Cat People (1942) . Орос гаралтай Америкийн продюсер Val Lewton-ын продюсерлэж, Францын кино найруулагч Jacques Tourneur-ын найруулсан supernatural хоррор кино. Кинонд; Серби гаралтай саяхан гэрлэсэн Irena гэгч залуухан загварын зураач хүүхний тухай өгүүлэх буюу Irena өөрийгөө хар ирвэс болон хувирдаг эртний муур хүмүүсийн удам угсаа гэсэн санаандаа автагч агаад нөхөр нь ажлынхаа газрын хүүхэнтэй жиг жуг ургуулаад байгааг мэдсэн даруй өнөөх хүүхнүүд дагаж эхэлдэг. Киноны гол дүрүүдэд Францын жүжигчин Simone Simon болон Kent Smith, Jane Randolph нар тоглосон. Продакшны ажил 1942 онд эхэлсэн бөгөөд Lewton RKO студийн бага төсөвтэй аймшгийн кинонуудыг хөгжүүлэх ажлыг хариуцаж байжээ. Тэрээр өмнө нь хамтран ажиллаж байсан хүмүүсээ цуглуулсан; үүнд найруулагч Tourneur, эвлүүлэгч Mark Robson, кино зохиолч DeWitt Bodeen нар багтсан аж. Киноны нэрийг RKO студээс өгч, кино бүтээхийг тэдэнд даалгасан ба сайхь багийн хувьд энэ нь анхны кино болсон. Олон янзын аймшгийн кино, мууртай холбоотой уран зохиол судалсны дараа Bodeen, Lewton нар кино зохиол дээрээ ажиллажээ. Киноны зураг авалтыг RKO-ын студиуд буюу "The Magnificent Ambersons" зэрэг өмнөх кинонуудын тайз заслыг сэргээн авчээ. Кино шүүмжлэгчдийн дунд өргөн маргаан өрнүүлсэн, нээлтээ хийгээд.
Ингээд киноны үйл явдлыг товчхон танилцуулъя. Нью Йоркийн амьтны хүрээлэнд Серби гаралтай Irena хар ирвэсийн ноорог зургийг зурж байлаа. Инженер Oliver анхны харцаар түүнд дурлаж, залуус танилцаж, удсан ч үгүй дараагийн үзэгдэлд тэд Irena-ын байранд цай ууна сууна. Том муурыг сэлмээр сүлбэж буй дундад зууны морьтой баатрын баримал Oliver-ын анхаарлыг татдаг. Энэ бол Сербийн хаан Иохан, харин муур чөтгөрийг илтгэж байгаа юм гэж хүүхэн залууд тайлбарладаг. Домогт өгүүлснээр, эрт дээр үед төрөлх тосгоны Христийн шашинтнууд Мамелюкуудад боолчлогдсоны дараа аажмаар чөтгөр, шулмын шүтлэгт шилжсэн бөгөөд Иохан хаан Мамелюкуудыг хөөж, тосгоныхныг ямар болсныг хараад алжээ. Гэсэн ч хамгийн ухаантай, хамгийн муу хүмүүс нь уул руу зугтаасан гэж Irena үргэлжлүүлэн ярихад Oliver жирийн түүх гэж хээв нэг сонсож байдаг. Дараагийн болзоонд Oliver хүүхэндээ муурын зулзага бэлэглэтэл муур хүүхэн рүү исгэрээд салахгүй, тэд амьтны дэлгүүрт буцааж өгөхөөр ортол дэлгүүр бүх амьтад галзуурсан мэт догшрох ба Irena тун эвгүйцдэг. Irena өөрийгөө тосгоны муур хүмүүсийн удам, дур хүсэл нь өдөөгдөх аваас муур болон хувирдаг гэдгээ Oliver-д зугуухан хэлсээр байдаг. Oliver итгэсэнгүйгээр үл барам гэрлэх санал тавьж, тэд нэг гэрт ордог. Дур хүсэл нь хэт өдөөгдөж, улмаар хар ирвэс болчих бий гэж айсан Irena нөхөртэйгөө нэг оронд огт ордоггүй. Oliver эхэндээ тэсвэртэй хандаж байсан ч сүүлдээ тэсэхээ больж эхнэрээ сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлдэг. Эмч харин энэ бол бага насны цочролоос үүдэлтэй эмгэг гэж хэлдэг. Энэ хооронд Irena нөхөр нь ажлынхаа газрын хүүхэн Alice-тай учиртай болоод байгааг олж мэддэг. Alice ч Oliver-д хайртай гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэднийг хамт ресторанд байхыг Irena олж хараад уурсан хилэгнэдэг. Alice ганцаараа харьж явахад араас нь нэг юм дагадаг, хүүхэн амжиж автобусанд суудаг, харин маргааш нь гэрийнхэн ойролцоо үхээд удаагүй байгаа хонь олддог.
Киноны оргил хэсэг ингээд эхэлдэг, амттай хэсгийг нь зориуд орхисонд уучлаарай, таны төлөө юм шүү. Irena-ын дүрд тоглосон Simone-ын талаар Lewton "Би Simone шиг жижигхэн муужгай төрхтэй өхөөрдөм, зөөлөн, эгдүүтэй, огт аюулгүй охинтой болмоор байна" гэж хэлж байжээ. Энэ кино маш алдартай байсан тул эсэргүүцэлтэй тулах нь зайлшгүй байсан, одоо ч дутуу үнэлэгдсээр байгаа кино гэж зарим судлаачид үздэг. Ихэнх хүмүүст дутуу үнэлэгдсэн болохоор үр нөлөө нь бүдгэрч, олонх хүмүүс сөрөг дүгнэлтэд амархан хүрдэг бололтой. Хурцадмал харилцан яриа, тодорхойгүй бус гүйцэтгэл, жигд бус хэмнэлээс болж кино ноцтой бус болхи болж суларсан гэсэн тайлбар байдаг аж. Зарим нь энэ киног Lewton-ын бусад бүтээлүүдтэй харьцуулахдаа, энэ кино нь арай уян зөөлөн, бас фантааз нь бага гэжээ. Он жил өнгөрөх тусам энэ кино сайн хурц шинжээ алдаж, бага зэрэг бүдгэрч магадгүй боловч яаж ч байсан 1982 оны дахин хийлтээсээ толгой илүү нь тодорхой юм. Найруулагч Tourneur хэлж байна "Хүүхдийн кино шиг байсан, гэхдээ тухайн үеийн үзэгчид өнөөдрийн үзэгчдээс илүү гэнэн байлаа шүүдээ.. Гэхдээ энэ кинонд маш сайн зүйлс байгаа" гэжээ. Өөр нэгэн ярилцлагадаа найруулагч маань "дэлхийн 2-р дайны үеийн үзэгчид гэдэг бүгд дайнд дуртай, айх дуртай байлаа. Дайны үеийн үзэгчид нуусан мөнгөтэй, тэр мөнгөө үрэх дуртай байлаа. Тэдэнд ийм төрлийн кино таалагддаг байсан юм" хэмээжээ. Кино бүтэлгүйтэл байгаагүй, зүгээр нийтээрээ ийм кино бүтээхээс татгалзсан юмаа гэж нэгэн шүүмжлэгч хэлсэн нь хамгийн үнэнд ойр болов уу.
Comments
Post a Comment