The Band Wagon (1953). Америкийн кино найруулагч Vincente Minnelli-н найруулсан мюзикл, романтик комеди. Киноны гол дүрүүдэд домогт Fred Astaire, Cyd Charrisse (жүжигчин, бүжигчин) нар тоглосон. Энэхүү мюзикл-д дэлгэцийн од байхаа больж, хөгширсөн жүжигчин эр тайзны мюзикл-ээр замналаа сэргээхээр оролдож буй тухай өгүүлдэг. Гэсэн хэдий ч тайзны жүжгийг Фаустын домогтой холбож, мөн тухайн үеийн хамгийн алдартай балетчин хүүхэн хамтран тоглогчоор нь тоглох болсноор манай хөгшин одын тухтай, аюулгүй бүсэд улаан гэрэл асааснаар кино гол өрнөлдөө ордог. "An American in Paris", "Singin' in the Rain" кинонуудын хамтаар уг кино нь MGM-ээс гарсан хамгийн шилдэг мюзиклуудын нэг гэгддэг ч анх нээлтээ хийгээд хүлээлтэд хүрэхүйц амжилт олоогүй байдаг.
Кинонд эгшиглэх дуунууд болон дууны шүлгийг Arthur Schwartz, Howard Dietz нар бичсэн. Arthur Schwartz бол Холливуудад олон жил ажилласан алдартай хөгжмийн зохиолч бол Howard Dietz илүүтэй түүнтэй хамтарсанаараа олонд танигдсан яруу найрагч байжээ. Кинонд эгшиглэх зарим дууг жүжгийн зохиолч George S. Kauffman болон Dietz, Schwartz нарын 1931 онд анхлан Broadway театрт тавьсан ижил нэрт мюзиклаас авсан; 1931 оны тайзны мюзикл-д Fred Astaire мөн тоглодог. Киноны бүжгийг Michael Kidd дэглэжээ. Schwartz, Dietz хоёрын кинонд зориулан тусгайлан бичсэн "That's Entertainment!" гэдэг дуу поп хөгжмийн жишиг болтлоо алдаршиж хит болсон. Conrad Salinger-н найруулсан өөр нэг дуу болох "Dancing in the Dark" мөн л алдаршиж, "Америкийн Аугаа дууны түүвэр" номонд орсон байдаг ба энэ нь Broadway нь продакшнаас үүсэлтэй аж.
Мөн түүнчлэн киноны эхэнд гарах Astaire-н "A Shine on Your Shoes" гэдэг үзүүлбэр Broadway нь хувилбарт зориулан бичигдсэн. Киноны хувилбарт Skip Martin жазз зохиомжтойгоор боловсруулсан нь Astaire-н дуулах, бүжиглэх авъяасыг тодотгон харуулах зорилготой байв. Хөгжмийн найруулагчаар Adolph Deutsch ажилласан бол продакшн дизайныг хийсэн Oliver Smith-н хувьд энэ нь түүний анхны бүрэн хэмжээний кино нь байсан. Энэхүү мюзикл нь Оскарын наадамд шилдэг хувцас загвар, шилдэг хөгжим, шилдэг кино зохиол зэрэг төрлүүдэд нэр дэвшиж байв. Кино зохиолыг Betty Comden, Adolph Green хоёр бичсэн буюу киноны нөхөр, эхнэр Marton-чуудын дүрийг тэд өөрсдөөсөө сэдэвлэн зохиожээ. Ялгаатай нь, гэвэл кино дээрх зохиолчид гэрлэсэн хосууд байдаг бол амьдрал дээр Comden, Green хоёр романтик харилцаагүй байсан аж. Мөн алдартай театрын эзний дүрийг жүжигчин, найруулагч Jose Ferrer гэгчийг төсөөлж байгаад зохиожээ. Ингээд бүх цаг үеийн хамгийн шилдэг мюзиклуудын нэг болсон киноныхоо үйл явдлыг товчхон өгүүлсү.
Нэгэн цагт тайз, дэлгэцийн мюзикл од байсан ч одоо хөгширч бас хэсэг хугацаанд урлагаас завсарласны улмаас мартагдсан Tony Нью Йоркт ирж байгаагаар кино эхэлдэг. Галт тэрэгний буудал дээр буухад сэтгүүлч, сурвалжлагчид түүнийг бус үзэсгэлэнт жүжигчин Ava Gardner-г бүжих нь одоогийн өөрийнх нь статусыг харуулна. Гэсэн хэдий ч Tony-н найзууд болох гэр бүлийн хоёр болох Lester, Lily хоёр (тэд жүжгийн зохиолчид буюу Marton-чууд юм) түүнийг хөгжил хөөртэйгөөр угтаад дахин од болж олны анхааралд орох тайзны жүжгийн зохиол бичсэн хэмээн тайтгаруулахыг оролдоно. Marton-чууд мөн өөрсдөө тоглох ба тэд алдартай театрын найруулагч, хулганы нүх рүү ч орох чадвартай Jeffrey-г багтаа элсүүлж, жүжгийн найруулагчаар ажиллуулах тохиролцоонд хүрсэн гэнэ. Төгс төгөлдөр байхыг хүсдэг Jeffrey бол саяхан "Эдип хаан"-аар жүжиг тавьсан ерөнхийдөө классик суурьтай найруулагч юм. Тиймээс Jeffrey нөхөр, эхнэр хоёрын жүжгийг орчин үеийн Фаустын домог байдлаар тавина гэдгээ зарлаад зогсохгүй Tony-г Фаустад тоглуулж, өөрөө чөтгөрт тоглох нь хамгийн төгс гайхалтай хувилбар байх болно хэмээнэ.
Marton-чууд Jeffrey-г өөрөө тоглохын сацуу найруулагчаар ажиллах болсонд баяртай байгаа бол Tony энэ бүх Фаустын санаанд эргэлзэж байлаа. Jeffrey урьд хожид байгаагүй жүжиг тавих их амбицтай хөтлөгдөнө. Амбицтай найруулагчийн хүслээр Marton-чууд зохиолоо илүү биш бүр хамаагүй хар бараан, дүр үзүүлсэн төдий болгож дахин бичнэ (нөхөр, эхнэр хоёр үүнээс болж хөөрхөн маргалддаг). Jeffrey жүжигтээ үзэсгэлэнтэй, авъяаслаг, ид оргил үедээ яваа балетчин Gabrielle-г элсүүлэхдээ түүний менежер бас хартай найз залуу Paul-г нэгтгэн авна. Gabrielle мюзикл жүжигт тоглохыг хүсэхгүй байсан ч менежер Paul түүнийг энэ бол нэр хүндээ өсгөх алтан боломж хэмээн ятгана. Киноны гол мөч буюу Tony, Gabrielle хоёр анх танилцахад тэд бие биенээ үзэхгүй бөгөөд шалтгаан нь нэг нь ирээдүйтэй ид мандаж байгаа бол нөгөө нь ирээдүйгүй байж болох ч өнгөрсөнд амжилттай байсан энэ хөгшин, залуу эрэгтэй, эмэгтэй энэ мөчид хоёр биедээ дурлалцсан ч хэн хэн нь өөрийгөө голж, нөгөө хүнээсээ эмээн сүрдснээс үүдэлтэй юм. Дурласан сэтгэл хийгээд насанд нь ахадсан мэт жүжгийн бэлтгэлээс залхаж бас айсан Tony бүгдийг хаялаа гээд явж одно.
Marton-чууд Jeffrey-г өөрөө тоглохын сацуу найруулагчаар ажиллах болсонд баяртай байгаа бол Tony энэ бүх Фаустын санаанд эргэлзэж байлаа. Jeffrey урьд хожид байгаагүй жүжиг тавих их амбицтай хөтлөгдөнө. Амбицтай найруулагчийн хүслээр Marton-чууд зохиолоо илүү биш бүр хамаагүй хар бараан, дүр үзүүлсэн төдий болгож дахин бичнэ (нөхөр, эхнэр хоёр үүнээс болж хөөрхөн маргалддаг). Jeffrey жүжигтээ үзэсгэлэнтэй, авъяаслаг, ид оргил үедээ яваа балетчин Gabrielle-г элсүүлэхдээ түүний менежер бас хартай найз залуу Paul-г нэгтгэн авна. Gabrielle мюзикл жүжигт тоглохыг хүсэхгүй байсан ч менежер Paul түүнийг энэ бол нэр хүндээ өсгөх алтан боломж хэмээн ятгана. Киноны гол мөч буюу Tony, Gabrielle хоёр анх танилцахад тэд бие биенээ үзэхгүй бөгөөд шалтгаан нь нэг нь ирээдүйтэй ид мандаж байгаа бол нөгөө нь ирээдүйгүй байж болох ч өнгөрсөнд амжилттай байсан энэ хөгшин, залуу эрэгтэй, эмэгтэй энэ мөчид хоёр биедээ дурлалцсан ч хэн хэн нь өөрийгөө голж, нөгөө хүнээсээ эмээн сүрдснээс үүдэлтэй юм. Дурласан сэтгэл хийгээд насанд нь ахадсан мэт жүжгийн бэлтгэлээс залхаж бас айсан Tony бүгдийг хаялаа гээд явж одно.
Gabrielle түүнтэй аминчхан уулзахаар гэрт нь очих бөгөөд Tony гэрээ алдартай бас үнэтэй уран зургуудаар чимсэн байна. Тэд хамтдаа гадагшаа гарч, морин тэргээр зугаалж явахдаа буруу ойлголтуудаа засч, харин ч хамтдаа байх ёстой хүмүүс гэдгээ ухаарцгаадаг. Ямартай ч жүжиг туршилтын үзвэрээр бүрэн сүйрч, Tony Jeffrey-д анхныхаар нь буюу Marton-чуудын гэгээлэг, зугаатай байдлаар нь хийх хэрэгтэй гэж хэлнэ. Jeffrey энэ бүтэлгүйтлээс болж хөрөнгө оруулагчид явчихсан учир шинэ ивээн тэтгэгчид олох шаардлагатай болох нь гэж хэлэхэд, Tony үнэтэй зургуудаа зараад жүжгийн зардлыг гаргахаар болоод зогсохгүй бүх удирдлагыг гартаа авахаар болно. Paul ийм шоу хийвэл Gabrielle-д тохирохгүй, тиймээс хамтдаа явъя гэхэд хүүхэн эсэргүүцэж, Tony-той, Tony-н төсөлт оролцохоор үлдэснээр Paul, Gabrielle хоёр зам салдаг. Шинэчлэгдсэн, илүү хөнгөн зугаатай жүжиг Broadway-д нээлтээ хийсэн даруйдаа хит болж, үүнтэй зэрэгцэн Gabrielle Tony-д хайраа илчилдэг.
Асуудал үргэлж байдаг, гэхдээ хүнд үүнийг давж гарах чадвар бас үргэлж оршдог. Бид өөрсдийгөө дандаа дутуу үнэлж, улмаар боломжоо ашиглаж чаддаггүй, гэвч жаахан зориг, жижигхэн урамшил бидэнд байхад олон гайхалтай зүйлс гараас минь гардаг. Энэ кино бол урам зоригийн тухай, өөрсдийгөө голох хамгийн адгийн чанар болох тухай кино юм. MGM-н бахархал болсон уг кино мөн найруулагч Victor Minnelli-н гайхалтай төсөөлөл, ур чадварыг илэрхийлэл болой. Жүжигчин Cyd Charrisse-н урин дуудсан бүжигтэй сцэн байдаг ч эцсийн хувилбараас хассан байдаг аж. Мөн түүнчлэн Charrisse-н дуулдаг хэсгийг India Adams гэдэг дуучин ам барьжээ. Киноны "The Girl Hunt Ballet" гэдэг хэсгийг Mickey Spillane гэдэг зохиолчийн зохиолоос сэдэвлэсэн бол уг сцэнээс алдарт дуучин Michael Jackson "Smooth Criminal" дууныхаа клипийнхээ санааг авсан байдаг аж.
Comments
Post a Comment