Seven Samurai (1954). Японы мастер кино найруулагч Akira Kurosawa-н туульсын, түүхэн драм (jidaigeki). Кино зохиолыг тэрээр Shinobu Hashimoto, Hideo Oguni хоёртой хамтран бичсэн. Киноны гол дүрүүдэд; Toshiro Mifune, Takashi Shimura, Keiko Tsushima, Yukiko Shimazaki нар тоглосон. Кинонд, ургац хураалтыг дээрэмдэж, тосгоныг нь тонох дээрэмчдээс өөрсдийгөө хамгаалахын тулд лолоон самурайг хөлслөж байгаа тариаланчид ба самурай нарын түүхийг өгүүлдэг. Энэ бол 16-р зуун ба тариаланчид хөгшин, эзэнгүй самурайгаас тусламж хүссэнээр энэ түүх эхэлж, хөгшин самурай тосгоныг хамгаалахын тулд тариаланчидийг тулаанд бэлтгэж, зарим самурайнуудыг дайчдын бүлэгтээ элсүүлдэг. Жүжигчдийн бишрэм гүйцэтгэл, гайхалтай камерын ажиллагаа, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэсэн тулааны үзүүлбэр зэргээрээ тодрох "Seven Samurai" бол эргэлзээгүй хамгийн шилдэг тулаант кинонуудын нэгээс гадна бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий, хамгийн шилдэг кинонуудын нэг мөн билээ. Toho кино компанийн продюсерлэсэн эл кино нь байршлыг олох, дүрүүдийг сонгон шалгаруулах зэрэг зураг авалтын бэлтгэлд 3 сарыг зарцуулсан ба продакшны үеэр мөнгө дууссан ч Toho эцэст нь мөнгө босгож чадсанаар уг бүтээл тухайн үеийнхээ Японы хамгийн өндөр үнээр бүтсэн кино болж байв. Киноны төгсгөлийн тулааны хэсэгт Kurosawa үзэгчдийг харах мэдрэмжид тааруулахын тулд олон камерт тохиргоо болон телефото линз ашигласан шинэлэг бүтээлч арга болсон байдаг.
Кино Япондоо 207 минутын үргэлжлэх хугацаатайгаар нээлтээ хийсэн бол Венецийн кино наадамд цомхотгосон хувилбартайгаар ороод Алтан Арслан шагнал хүртсэн. Америкт бас дахиад цомхотгол хийсэн хувилбар нь нээлтээ хийсэн. Хэдийгээр тэр оныхоо Японы хамгийн их ашиг орлого олсон кино болсон ч өндөр төсвөөр бүтсэн учир тийм ч ашигтай байсангүй. Критикүүд киноны жүжиглэлт бас үйл явдлыг магтсан ч киног дэндүү урт, мөн тариаланчидыг дүрсэлсэн байдлыг шүүмжилсэн. Харин Америкийн критикүүд өөрсдийнхөө Вестерн жанрын кинотой харьцуулсан ба "Seven Samurai" Оскарын наадамд 2 төрөлд нэр дэвшсэн ч ганц ч Алтан баримал аваагүй. Өнөөдөр уг киног критикүүд болон судлаачид кино урлагийн шедевр гэж үздэг. Эл бүтээлийн Өрнөдийн кино найруулагчдад үлэмж нөлөөлсөн бөгөөд "Seven Samurai"-ийн түүх, өгүүлэмжийн аргыг олонтаа давтаж, даган дуурайж, дахин шинэчилж ирсэний хамгийн том жишээ бол 1960 онд гарсан "Magnificent Seven" кино юм. Судлаачид "Seven Samurai" кинонд анализ хийгээд кино самурайн ёс суртахуун, баатарлаг байдалд төвлөрч, самурайнууд нь анги давхарга, хүрээлэн байгаа орчинтой хэрхэн харилцаж байгааг онцлон тэмдэглэсэн.
Судлаачид зүйрлэлт ойлголтоос гадна киноны зураглал, хөгжмийг хэрхэн ашигласныг тодруулсан байдаг ба эдгээр хойно дэлгэрэнгүй задлах болно. "Seven Samurai" кино Sight & Sound сэтгүүлийн 2022 оны санал асуулгаар хамгийн шилдэг кино жагсаалтын 20-р байрт бичигдсэн бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 10-р байрт эрэмбэлсэн. Empire сэтгүүл харин дэлхийн хамгийн шилдэг киногоор нэрлэсэн. Дэлхийн 2-р дайнд ялагдаж Өрнөдийнхөнд эзлэгдсэн Японы эрх баригчид самурайтай кино хийхийг хяхан хавчиж байсан буюу дайны цагийн Японы засгийн газар ийм кинонуудыг ардчиллын эсрэг, феодалын үнэт зүйлсийн илэрхийлсэн гэж үзэж байж. 1950-аад оны эхээр Өрнөдийн эзэрхийлэгчид Японыг орхин гарахад Японы ард түмэн самурайн тухай түүхүүдээ эргэн сонирхох болсон. Найруулагч Kurosawa шинэ төрлийн jidaigeki кино хийхээр судалж эхэлжээ.
1952 онд "Ikiru" киногоо дуусгасан тэрээр хамтрагч Hashimoto-той хамтран нэгэн самурайн өдөр тутмын амьдралыг харуулсан кино зохиол бичихээр төлөвлөсөн; энэ төслийн төгсгөлд самурай өдөр гаргасан алдаанаасаа болж өөртөө сеппуку хийхээс өөр аргагүй болж байгааг харуулах ёстой байв. Самурай хүн өдөрт юу хийдэг байсан талаар Дэлхийн мэдээлэл олдоогүй учир тэд төслөө зогсоожээ. Kurosawa дараа нь Эдогийн эриний тулааны урлагийн мастер Hinatsu Shigetaka гэгчийн намтарт үндэслэсэн өгүүллэгүүдийн цуглуулгаас кино зохиол бичих гэж оролдсон ба хэдий Hashimoto ноорог бичсэн ч Kurosawa энэ санаагаа орхисон. Гэхдээ тэр эриний судалгаагаа үргэлжлүүлж байгаад тариаланчид өөрсдийгөө дээрэмчидээс хамгаалахын тулд бүлэг самурайнуудыг хөлсөлж байсан түүхэн бичиг олжээ. Удсангүй ч үгүй Hashimoto 500 хуудас бүхий албан бус зохиол бичсэн бөгөөд дүр бүр нь бодит тулааны урлагийн мастеруудаас үндэслэгдсэн байлаа. Kurosawa, Hashimoto хоёр Oguni-г нэгтгэснээр кино зохиол бүрэн болох замдаа орсон; найруулагч маань самурай бие хүн бүрийн онцлог шинжүүдийг дэлгэрэнгүй тэмдэглэсэн, жишээлбэл, тэд хэрхэн ярьдаг, яаж алхдаг гэх мэт. Түүнчлэн Kurosawa тосгоны оршин суугчдад зориулсан ургийн мод бүтээж, зураг авалтын үеэр жүжигчдэд жинхэнэ гэр бүл шиг хамтран амьдрахыг зааварласан ба зураг авалт бараг хагас жил үргэлжилсэн билээ. Kurosawa кино зохиол дахь өөрийнхөө болоод Hashimoto-н үүргийг "техникийнх" гэж тодорхойлж, харин Oguni-н үүргийг хуманист "сэтгэл" гэж тодорхойлсон байдаг.
Ийнхүү гурван кино злхиолчид 6 самурай дүр бүтээсэн ба бүгд төстэй нухацтай дүрүүд байсан болохоор илүү хөнгөн, зугаацуулах дүр хэрэгтэй гэж үзээд Kikuchiyo-н дүрийг бүтээжээ. Кино зохиолыг 6 долоон хоногт бичсэн; тэд нэг сцэнийг өөр өөрсдийнхөөрөө бичээд дараа нь бие биедээ танилцуулж, хамгийн сайн санаануудыг нь авч үлддэг байв. Oguni кино зохиолд эцсийн шийдвэрийг гаргагч нь байсан; кино зохиолоо бичиж удаан сууснаас болж Kurosawa-н нуруу өвддөг болсон байдаг. Тосгоны зураг авалтыг таван тусдаа байршилд авахаар шийдэхтэй үндсэн тосгоны сцэнд зориулж 23 байшин барих шаардлага үүссэн байна. Kurosawa тайзны жүжигчин Yoshio Inaba-г жүжигчдийнхээ нэгээр сонгосон гол шалтгаан нь даруухан, төлөвшсөн нэг жүжигчин байлгахыг хүссэнийх аж. Харин Seiji Miyaguchi үндсэндээ бас л тайзны жүжигчин байсан ба тэрээр найруулагчийн анхны кино болох "Sanshiro Sugata" кинонд тоглосноос хойш Kurosawa-тай ажиллаж ирсэн бөгөөд Kikuchiyo дүрийг нэмж бичихээс өмнө Mifune-д зориулагдсан байсан Kyuzo-н дүрд тоглохоор болсон. Хүүхэнд дурлагчийн дүрд Keiko Tsushima-г бараг харахгүйгээр шууд сонгосон байдаг. Бусад жүжигчдийн ихэнх нь Kurosawa-тай өмнө нь хамтарч байсан юмуу эсхүл мэргэжлийн бус жүжигчид байв. Зураг авалт эхлэхээс өмнө 4 долоо хоног сургуулилт хийхдээ шаардлагатай хувцас хунарыг бэлтгэжээ. "Seven Samurai" бол анги давхарга хийгээд өөрчлөгдсөн шинж төрхийн тухай сэдвүүдийг агуулсан туульсын жанрын бүтээл юм. Киноны драм нь долоон самурайн гол бүлэг болон тэдний баатарлаг хэрэгт төвлөрдөг буюу энэ нь чухамдаа драматик хийгээд эмгэнэлтэй. Зарим кино судлаачид киног төлөвлөлт, гүйцэтгэл, дайны аймшгаар дамжин хөгжсөн хүнлэг үзлийн үнэт зүйлсийг илэрхийлсэн гэж үзсэн.
Харин кино түүхч Donald Richie эл бүтээлийг бие хүн ба нийгмийн бүлгийн аль алиных нь тухай гэж бичсэн; мөн тэр самурайнуудыг бие хүн гэж анализ хийж, тэдний үйлдлийг бусдад, тэр ч атугай өөрсдөд нь хохиролтой байсан ч өгөөмөр, баатарлаг байгааг стоик ойлголтоор тайлбарласан. Киноны төгсгөлд амьд үлдсэн болон үхсэн самурайнуудыг харуулдаг нь нэг талаар найдвар төрүүлсэн егөөдөлт бол нөгөө талаар самурайн анги давхаргын хоцрогдлыг харуулсан зүйрлэл гэх мэтээр тайлбарладаг. Критикч Stuart Galbraith киноны төгсгөлийг самурайнууд тариаланчдад сэтгэл дундуур болж, тариаланчид самурай нарын золиослолыг аль хэдийнээ мартсан гэж гэдгийг харуулж байна гэжээ. Профессор Joan Mellen сайхь сцэнийг тухайн үеийн Японы нийгмийн ёс суртахууны доройтлын тухай эмгэнэлт дуулал гэжээ. Судлаач Mitsuhiro Yoshimoto "Seven Samurai" киног jidaigeki жанрын түүхэн хүрээнд авч үзсэн; тэрээр, Kurosawa янз бүрийн дүрүүдийг бие хүн болгосон болон нийгмийн бүлгүүдийн хоорондын тэнцвэрийг олсон арга нь тухайн үеийн студийн кинонуудын тогтсон уламжлалын өвөрмөц давтамж байсан гэжээ. Кино онолч Stephen Prince үзэхдээ, Kurosawa монтаж ба олон камерт тохиргоог ашигласан нь "түүний зургийг хэсэгчлэх" шалтгаан болсон формалистик аргын үндэс болсон гэж тодорхойлсон агаад Kurosawa камер байршуулалт, эвлүүлгийг ашиглан кино орон зайд дүрүүдийг хэрхэн шинээр зохион байгуулсныг, мөн янз бүрийн харах өнцөг нь киноны дүрүүдийн хоорондын нийгмийн харилцааны өөрчлөлтийг илэрхийлж байгааг Prince онцолсон байдаг.
Судлаачид кинонд анализ хийхдээ диалектик аргыг ашигласан; кино судлаач David Desser үзэхдээ Kurosawa-н уг кино формализм ба хуманизмын диалектикт тулгуурладаг хэмээжээ. Түүнийхээр киноны бүтэц, эвлүүлэг, мөн киноны текст өгүүлэмжийн элементүүдээс бүтээл дэх диалектикийг харж болох ба киноны анги давхаргын тэмцэл хийгээд анги хоорондын хувирамтгай байдлын талаарх хандлагыг авч үзэхдээ диалектикийг ашиглажээ. Самурай болон тариаланчидын нийгмийн бүлгүүдийн хоорондын өөрчлөгдсөн харилцааг харуулсан симболик холбоос нь ноборид буюу туг далбаанд байдаг буюу энэ нь самурай нар бие хүн, харин тариаланчид нийгэмлэг гэж дүрслэгдсэн байдаг. Самурай нар бушидогийн дайчдын ёс зүйг баримталдаг ба галт зэвсгээр үхэж байгаа нь Вестерн жанрын нөлөөллийн ёс суртахууны шүүмж юм. Desser-н үзэж байгаагаар самурайнууд өөрсдийнхөө амиар тариаланчидыг хамгаалж байгаа нь тэднийг улам баатарлаг, илүү хүнлэг болгодог ажээ. Киноны хүрээлэн буй орчины дүрслэлд анализ хийхдээ дүрүүд болон тосгоны хоорондын харилцааг авч үзсэн; кинонд бороог сэтгэл хөдлөлийн дохио болгон ашигласан гэж үзсэн ба философич Gilles Deleuze "Seven Samurai" киноны бороо нь тодорхой дүрийн үйлдлийг боломжтой болгодог орон зай, орчины ерөнхий зураглалыг симболчилдог гэж бичжээ.
Мөн Deleuze Kurosawa-г бороог хамгийн сайн дүрсэлдэг кино найруулагчдын нэг гэсэн буй. Критикч Kenneth Turan уг киноны үргэлжлэх хугацааг газар тариалангийн жилийг илэрхийлдэг гэжээ. Антропологи судлаач Dolores Martinez байгалийг кинонд гардаг эмэгтэй дүрүүдтэй салшгүй холбоотой гэж үзсэн; самурай нар болон дээрэмчдийн тариаланчидтай хэрхэн харилцааг байгааг Katsushiro ба тосгоны охин Shino, мөн тосгоны иргэн Rikichi ба түүний хулгайлагдсан эхнэр хоорондын харилцаанаас харж болно. Энэ хоёр харилцааг хоёуланг нь ичгүүртэй гэж үзэж болох ч сүүлийнх нь гэр бүл, гэр орноосоо урвасан гэдгээрээ илүү гутамшигтай, учир нь Rikichi дээрэмчидтэй тохиролцохын тулд эхнэрээ санал болгодог ба кино дахь эмэгтэйчүүд үүнийг эсэргүүцдэг. Судлаачид уг кинонд хөгжмийг нийгмийн янз бүрийн бүлгүүдэд хуваахад ашигласан гэж үзсэн бөгөөд самурай, тариаланчид, дээрэмчдийн мотиф хамтдаа сонсогддог боловч нэгэн зэрэг тоглодоггүй аж. Киноны хөгжмийн үндсэн аялгуу нь лейтмотиф буюу энэ нь тодорхой санааг идёаг төрүүлэхийн тулд тогтмол өнгө, аялгуу, хэмнэлийг ашигладаг техник аж. Эл бүтээлд энэхүү техникийг киноны гол цөм болгон ашиглаж, тодорхой ялгарах мөчүүдийг тойруулан зохиомжилсон байдаг. "Seven Samurai" киноны "самурайн аялгуу"-ийг самурайнуудын романтик бас баатарлаг байдлын биелэл гэж үзэгсэд байдаг. Galbraith-н хэлснээр, Японы критикүүд "Seven Samurai" киног нааштайгаар хүлээж авсан боловч массын дунд маш алдартай байсан нь эргээд кинонд сөрөг нөлөө үзүүлж, Kinema Junpo оны шилдэг 10 кино жагсаалтынхаа дөнгөж 3-р байрт оруулжээ. Японы критикүүд "Seven Samurai"-г "санаатайгаар ойлгоогүй" гэж Өрнөдийн зарим критикүүд "хардсан".
Критикүүд өөрийнх нь бүтээлд огт байхгүй утгыг хайж олоод шүүмжлээд байгаад найруулагч маань тун бухимдсан гэдэг ба түүнчлэн өөрийг нь Япон бус Өрнөдийн кино хийсэн гэсэн хандлага хүмүүсээс ирж байсанд Kurosawa эмзэглэсэн байдаг. Ерөнхийдөө Японы ч, Өрнөдийн ч критикүүд киноны үргэлжлэх хугацаанд шүүмжлэлтэй хандсан байдаг; Sight & Sound сэтгүүлийн критикч Gavin Lambert эл киног "хамгийн шилдэг адал явдалт түүхтэй кино" гэжээ. Зарим критикүүд Kurosawa-н киног Америкийн Вестернуудтэй харьцуулж, Вестерн жанрын кинонуудаас бараг "хулгайлсан" гэж хэлэх нь холгүй байв. Критикч Arthur Knight "Seven Samurai" киног Вестерн жанрын кинотой харьцуулахдаа тухайн жанрын элементүүдийг илүү шинэчлэх замаар гүн гүнзгий формалистик болон психологийн аспектийг нь онцолсон. Найруулагч Jacques Rivette нэгэн бичвэртээ Kurosawa-г Mizoguchi-той харьцуулж, "Seven Samurai"-г "өнгөцхөн амжилт" гээд, Kurosawa-н арга барилыг Вестерн кино урлагийн техникийг хэт боловсронгуй болгосон гэж бичжээ. 1975 онд уг киноны оригнал хувилбар Японоос бусад улс орнуудад гарахад Японы кино урлагийн тэргүүлэх бүтээл гэж магтацгаасан.
Критикч Joan Mellen; "Япондоо ч, хилийн чанадад ч Kurosawa-н кинонуудаас хамгийн бага бичигдэж, хамгийн их буруу ойлгогдсон кино". Mellen энэ дүгнэлтээ Өрнөдийн критикүүд хэт их онолд ач холбогдол өгсөнөөс үүдэлтэй гэж тайлбарласан. Критикч Peter Bradshaw хэлэхдээ, самурайнууд тариаланчдад аюулыг хүлээн зөвшөөрөхийг сургаж байгаа нь Зэн буддизмын сургааль гэжээ. Kurosawa-н "Seven Samurai" өөрөө шедевр төдийгүй дараагийн хэдэн арван жилийн хугацаанд үргэлжилсэн адал явдалт, тулаант жанрын үндэс суурь болсон юм. Тусгай даалгавар биелүүлэхийн тулд баг бүрдүүлж байгааг харуулсан анхны кино гэж үздэг; өнөөдөр Холливуудаас Өмнөд Солонгос хүртэлх бүхий л шилдэг хулгай, дээрэм, дайнтай кинонуудыг бий болгосон гэхэд хилсдэхгүй. Kurosawa-н "Yojimbo" киног хожим "A Fistful of Dollars" нэртэй кино болгон дахин хийсэн байдгийг жишээлбэл барагалж "шпагетти вестерн" жанрыг бий болоход үлэмж нөлөөлсөн харагдана. Мөн Kurosawa-н "The Hidden Fortress" киноноос найруулагч George Lucas "Star Wars" франчайзынхаа санааг авсан гэх мэтээр тооцож үзвэл энэ ганц ч аугаа кино хичнээн олон хүнийг хоолтой, зорилготой болгосныг тоолж баршгүй. "Seven Samurai" бүтээлийг үзээд та өөрөөсөө самурайнууд яагаад тариаланчидын саналыг хүлээж авна вэ, яагаад тийм эрсдэлтэй байхад аяга хоолны төлөө амиа дэнчин тавина вэ гэж асууж магадгүй; яагаад гэвэл энэ бол самурайн ажил бас самурай байхын мөн чанар юм.
Өөрөөр хэлбэл, самурай ба тариаланчид хоёулаа нийгмээс оногдсон үүргүүдээрээ холбогдсон ба судлаач Noel Burch-н бичсэнээр: "нийгмийн нарийн түвэгтэй үүргээ биелүүлэхдээ мазохистик шаргуу байх нь Японы соёлын үндсэн шинж" гэжээ. Зөвхөн самурайнуудаас гадна дээрэмчид ч адилхан шаргуу байдаг буюу тосгон сайн хамгаалагдаж, өөр тосгон руу дайран довтлохын оронд хохирол амссан ч тэд цөхрөлтгүй дайралтаа үргэлжлүүлээд л байдаг. Грекийн эмгэнэлт жүжгийн дүрүүд шиг тэд өөрсөддөө оногдсон үүргийг л гүйцэтгэдэг. Kurosawa-г Японы шилдэг найруулагчдаас хамгийн Өрнөдийн хэв маягтай найруулагч гэж үздэг байсан, бүр хэт Өрнөдийн хандлагатай гэж Японы зарим критикүүд шүүмжилдэг байв. "Seven Samurai" бол Kurosawa-н бүтээлүүдэд том хуваагдал байдгийг илтгэдэг; түүний эхэн үеийн ихэнх кинонуудад хамтрах, нийцэх, тааруулах гэх мэт Японы ёс зүйн чанарууд харагддаг бол сүүл үеийн кинонуудад босогчид, эсэргүүцэгчид, зохицохгүй байх талаар тусгагдсан байдаг.
Эргэлтийн цэг түүний "Ikiru" шедеврээс эхэлсэн гэж үздэг. "Seven Samurai" завсарлагатайгаа нийлээд 207 минутын үргэлжлэх хугацаатай боловч өгүүлэмж нь тодорхой, олон дүрүүдийг маш сайн тодорхойлж, адал явдалт сцэнүүд нь сэтгэл хөдөлгөм учир цаг хугацаа анзаарагдахгүй өнгөрчихдөг. Kurosawa шиг адал явдлыг гайхамшигтай зурагладаг найруулагч цөөхөн бөгөөд олны хэсгийг усны урсгал шиг харагдуулж, гаргууд удирддаг найруулагч мөн л ховор. Kurosawa кадрын зохиомжийн ер бусын мэдрэмжтэй нэгэн байсан; тэр кадрын өмнө, дунд, ард нэгэн зэрэг өрнөх үйл явдлыг дагахдаа гүн фокусын үргэлж ашигладаг байсан. "Seven Samurai" кино харгислал, тулаан ихтэй ч эдгээр нь гол хэлэх гэсэн санаа нь биш, гол санаа нь нийгэмд хүлээсэн үүрэг, хариуцлагын тухай юм. Киноны төгсгөлд самурайнууд дөрвөн нөхдөө алдсан ч гомдоллодогүй, учир нь энэ бол тэдний тавилан. Тосгоныхон дээрэмчдээс салсныхаа дараа самурайнуудтай хамт байхыг хүсдэггүй; учир нь, зэвсэгтэй хүмүүс тэдний дэг журамд харшилна. Нийгмийн мөн чанар ийм л байдаг аж.

Comments
Post a Comment