Заавал эргэж ирнэ


Ballad of a Soldier (1959). Нэгэн хижээл насны эмэгтэй алгуурхан алхсаар тосгоныхоо зам дээр гарч ирэн алсыг ширтэн зогсоно.. эл эмэгтэй “заавал эргэж ирнэ” гэж хэлээд эх орон оо харийн түрэмгийлэлийн заналхийллээс салгахаар яваад эргэж ирээгүй хүүгийн эх бөгөөд хүүгээ хэзээ ч эргэж ирэхгүйг мэдсэн мөртлөө хүүтэйгээ салсан тэр л газраа үргэлж ирж дасчихжээ.. хүү нь төрсөн нутгаасаа хол харь газар баатар ёсоор амь үрэгдэж, эх орон, ард түмэндээ баатраар дурсагдах хэдий ч эх нь түүнийг сэтгэлдээ бяцхан үрээ гэж үзсээр, бас ирэхгүйг нь мэдэв ч хүлээн зогсох нь гашуун гунигтай.. 

аугаа эх орны дайнаар халуун амь, бүлээн цусаа урсган эх нутаг, элгэн саднаа хамгаалж тэмцэж яваад үрэгдсэн бараг арав гаруй сая Орос цэрэг эрийн нэг бол киноны маань гол баатар алёша ба арван есөн настай, үнэнч шударга, цайлган сайхан сэтгэлтэй түүний дүр бүх орос цэрэгт хүндлэл үзүүлсэн юмуу орос цэргийн идеал дүр гэлтэй.. Алёша фронтод тулалдаж байгаад хоёр танк “унагана”, үүнийг нь дарга нь үнэлж медалиар шагнах гэсэн ч алёша ээж дээрээ очоод ирэх чөлөө өгөхийг оронд нь гуйж, дарга нь ч ёсоор болгох ба алёшад ирж буцах, бас ээжтэйгээ хамт байх гээд нийтдээ зургаан хоногийн чөлөө өгөхдөө заавал дурдсан өдөртөө эргэж армидаа ирэхийг хатуу тушаана..
магнайгаа хагартал баярласан залуу цэрэг хурдан явж, эхтэйгээ илүү нэг минут хамт байхыг хүсэх агаад түүний хугацаандаа багтаж ирэх гэсэн явдал дунд тохиолдох элдэв төвөг саад хийгээд хурдхан эхтэйгээ уулзах гэсэн яарсан сэтгэл үзэгчийг Алёшагийн хамт хурдлуулж бас ихээр догдлууна.. Алёшаг явахыг дуулсан павлов гэдэг цэрэг түүнээс манай гэрээр ороод гараач, бараг замд чинь юм байна, жаахан хазайгаал орчихно, аавд минь мэнд хүргээд эхнэрт маань энэ саванг \тэр үед саван ховор бараа байж\ дамжуулж өгөхийг гуйна, яарч байсан Алёша эхэндээ татгалзавч өөртэйгөө адилхан гэж үзэж зөвшөөрнө.. 

Алёша замдаа гараад төд удалгүй Вася гэх нэг хөлөө алдсан гэртээ харьж яваа цэрэгтээ танилцаж, улмаар цүнх тээшийг нь барилцан туслах агаад тэдний зам Васяг гэртээ очих хүртэл нийлж байлаа..Вася замын турш дуугаа хураан, хүрлийн барайх бол угийн цоглог, сэргэлэн Алёша яриа өдөх гэж мэрийнэ.. тэднийг галт тэргэндээ суух болтол Вася гэнэт алга болчихно, яарч байсан алёшад галт тэргээсээ хоцрох гээд Васяг хаа сайгүй хайх ба гол нь Васягийн тээш түүнд байлаа.. ингээд Васяг олтол тэрээр эхнэртээ яаж ийм байдлаар очих билээ, тэр минь залуухан, үзэсгэлэнтэй бүсгүй тахир дутуу болсон надшиг хүнтэй насаараа зүдэрч амьдрах ёсгүй хэмээгээд харихгүй, өөр тийшээ явна гэтэл хажууд нь яриаг нь сонсож байсан эмэгтэй Вася руу хандан арчаагүй амьтан, тэр чинь чамайг хүлээж байгаа гэж зад загнасаар санааг нь зөв тийшээ эргүүлнэ.. энэ адармаатай хэргээс болж Алёша баахан хугацаа алдаж, Васяг эхнэртэйн бушуухан уулзуулчихаад өөрийн замыг хөөнө.. галт тэргэнээсаа хоцорсон Алёша цаг хожих гэж армийн хангамжийн галт тэргэнд харуулыг нь нөөшилсөн махаар хахуульдан байж нууцаар орж сууна.. галт тэрэг удаан явсангүй зогстол гэнэт нэг бүсгүй мөн л нууцаар нуугдсан шинжтэй галт тэрэг рүү үсрэн орж ирэх бөгөөд насаар алёшагийн л үе болов уу гэмээр янзага шиг хөөрхөн энэ бүсгүйг Шура гэнэ.. Шура Алёшаг нуугдаж байгааг, ер нь өөрөөс нь өөр хүн байгааг мэдээгүй учир гэнэт нэг цэрэг гараад ирсэнд учиргүй цочиж, айн хэлмэгдэнэ.. бүсгүй шуудхан л түүнийг муу хүн, өөр рүү нь дайрах нь гэж бодон галт тэрэгнээс үсрэхийг завдах агаад Алёша хүчээр тогтоон бариагүй бол Шура хүзүүгээ хугалах байсан нь тодорхой.. Алёша учирлаж, Шура тайвширсанаар тэдний харьцаа хараал зүхэл, цохилт нүдээнээс ангжирсан ч бүрэн дүүрэн итгэлцэл бий болох өдий байлаа..

 Алёша хэрэг зоригоо хэлж, бүсгүйг идэх юмаар дайлсны дараа Шура арай тайвшран залуу цэрэгт итгэж ирэх бөгөөд юмыг яаж мэдэхэв гэж өөрийгөө сүйт бүсгүй, сүйт хархүү нь нисгэгч, хүнд шархдан эмнэлэгт байгаа, өөрөө эргэхээр явж байгаагаа хэлнэ.. нэлээд явсны эцэст галт тэрэг түр зогсоход Шура ам цангаж байна гэж хэлсэнээр Алёша усанд явчихаад иртэл галт тэрэг аль хэдийн хөдөлчихсөн байна.. Алёша өртөө рүү замын машинд дайгдаж хүрч очих бөгөөд цаг улам алдсаар.. Алёша бүсгүйг хараад л сэтгэл алдарсан нь хэн бүхэнд тодорхой ба одоо сэтгэлтэй бүсгүйгээ ахиж харахгүйн, ээжтэйгээ хамт байх хугацаа ч богинослоо гэж гутран өртөөн дээр буутал түүнийг Шура хүлээж байлаа.. тэд бие биенээ харан учиргүй баярлацгаах агаад замын турш хамт явсан хийгээд алёшагийн эелдэг, боловсон хандлага шурад хүчтэй нөлөөлснөөс гадна галт тэргэнд явах хугацаанд тэдэнд тохиолдсон хөгжөөнтэй явдал залуусыг улам ойртуулж \бичвэрээ нуршаа болохгүйн тулд энэ хэсгийг алгасав\ дотносуулна.. өөрийг нь хүлээж байсанд Алёша туйлгүй баярлах бол Шура ч догдлосон сэтгэлээ үл нууна.. энэ зуур Алёша гэнэт Павлов нөхрийнхөө захиасыг санаж шурагийн хамт зам хазайна.. тэд эрж сурагласаар Павловын гэрийг олж, эхнэртэйн уулзах бөгөөд гэрт ортол Павловын эхнэр өөр эртэй хамт байж, нөгөө фронтоос явуулсан саванг үл тооно.. Алёша үүнд уурлаж савангаа аваад гарах ба өвчтэй аав дээр нь очиж мэнд мэдэнгээ савангийн өгнө.. ингээд Алёша, шура хоёрын зам салах үе ирэх бөгөөд аль хэдийнээ баахан хугацаа алдаад байгаа Алёша Шураг орхиод гэрийн зүг явах мөчид Шура түүнд би ямарч сүйт залуугүй, бас сүйт бүсгүй биш, ердөө авга эгч рүүгээ явж байсан, тэр үед айгаад худлаа хэлсэн, үнэндээ чамд сэтгэлтэй болсон гэж хэлэх агаад хосууд сэтгэлийн үгсээ солилцон, халуун янагаар үнсэлцэн байж байгаад алёша галт тэрэгнээсээ хоцрох шахах ба гайд нь хосууд хаана байдаг хаягаа солилцож амждаггүй.. 

уртдаа хоёрхон хоног хамт байсан алёша болон Шурагийн хайр сэтгэл кино дэлгэцнээ үүссэн хамгийн нандин, гэмгүй хонгорхон сэтгэлийн илрэлүүдийн нэг байсан бөгөөд хэн ч үзсэн нандигнаж хайрламаар эл хосын сүүлийн уулзалт энэ байж тэд ахин хэзээ ч уулзаагүй болой.. Алёша гэртээ харих сүүлийнхээ галт тэргэнд явж байтал нацистууд бөмбөгдөж гол туулах зам болох гүүрийг бөмбөгдөн сөнөөчихнө.. гүүр нурсан тул Алёша голыг сал хийж гатлаж, цааш замын машинд суун нэг юм гэртээ иртэл ээж нь тариан талбайд ажиллаж байгаа гээд ээж рүү нь хүү нь ирсэн гэж хэлүүлэхээр хүн явуулах ба Алёша буцахгүй бол цаг нар оройтож одоо түүнд ээжтэйгээ хамт байхад арав хүрэхгүй минут л үлджээ.. ийнхүү Алёша зам дээр ээжтэйгээ уулзаж уулзалтын золголтоо салалтын үдэлттэйгээ хамт хийнэ, энэ газар бол эхэнд бичсэн хүүгээ хүлээж зогсдог ээжийн байнга зогсдог газар билээ.. Алёша ээждээ үнсүүлж, ээжийгээ үнсчихээд заавал эргэж ирнэ гэж хэлээд явах ба эл хэсэгт нулимсаа тэвчин барих хүн цөөхөн болов уу.. Алёша зам зууртаа тааралдсан хүмүүст тусалж, мөн зам зууртаа хайр сэтгэлээ олсон ч эхдээ цаг гаргаж чадсангүй нь харамсалтай байдаг агаад ерөөсөө дайны үеэр ар гэрт үлдсэн эхнэр, ээж, аавуудын амьдрал хэрхэн өрнөж, үүнд эхнэрүүд хэрхэн амьдралын эрхээр үнэнч сэтгэлээ гээж байсныг, бас аав ээжүүд хэрхэн хүү, охиноо зовлон шаналал дор тэвчээртэй хүлээж байсныг энэхүү дайны драм сэтгэл хайлам яруу найраг шиг дүрсэлжээ.. 

 эргэж ирэхгүй хүүгээ сурсан зуршлаараа л хүлээх эх үхэн үхтлээ тэр л зам дээрээ зогссоор л байсан бизээ.. ЗХУ-ын ардын жүжигчин Grigori Chukhrai-ын найруулж, мөн зохиолыг нь бичсэн эл бүтээл хүйтэн дайны үед ЗХУ болон Америк хоёрын хоорондоо солилцсон цөөхөн киноны нэг байсан ба 1961 онд Оскарт шилдэг кино зохиолоор нэр дэвшиж байсан цуутай кино болой.. эл бүтээл нь аугаа эх орны дайны талаарх сонгодог кинонд нэрлэгддэгээс гадна ер нь ЗХУ-ын үед бүтээгдсэн хамгийн шилдэг киноны тоонд зүй ёсоор ордог.. кинонд гол дүрүүдийг бүтээсэн Vladimir Ivashov, Zhanna Prokhorenko нарын анхны кино нь байсан ба найруулагчийн зүгээс энэ нь их эрсдэл байсан ч үр дүнгээ харамгүй өгч, дэлхий даяар Vladimir Ivashov, Zhanna Prokhorenko хоёрын тоглолтыг өндрөөр магтсан байдаг.. сонирхуулахад, кино нээлтээ хийгээд ЗХУ-д гуч гаруй сая тасалбар зарсан гэдэг..

Comments