандаа "Kill
Hitler." Гэж байсан ч зохимжгүй гэж үзээд больжээ.. ингээд, киноны үйл
явдлыг товчхон өгүүлсү.. хоёр хөвгүүн элс ухан байх агаад хөвгүүдийн нэг
Florya \Aleksei Kravchenko-тэрээр гайхамшигтай мундаг тоглосон\ элснээс
винтов буу гаргаж ирэн үүднээ тоймгүй баярлана.. Florya арвантав орчим
насны нүдэнд дулаахан хүү агаад орон нутгийнхаа партизанд элсэж
нацистуудын эсрэг байлдах хүсэл нь элснээс буу олсоноор эцэслэн
шийдэгдэнэ..
тэрээр гэртээ очин эх болон жаалхан дүү нартаа “буу олсон,
партизанд элсэн дайтна” гэхэд эх нь уйлан байж эсэргүүцэвч хүү винтовоо
үүрэн явж одно.. партизаны отряд ойн гүнд хуарагнан байрлаж, Florya ч
партизаны армид элсэн, тэр оройдоо манаанд гарна.. манаанд зогсож
байхдаа Florya өөрийгөө баатар мэт санаж жаргалтай байх агаад дайны
тоглоом шиг хөнгөн зугаатай, ёстой амар зүйл хэмээн санаж байсан нь
даанч гэнэн бөгөөд тэнэгхэн.. хөвгүүн манаанд байх хугацаандаа партизаны
отрядын командлагч Kosach \ L. Lautsyavichius –түүний дүр ЗХУ-ын офицер
хүн ийм л байдаг болов уу гэмээр санагдана\ болон хуарангийн арын
албанд ажиллах Glasha \ Olga Mironova –бас л лаг жүжиглэсэн\ гэх өөрөөс
нь ганц хоёр насаар л эгч охин хоёрын янаг амрагийн гэрч болох бөгөөд
Florya охиныг харсанаасаа хойш шохоорхох болсон билээ..
маргааш өглөө
партизаны отряд чадамжтайгаа авч яван чадамжгүйгээ арын албанд үлдээх
болоход Florya нас бага, туршлагагүйн улмаас арын албанд үлдэн, хүсэл
мөрөөдөл болсон нацистуудын эсрэг тулалдахыг нь ийнхүү шившиглэн,
тэгэхдээ харж яваа охиных нь өмнө гутаасанд үхтлээ гомдон эгдүүцнэ..
Florya уйлсаар ойн цоорхойд ирэхэд Glasha мөн тэнд хайртынхаа араас
санаж бэтгэрэн уйлж сууна.. залуус танилцаж тэр дорхоноо дотносох ба
хөвгүүн дайтах хүслээ хэлэхэд охин хүүхэд төрүүлж, энгийн амьдрахсан
гэнэ... энэ үеэр нацистууд ой буюу партизанчуудын байрлаж байсан газрыг
шүүрэн шанага болтол бөмбөгдөж, энэ үед азаар манай хоёр амь гарах
боловч Florya хэсэг зуур дэлбэрэлтээс болж дүлийрнэ.. энэхүү ёонгосон,
цухалдуулам чимээ киноны ихэнхи үед эгшиглэх нь кино үзэгчид дайны үеийн
бөмбөгдөлтийг мэдрүүлэх гэснийх болов уу..
энэ үеэс Florya дайны хор
хөнөөлийг ойлгож охиныг дагуулан гэртээ очиход гэрт нь эх дүү нар нь
байхгүй ч тогоотой хоол нь бүлээнээрээ шахуу байх агаад Florya
гэрийнхнээ ойрхон орших арал дээр нуугдаж гэж бодон охины хамт гүйнэ..
арал нуль намаг шавраар хүрээлэгдэн байх ба аралд хүртэл намгаар баахан
явах хэрэгтэй.. энэ хэсэг үзэхэд тун хүнд, яагаад гэвэл Florya
нулимсандаа хахаж цацан, намагт живэн байж явахад араас нь Glasha
зууран, нэг юм хэлэх гээд чадахгүй үүндээ тарчлаж, эцэст нь арал дээр
гараад хөвгүүнд “ээж дүү нар чинь үхсээн, би байшангийн тэнд хүүрүүдийн
харсан” гэнэ.. энэ үнэн бөгөөд хөвгүүн үүнд итгэхгүй, анзаарч
хараагүйдээ өөрийгөө зүхнэ.. энэ бүхэнд Florya өөрийгөө буруутгаж, арал
дээрх партизан нөхдийн хамт нацистуудын эсрэг морьдох ба арал дээр амь
гарсан, зугтаж амжсан хэдэн зуун хүн өлсөж цанган үлдэсний дотор Glasha ч
багтана.. Florya нөхдийн хамт хоол хүнс гэж явж байгаад дайны суманд
нөхдөө сийчүүлэхийг нүдээр үзэж ганцаар үлдэх бөгөөд түүний амийг
ойролцоох тосгоны нэг өвөө авран, өөрийн ач хүү болгон өнгөлөн
далдлана..
тосгонд Florya ирэхтэй зэрэгцэн нацистууд ч ирэн архидан
согтуурч үймүүлж өгнө.. согтуу нацистууд энэ кинонд \согтуу гэлтгүй
нацистууд\ хүн биш адгуус юмуу харийн амьтад шиг аймшигтай муухай ба
хүнийг ийм зэрлэг муухайгаар дүрсэлсэн кино ховор билээ.. нацистууд
тосгоныхныг мал шиг тууж модон байшингуудад хүүхдүүдтэйн хамт оруулж,
гарахыг хүсвэл хүүхдүүдээ наанаа орхиод гар гэх агаад энэ нь
хүүхдүүдийнхээ амиар өөрийнхөө амийг золь гэсэн үг бөгөөд ингэж гарч
ирсэн нэгийг нь тэртээ тэргүй буудаж алах нь баахан даажигнасан тамлалт
билээ... нацистууд пиг дүүрсэн байшингууд руу гранат шидэж, зугтаж гарч
ирсэнийг нь нохой шиг буудаж, арай залуухан охид хүүхнүүдийг нь бүлэглэн
хүчиндэх \хориод минут үргэлжлэх энэ хэсэг маш зовуурьтай\ ба энэ бүх
аймшгийг Florya нүдээр үзэж биеэр туулавч амьд үлдэн бие цогцос нь
ажиллагаатай ч оюун санааны хувьд хэдийн үхсэн хүн болжээ.. төд удалгүй
бузар хэргийг үйлдэгчид Kosach-ын армид бут цохигдож бүгд баригдаж
цээрлэлээ хүлээнэ.. киноны төгсгөлд Florya Гитларын зураг руу буудах ба
буудах тоолонд Гитларын мандалтаас буурах үе хүртэл баримтад киног
бүтээлчээр монтажлан үзүүлсээр Гитларын хүүхэд насны үе ирэхэд Florya
буудахаа зогсдог, энэ нь Florya хэзээч Гитлар шиг яргачин болохгүйг
илтгэсэн.. киноны төгсгөлд, мөрөөдөлдөө хүрсэн Florya партизан анги
армидаа элсэн марш алхаагаар ой руу явж орох агаад энэ үед цас орж
байдаг, энэ бол шинэ, сайн цагийг зүйрлэсэн дүрс гэдэг нь эргэлзээгүй..
Comments
Post a Comment