Таксины жолооч буюу Роберт Де Ниро





Robert Anthony De Niro Jr - түүнд дургүй, хүндэлдэггүй кино сонирхогч гэж байхгүй болов уу. Би түүнийг Al Pacino, Marlon Brando нарын хамтаар бүх цаг үеийн хамгийн аугаа жүжигчин гэж боддог ба бараг бүх дүрд нь дуртай. Бусад томчүүдтай харьцуулвал харьцангуй тогтмол, удаан үргэлжилсэн замналтай гэж хувьдаа боддог. Түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг гэж өргөмжлөхөд би л хувьдаа гайхахгүй бас дургүйцэхгүй. Ингээд энэ аугаа жүжигчний бишрэм замналыг хураангуйлан хүргэж байна. Robert De Niro 1943 оны 8 сарын 17нд Нью Иоркийн Manhattan-д зураачдын гэр бүлд Robert De Niro Sr болон Virginia Admiral нарын ганц хүү болон мэндэлжээ. Тэрээр эцгийн талаасаа Итали, Ирланд, эхийн талаасаа Англи, Нидерланд, Герман болон Франц гаралтай ажээ. Эцэг, эх нь Massachusetts-ын уран зургийн ангид танилцсан агаад хүүгээ 2 настай байхад аав нь өөрийгөө ижил хүйстэн гэдгийг зарласнаар эцэг, эх нь салцгаажээ. Manhattan-ын ойролцоох Little Italy болон Greenwich Village гэсэн дүүргүүдэд ээжийнхээ хайр халамж дор De Niro өссөн бөгөөд аав нь тэднээс холгүйхэн амьдардаг байсан учир аавтайгаа ойрхон өсчээ. De Niro-ын царай төрх цайвар байсан болохоор түүнийг "Сүү Bobby" гэж хочилдог байв. Bobby дүүргийнхээ гудамжны хүүхдүүдтэй нийлдэг байсанд аав нь дургүйцдэг байв, гэвч зарим нэгтэй нь насан туршийн найзууд хэвээрээ үлджээ. 

Түүний ээж Presbyterian шашинтан болж өссөн хэдий ч нас биед хүрээд атеист болсон байдаг, харин аав нь 12 настайдаа Catholic шашны адислал хүртсэн байжээ. Эцэг, эхийнх нь хүслийн эсрэгээр, Bobby-г өвөө, эмээ нь нууцаар Catholic сүмд адисласан ба эцэг, эх нь салахаар хөөцөлдөж байх үеэр Bobby өвөө, эмээ дээрээ байхад энэ явдал болжээ. Bobby Manhattan-ын сургуульд орж, 6-р ангиа дүүргэжээ. Мөн үүний хажуугаар жүжигчний сургуульд явж эхэлсэн агаад.10 настай анх тайзан дээр гарч "The Wizard of oz"-д тогложээ. Дараа нь Manhattan-ынхаа little red school house сургуульд орж тэндээ 7,8-р ангиа дүүргэв. Ингээд 9-р ангидаа Manhattan-ын high school of music and art  сургуульд орсон ч удалгүй сургуулиа орхиж Charles Evans hughes junior high school-д оров. Дараа нь McBurney school болон Rhodes preparatory school зэрэг сургуулиудад сурч боловсорчээ. Энэ үеэр тэрээр кино урлагт татагдаж эхэлж, жүжиглэх урлаг өөрийнх нь ичимтгий занг арилгах арга болохыг олж мэдсэн ба 16 насандаа жүжигчин болохоор шийдэж сургуулиа орхижээ. Тэрээр Lee Strasberg-ын жүжигчний сургууль болон алдарт Stella Adler-ын сургуульд суралцаж, Stanislavski-ын жүжиглэх техникт суралцжээ. Bobby-ын жүжигчний замнал 1965 онд Encounter, Three rooms in Manhattan гэсэн 2 кинонд жижиг дүр бүтээснээр эхэлжээ. Үүнээс төд удалгүй анхны томоохон дүрээ Greetings гэх Вьетнамын дайнд явахаас зайлсхийж буй эрийн тухай өгүүлэх егөөдөлт кинонд 1968 онд тоглов. Уг кино найруулагч Brian De Palma Bobby нарын ирээдүйн олон хамтралын эхлэл болсон юм. Жилийн дараа тэрээр Нью Иоркийн кино найруулагчийн тухай өгүүлэх драм төрлийн Sam's Song кинонд тоглов. Тэр жилдээ Brian De Palma-тай хамтарсан The Wedding party кино нь нээлтээ хийсэн, гэхдээ тус бүтээл үнэндээ 6 жилийн өмнө хийгдсэн байж. Тухайн цаг үед түүнийг хэн ч мэддэггүй байлаа, харин The New York Times сэтгүүл түүний авъяасыг нийтлэлдээ онцлоод авсан байдаг. 1970 гараад хямд төсвөөр бүтсэн Bloody Mama кинонд тоглож шүүмжлэгчдийн анхааралд өртөж эхлэв. Уг кино нь Ma Barker гэх Америкийн 4 гэмт хэрэгтэний ээжийн амьдралаас сэдэвлэсэн ба Bobby нэг хүүгийнх нь дүрийг бүтээсэн юм. Дараа нь тэрээр Brian De Palma-ын Hi, Mom! (1970) гэх Greetings киноны үргэлжлэлд тоглосон бол 1971 онд Jennifer on My Mind болон Born to Win гэсэн бүтээлүүдэд жижиг дүр бүтээж, мөн тэр оных нь хамгийн сүүлчийн кино нь гэмт хэрэгт комеди төрлийн The Gang that couldn't shoot straight байв. 2 жилийн дараа тэрээр Bang the Drum Slowly киногоороо эргэн ирэв. 

Энэ бүтээлд Bobby Hodgkin өвчтэй мэргэжлийн бейсболын тамирчны дүрийг бүтээсэн агаад энэ дүр нь түүнийг олны танил болгожээ. The Hollywood reporter түүнийг тус дүрээрээ хамгийн шилдэг, сэтгэл татам залуу жүжигчин болохоо нотоллоо гэж үнэлсэн байдаг.1973 онд Martin Scorsese болон Bobby нарын гайхамшигт хамтрал эхэлсэн байдаг. Кино урлагийн түүхэнд тэдэн шиг амжилттай олон кинонд хамтдаа ажилласан найруулагч, жүжигчин 2 байхгүй гэж би хувьдаа боддог. Mean Street (1973) кинонд Bobby Harvey Keitel-ын хамт тоглосон агаад орон нутгийн мафид ажилладаг жижиг гарын гэмт хэрэгтний дүрийг бүтээсэн. Bobby, Harvey Keitel нарт зарим сцэн дээр импровиацаараа тоглох эрх өгсөн агаад туслах найруулагч Ron Satlof тэр үеийг эргэн дурсахдаа; Bobby дүрдээ бэлтгэх хийгээд дүрдээ орохдоо маш нухацтай болдог, тэр энэ үедээ кино багийнхан, бусад жүжигчдээс өөрийгөө тусгаарладаг байсан гэжээ. Mean Street Канны кино наадмаар дебютээ хийсэн бөгөөд Roger Ebert Bobby-ын тоглолтыг гайхалтай гэж үнэлсэн бол The New York Times Бадрангуй жүжигчин гэж байв. Мөн түүний тоглолтыг Midnight Cowboy кинонд Dustin Hoffman-ынхтой адилтгаж байлаа. 1974 онд тэрээр Francis Ford Coppola-ын The Godfather киноны 2-р ангид тоглож анхны Оскарын шагналаа авсан буюу шилдэг туслах эрэгтэй жүжигчин болж албан ёсоор дэлхийн жүжигчин болов. Bobby анх The Godfather-ын эхний ангид тоглохоор шалгаруултад орсон байсан ч төслийг зураг авалт эхлэхээс өмнө орхисон агаад Coppola-ын анхаарлыг хэдийнээ татчихсан байсан учир киноныхоо 2-р ангийн томоохон дүрийг өгсөн байдаг. Bobby уг залуу Vito-ын дүрийг бүтээж Оскар авсанаар нэг дүрээр хоёр өөр жүжигчин Оскар авсан цор ганц тохиолдол болсон ба 2 жилийн өмнө Vito-ын дүрээр Marlon Brando алтан баримал хүртээд байсан билээ. 1976 онд тэрээр Martin Scorsese-тэй сэтгэлзүйн драм жанрын Taxi Driver киногоор дахин хамтрав. Кино Travis Bickle гэх Вьетнамын дайны дараа таксины жолооч болж, улмаар Нью Иоркийн шуналтай, ёс суртахууны дампууралд живсэн байдлаас болж галзуурч буй эрийн тухай өгүүлнэ. Энэ дүрийнхэн бэлтгэл болгож Bobby Midwestern-ын аялаг, зан байдлыг сурах гэж нэгдсэн улсын армийн гишүүдтэй цагийг хамт өнгөрүүлэхээс гадна таксины жолооч нарын зан байдалд суралцаж, буудлагаар хичээллэж, мөн 13 хил турсан байдаг. Түүний дүр бүтээлтийг шүүмжлэгчид халуунаар тэвэрч авсан ба олон судлаачид Bobby-ын хамгийн чухал, гарын үсэг болсон дүр нь гэж магтаж байв. Тус дүрээрээ Оскарт шилдэг эрэгтэй гол дүр төрөлд нэр дэвшсэн, мөн киноны "You Talkin' to me?" Гэдэг ишлэлийг тэрээр импровиацаараа хийсэн бөгөөд Америкийн кино хүрээлэн тус ишлэлийг хамгийн шилдэг 100 дурсгалт ишлэлийнхээ 10-р байрт эрэмбэлсэн бол Time сэтгүүл хамгийн шилдэг 100 кино жагсаалтдаа Taxi Driver киног багтаажээ. 

Bobby 1976 онд бас 2 ч чухал кинонд тоглосон; Bernardo Bertolucci-ын 1900 гэх кинод дотно найз Gerard Depardieu-ын хамт коммунизм, фашизмын гэрч болж буй газрын эзэний дүрийг бүтээсэн бол F. Scott Fitzgerald-ын ижил нэрт бүтээлээс сэдэвлэсэн The Last Tycoon кинонд найруулагч Elia Kazan-ын удирдлага дор тоглов. Тэр энэ удаа дүрдээ орохын тулд 19 хил хаясан агаад Elia Kazan түүний талаар: тэр маш төсөөлөмтгий, мөн маш нягт нямбай ба бүх зүйлд дотно, гаднагүй чин сэтгэлээр хандаж, бүх зүйлийг нарийн тооцоолдог маш их характертай жүжигчин гэжээ. 1977 онд Martin Scorsese-ын мюзикл драм New York, New York бүтээлд Liza Minnielli-ын хамтаар тоглов. Тэрээр поп дуучинд дурласан сакспончины дүрд тоглосон агаад дүрээ гаргахын төлөө Georgie Auld-ээр сакспон хөгжим заалгажээ. Энэ дүр нь түүнд алтан бөмбөрцөгөөс шагнал авчирсан. 1978 онд Michael Cimino-ын туульсын дайны сэдэвт The Deer Hunter кинонд жирийн нэгэн төмрийн үйлдвэрт ажилладаг байсан залуу Вьетнамын дайнд яваад өөрөө болон эргэн тойрныхон нь хэрхэн өөрчлөгдөж буйг өгүүлдэг Тус киноны продюсер нар кинондоо Bobby-г тоглуулахыг улайран зүтгэсэн байдаг; учир нь Bobby тухайн үед үнэмлэхүй алдаршаад байсан нь киног амжилттай борлуулах гол түлхүүр болох байв. Кино судлаачдаас өндөр үнэлгээ аваад Оскарт ч нэр дэвшсэн бөгөөд Америкийн кино хүрээлэн хамгийн шилдэг 100 Америк кино жагсаалтынхаа 53-р байрт эрэмбэлжээ. Bobby-д кино зохиол, найруулагчийн санаа ихэд таалагдсан учир тус кинонд Meryl Streep, John Cazale, Christopher Walken нарын хамтаар гайхамшигтай тоглоцгоосон. Bobby болон Martin Scorsese хоёрын 4 дэх хамтрал 1980 онд намтарчилсан драм жанрын Raging Bull киногоор тохиов. Кино алдарт боксчин Jack LaMotta-ын дурсамж бүтээлээс сэдэвлэгдсэн Бөгөөд Bobby нэрт боксчины дүрийг бүтээснээрээ Оскарын наадмаас шилдэг эрэгтэй гол дүр шагнал хүртсэн билээ. Bobby дүрийн бэлтгэл болгож боксоор хичээллэж, мөн 27 хил хаясан ба хожим энэ талаараа замналынх нь хамгийн хэцүү дүр бүтээлт байсан гэжээ. Судлаач, шүүмжлэгчид түүний тоглолтод хамаг л магтаалын үгсээ хайрамгүй илгээж байсан ба тэрээр тус кинонд Joe Pesci .Cathy Moriaty нартай хамтран тоглосон. Bobby 1981 онд гэмт хэрэгт жанрын True Confessions киногоороо эргэн ирэв. Энэ кинонд тэрээр санваартаны дүр бүтээсэн бол дүүгийнх дүрд Robert Duvall тоглосон байдаг. Тус киноных нь дүрээр Bobby-г жүжиглэх авъяас чадварын хэмжээ нь маш өргөн жүжигчин гэдгээ харууллаа хэмээж байж. 1980-д оноос Bobby комедик өнгө аястай кинонуудад тоглох болсон. 1982 онд Martin Scorsese-ын The King of Comedy кинонд Stand-up комедиан болох гэж зүтгэж буй эрийн дүрийг амжилттай бүтээсэн ч ашиг орлогын хувьд дампуурч, үзэгчдийн зүгээс ч амжилт олоогүй, гэхдээ шүүмжлэгчид Bobby-ын тоглолтод алга ташсан ажээ. Дараагийн кино Sergio Leone-ын (1984) Once Upon a time in America гэмт хэрэгт жанрын бүтээлд Нью Иоркийн Еврей гангстерийн дүрийг гайхалтай бүтээсэн нь замналыг нь тодорхойлох ажлын нэг болсон билээ. 1984 онд тэрээр хамтран тоглох хамгийн дуртай эмэгтэй жүжигчин Meryl Streep-ын хамт романтик жанрын Falling in Love кинонд тоглосон ба дараа жил нь шинжлэх ухааны уран зөгнөлт Brazil кинонд тоглов; уг киноны үйл явдал Dystopian нийгэмд өрнөнө. Кино олигтой ашиг олоогүй боловч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ. 

1986 онд Bobby жүжигчин Jeremy Irons-ын хамтаар түүхэн драм жанрын The Mission кинонд тоглосон ба кино Оскарын наадамд шилдэг зураглаачийн шагнал авсан. 1987 онд Bobby 2 ч кинонд жижиг дүр бүтээв; эхнийх нь Alan Parker-ын найруулсан хоррор жанрын Angel Heart кино бол хоёрдахь нь Brian De Palma-ын гэмт хэрэгт жанрын The Untouchables кинонд цуут Al Capone-ын дүрийг бүтээсэн. Шүүмжлэгчид түүнийг эдгээр жижиг дүрүүдэд залхуу хандсан гэж чимхээд авсан байдаг. Тэр жилийнхээ төгсгөлд тэрээр Dear America: Letters home from Vietnam гэх баримтад кинонд дуу оруулсанаас гадна Buddy cop жанрын Midnight Run кинонд тоглож, кино ч дэлхий даяар 81 саяын ашиг олжээ. 1988 онд Bobby Martin Scorsese-ын The Last Temptation of Christ кинонд Христийн дүрийг бүтээхээс татгалзаж Scorsese түүний оронд Willem Dafoe-г кинондоо тоглуулсан. 1989 онд тэрээр хэд хэдэн кинонд тоглосон ч олны анхаарал татахуйц бүтээл төрөн гараагүй. Тухайн ондоо Ed Harris-ын хамтаар Jacknife, сайн Sean Penn-ын хамтаар We're no Angels болон Jane Fonda-ын хамтаар Stanley & Iris гэсэн кинонд дүр бүтээсэн ба аль нь ч сайн болсонгүй. Гэхдээ тэрээр 1989 онд  продюсер Jane Rosenthal-тай хамтран TriBeCa кино продакшн компани байгуулж амжсан. 1990 онд Bobby болон Martin Scorsese-ын 6 дахь хамтарсан бүтээл болох алдарт GoodFellas бүтээгдэв. Nicholas Pileggi-ын бодит амьдралаас уран зохиомжилсон гэмт хэргийн эдүгээ шедевр болсон уг кинонд Bobby өөрийгөө ямар чанартай, дуусашгүй дундрах авъяастай жүжигчин болохоо харуулсан ба тус кино тэр жилийнхээ шилдэг киноны тоонд зүй ёсоор орсон байдаг. 1990 онд Penny Marshall-ын драм жанрын Awakenings кинонд Catatonic өвчтэй хүний дүрийг гайхамшигтай бүтээсэн агаад түүнтэй хамт Robin Williams маш гоё хоршин тоглосон. Bobby тус кинонд тоглосноороо Оскарт шилдэг эрэгтэй гол дүрд өрсөлдсөн. Түүний дараагийн дүр Холливуудын хар жагсаалтад орсон кино найруулагчийн тухай кино байсан ба энэ кино бол 1991 оны Guilty by Suspicion хэмээх драм бүтээл юм. Тэр жилдээ Backdraft кинонд жижиг дүр бүтээснийхээ дараа Bobby 1962 оны киноны дахин шинэчилсэн хувилбар болох Cape Fear кинонд хүчиндэгч, шоронгийн хүнд гарын дүрийг төгс бүтээснээр Оскарт шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд нэр дэвшсэн. Энэ кино бол Bobby, Martin Scorsese нарын хамтарсан 7 дахь кино болж 182 саяын ашиг олсон байна. Мөн Bobby дүрдээ орох гэж олон цагийг жимд өнгөрүүлсэн байхад судлаачид түүний тоглолтыг үнэнхүү эзэрхэсэн, сэтгэлзүйн хувьд хүчирхийллийг өөртөө зөвтгөсөн галзуу хүний хөрөг гэсэн буй.1992 онд тэрээр 2 кинонд тоглов; эхнийх нь комеди драм жанрын Mistress кинонд харгис бизнесмэний дүр бүтээсэн ба Судлаачид түүнийг илүү орчин үеийн, илүү нийцсэн болжээ гэж сайшаажээ. Тэгвэл 2 дахь кино нь Irwin Winkler-ын Night and the City кино байлаа. Уг бүтээл 1950 оны нуар төрлийн киноны дахин шинэчилсэн хувилбар  болсон юм. 

Тэр ондоо Bobby триллер жанрын Thunderheart кинонд продюсерээр ажилласан. Тэгвэл дараа жил нь Bill Murray, Uma Thurman нарын хамтаар комеди драм Mad Dog and Glory кинонд тоглосон агаад Washington post сонин Bobby Bill хоёрын дундах харилцан тоглолтыг өндрөөр үнэлсэн байна. Түүний дараагийн бүтээл This Boy's Life (1993) хэмээх Tobias Wolff-ын дурсамжаас сэдэвлэсэн бүтээл байв. Уг кинонд тэрээр Leanardo DiCaprio-той хамтран тоглосон бөгөөд судлаачид залуухан Leonardo DiCaprio энэ киног хулгайлчихсан гэцгээж байв. 1993 онд Bobby-ын кино найруулагчийн дебют тохиолоо. Кинонд зохион байгуулалттай гэмт хэрэг, арьс өнгөний үзэл хийгээд эцэг хүний үнэ цэнийн талаар өгүүлнэ. Кино сүртэй амжилт гаргаагүй хэдий ч боломжийн сайн үнэлгээ авсанаас гадна Bobby кинондоо өөрөө мөн тоглосон билээ. 1994 онд Mary Shelley's Frankenstein кинонд гол дүр бүтээв, кино коммершил амжилт олж дэлхий даяар $112 ашиг олсон ч шүүмжлэгчдээс сөрөг үнэлгээ авав. Bobby-ын хувьд 1995 онд замналынхаа шигтгээнүүдийн тоонд орох 2 кинонд тоглов. Эхнийх нь Nicholas Pileggi-ын номноос сэдэвлэсэн гэмт хэрэгт жанрын Casino бүтээл байсан ба энэ кино нь Martin Scorsese-тэй хамтарсан 8 дахь бүтээл болсон бөгөөд мөн кинонд Sharon Stone, Joe Pesci тоглосон. Уг кино нь шунал, хууран мэхлэлт болоод нэр төр, баян чинээлэг байдлыг дүрсэлжээ. Casino санхүүгийн хувьд амжилттай байсан шигээ шүүмжлэгчдээс ч сайн үнэлгээ авав. Уг киноноос их удалгүй тэрээр Michael Mann-ын гэмт хэрэгт триллер Heat кинонд Al Pacino, Val Kilmer нарын хамтаар гайхамшигтай тоглов. Bobby анх кино зохиолоо уншаад л таалагдсан учир шууд зөвшөөрсөн аж. Судлаачид Bobby болон Al Pacino хоёрын тоглолтыг дайны дараах уламжлалт кино жүжигчид болох Marlon Brando, James Dean, John Cassavetes нараас урам зориг авсан сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс айдаггүй байдлыг төлөөлсөн гэж байв. 1996 онд Bobby спортын жанрын The Fan кинонд Бейсболын улаан фений дүрийг бүтээв. Тэгвэл тэр онд түүний 50 дахь кино нь Sleepers болж гарав. Уг кинонд Bobby 4 хөвгүүний эцгийг төлөөлж буй сайхан сэтгэлтэй ламтаны дүрийг бүтээжээ. Үүний дараа Marvin's Room кинонд эмчийн дүр бүтээсэн ба түүний өвчтөнд Meryl Streep тоглосон. 1996 ондоо мөн тэрээр комеди жанрын Faithful кинонд продюсерээр ажиллажээ. Дараагийн жилд нь James Mangold-ын Cop Land кинонд Sylvester Stallone, Harvey Keitel болон Ray Liotta нарын хамтаар тоглосон ба уг кино нь Нью Жерсигийн мафитай тэмцэж буй цагдаа нарын тухай юм. Bobby улс төрийн егөөдөлт Wag the Dog кинонд туслах дүр бүтээхийн хажуугаар продюсерээр ажиллав. Уг киног Roger Ebert 1997 оны шилдэг 10 кинонд багтааж байлаа. Тэр жилдээ Bobby мөн Quentin Tarantino-ын Jackie Brown кинонд туслах дүр бүтээжээ. 1998 онд Charles Dickens-ын романаас сэдэвлэсэн Great Expectations кинонд тоглосон бол дараа нь Ronin кинонд гол дүр бүтээсэн ба The New York Times түүний акшин киноны баатарт амжилттай тоглосон хэмээн сайшаасан байдаг. 1999 онд тэрээр гэмт хэрэгт комеди жанрын Analyze This киногоороо эргэн ирэв. Кино бокс оффисын хит болж дэлхий даяар 176$ ашиг олж Bobby алтан бөмбөрцөгт нэр дэвшив. Flawless (1999) кинонд тэрээр ижил хүйстэн хүнээс айх өвчтэй цагдаагийн дүрийг бүтээсэн ч кино олигтой амжилт олсонгүй. 2000 онд тэрээр анхны live-action анимешн комеди болох The Adventure of Rocky and Bullwinkle бүтээлд дуу оруулж, мөн продюсерээр ажиллав. 

Дараа нь намтарчилсан драм жанрын Men of Honor кинонд тоглосон ба шүүмжлэгчид түүний тоглолтын оны оргил жүжиглэлт гэж байжээ. Мөн тэр жилдээ комеди жанрын Meet the Parents кинонд Ben Stiller-ын хамт кино $330 саяын ашиг олжээ. Тухайн цаг үед Bobby инээдмийн дүр бүтээхийг сонирхож байсан бөгөөд шүүмжлэгчид түүнийг инээдмийн дүрд сайн хувираад зогсохгүй үзэгчдийг инээлгэж чадаж байна хэмээн магтсан. Хэд хэдэн комедид тоглосныхоо дараа тэрээр гэмт хэрэгт триллер жанрын 15 Minutes (2001) кинонд гол дүр бүтээсэн ч амжилт олсонгүй. Дараа нь heist жанрын Frank Oz-ын Score кинонд Edward Norton, Marlon Brando нарын хамтаар амжилттай тоглов. Дараа жил нь акшин-комеди жанрын Showtime кинонд Eddie Murphy-ын хамтаар тоглосон ч кино шүүмжлэгчдийн анхааралд хүрч чадсангүй. 2002 онд Michelle Caton-Jones-ын City by the Sea кинонд James Franco-ын хамт тоглосон бөгөөд тус кинонд тэрээр дахиад л цагдаагийн дүр бүтээсэн. Тус ондоо Analyze This киноны үргэлжлэл Analyze That кинонд тоглов; кино 9 сарын 11-н халдлагаас 7 сарын дараа хийгдэж эхэлсэн байдаг ба Bobby зориуд Нью Иоркт хийхийг хүссэн гэдэг. Хэдий тус кино амжилттай болоогүй ч Bobby романтик комеди жанрын About A Boy киног амжилттай продюсерлэсэн байна. Олонх шүүмжлэгч, судлаачид 2000 оноос Bobby-ын замнал уруудсан гэж дүгнэх болов. Үүнийг түүний драматик дүр бага бүтээх болсонтой холбож үзэгсэд байлаа. 2004 онд тэрээр фантааз жанрын Godsend кинонд тоглосон ба судлаачид тус киног түүний замналын хамгийн муу ажил гэж үздэг. Тэгвэл мөн ондоо Shark Tale анимешн-д дуу оруулав; тус бүтээл ашиг орлого сайн олсон ч шүүмжлэгчид сөрөг хандлагатай байв. Meet the Parents киноны үргэлжлэл болох Meet the Fockers кинонд тоглов. 2004 онд бүтээсэн хамгийн сүүлчийн кино нь Thornton Wilder-ын ижил нэрт романаас сэдэвлэсэн The Bridge of San Luis Rey байв. 2005 онд хоррор жанрын Hide and Seek кинонд Dakota Fanning-ын хамтаар тоглосон агаад тус кинонд эхнэр нь амиа хорлосны дараа Сэтгэлзүйн асуудалд орсон охиноо эмчлэхээр хөдөө амьдрахаар болж буй эрийн дүрийг бүтээв. Кино ашиг орлого өндөр олсон ч шүүмжлэгчид Bobby-г тус дүрд тохироогүй гэж үзсэн байдаг. 2006 онд тэрээр The Departed кинонд тоглохоос татгалзаж харин оронд нь найруулагчийн хувиар өөрийн 2 дахь кино The Good Shepherd киног бүтээв. Кинонд тухайн үеийн холливуудын одод болох Matt Damon, Angelina Jolie, Alec Baldwin нар тоглож, кино Оскарт шилдэг тайз засал төрөлд нэр дэвшиж, шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авчээ. 2007 онд Matthew Vaughn-ын фантааз жанрын Stardust кинонд ахмад Shakespeare-ын дүрд тоглов. Харамсалтай нь кино амжилт үл олжээ. Ингээд дараа жил нь тэрээр Al Pacino-ын хамтаар Righteous Kill кинонд цуврал алуурчныг мөрдөж буй мөрдөгчдийн дүрийг бүтээсэн ба кино мөн л амжилт үл олж судлаачид Bobby-г эрч хүчээ алдсан гэцгээж байв.

 Дараагийн кино нь егөөдөлт комеди жанрын What Just happened байсан бол 2009 онд Giuseppe Tornatore-ын киноны Америк хувилбар Everybody's Fine кинонд тоглож, харин энэ удаа шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авчээ. 2010 онд тэрээр гэмт хэрэгт жанрын Stone кинонд Milla Jovovich, Edward Norton нарын хамтаар тоглов. Шүүмжлэгчид уг бүтээлд холимог үнэлгээ өгсөн, харин зарим газарт Bobby өөрийгөө дахин дахин давтаад байна гэсэн байв. Мөн ондоо Little Fockers буюу Meet the Parents болон Meet the Fockers кинонуудын 3-р ангид тоглов. Кино дэлхийн даяар $310 саяын ашиг олжээ. 2011 онд Bobby ургац арвин байж Итали комеди Manuale D'amore 3, акшин жанрын Killer Elite, триллер Limitless болон романтик комеди New Year's Eve зэрэг кинонд тоглов. Үргэлжлүүлээд 2012 онд драм жанрын Being Flynn кинонд тоглож шүүмжлэгчдээс магтаалын үгс сонсов. Тэр ондоо Silver Linings Playbook кинонд галзуугийн эмнэлэгээс гараад амьдралаа төвхнүүлэх гэж буй залуугийн эцгийн дүрд гайхалтай тоглож улмаар Оскарт шилдэг туслах эрэгтэй дүрийн шагналд нэр дэвшив. Шүүмжлэгчид Bobby-г дэлгэцнээ ийм хүчирхэг, нөлөөтэй байсныг бараг мартах шахлаа гэж байлаа. 2013 онд тоглосон The Big Wedding, Killing Season,.The Family гэсэн кинонууд нь амжилт олсонгүй. Харин Michael Douglas, Morgan Freeman нартай хамтран тоглосон Last Vegas кино нь боломжийн үнэлгээ авсан. Тус киноныхоо дараа тэрээр Grudge Match кинонд Sylvester Stallone-ын хамтаар сүүлчийн удаа ринг дээрээ гарч буй боксчдын дүрийг бүтээв. Тэгсээр 2015 онд комеди жанрын Intern киногоороо фенүүдээ баярлуулсан. 2016 онд олигтой дүр бүтээлгүй явж байгаад намтарчилсан спорт төрлийн Hands of Stone болон The Comedian зэрэг кинонд тоглож "даруухан" үнэлгээ авсан байна. 2017 оноос 2019 оны хооронд Bobby Телевизийн бүтээлүүдэд амжилттай тоглож 3 ч удаа Эмми-д нэр дэвшсэн байна. 2019 онд тэрээр Todd Phillips-ын Joker болон Martin Scorsese-ын The Irishman кинонуудад амжилттай Тоглов. Тус 2 кино тэр жилийнхээ үнэмлэхүй хит кинонууд болсон байдаг. The Irishman кино нь Martin Scorsese Bobby хоёрын хамтарсан 9 дахь кино болсон бол Al Pacino, Joe Pesci, Harvey Keitel гэсэн эртний андуудтайгаа дахин нэг хамтарсан тохиолдол болжээ. Variety-ын баталсанаар 2020 онд Bobby, Leonardo DiCaprio хоёр Martin Scorsese-ын Killers of the Flower Moon кинонд тоглохоор болсон ба уг киноны төсөв $200 сая гэж байгаа ажээ. Bobby-г шинэ дүр болгондоо бие махбодиороо, дуу хоолойгоороо, сэтгэлзүйгээрээ хувирч чаддаг жүжигчин гэж үеийнхэн нь биширдэг. 

Bobby 2009 онд Kennedy Center Honors, 2016 онд Presidential Medal of freedom зэрэг хүндэт шагналуудыг хүртэж байсан. Bobby-ын тоглосон олон кино өдгөө Америкийн кино урлагийн классикт тооцогддог ба одоогийн байдлаар түүний тоглосон 6 кино Америкийн үндэсний кино бүртгэлд багтаж, харин 5 кино нь Америкийн кино хүрээлэнгээс гаргасан Америкийн хамгийн шилдэг 100 кинонд багтсан байна. Timeout сэтгүүлийн шилдэг 100 кино жагсаалтад Bobby-ын 7 кино багтсан байдаг. Тэрээр 1976 онд Diahnne Abbott гэх бүсгүйтэй гэрлэж, Raphael гэдэг хүүтэй болсон ба хүү нь Нью Иоркт бизнес эрхэлдэг. Мөн тэрээр Abbott-ын охин Drena De Niro-г өргөж авсан байна. Bobby Abbott хоёр 1988 салав. Bobby 1988-1996 оны хооронд загвар өмсөгч Toukie Smith-тэй үерхэв. 1995 онд Bobby хуруу шилний аргаар Julian, Aaron гэсэн ихэр хүүхэдтэй болов. 1997 онд тэрээр жүжигчин Grace Hightower-тэй гэрлэсэн ба тэдний хүү Elliot 1998 онд мэндэлсэн бол хосууд 1999 онд хоёр тийшээ болжээ. Гэхдээ тэд хэзээ ч эцэслэн салаагүй байсан ба 2004 онд дахин нэгджээ. 2011 онд тэд тээгч эхийн тусламжтайгаар охинтой болов. Bobby 4 ачтай ажээ. 2018 онд Bobby болон Hightower  нар 20 жил хамт амьдарсаны эцэст салжээ. 2003 онд Bobby түрүү булчирхайн хавдартай гэж оношлогдсон ч амжилттай эмчлүүлэв. 2006 онд тэрээр давхар Италийн иргэншилтэй болсон. Тэрээр хамтран тоглох хамгийн дуртай эмэгтэй жүжигчинг Meryl Streep-г нэрлэсэн байдаг ба Bobby Итали, Францаар чөлөөтэй ярьдаг ажээ.


Comments