Dazed and Confused (1993). 1976 оны 5 сарын 28-ны өдөр бол
Техас мужийн Baytown хотын их сургуулийн хичээлийн сүүлийн өдөр бөгөөд эл баярт
мэдээнд баярлан хөөрсөн хүүхдүүдийн дуу чимээ, хөл үймээн эх захгүй ба сургууль
даяар ахлах ангийнхан орой пивоны баяртай гэсэн нууц мэдээ тархаж, сахилгагүй,
овилгогүй, мөн cool харагдахыг хүсэгчдийг гэгэлзүүлнэ.. сургууль ийм нэг
уламжлалтай: хичээлийн сүүлийн өдөр ахлах ангийн залуус шинээр ирсэн оюутнуудыг
крикетын цохиураар банздах, уг уламжлалыг ахлах ангийнхан бахтайгаар гүйцэтгэх
бол шинэковууд хүлцэнгүй дагах ёстой үгүй гэвэл шийтгэл хоёр дахин, тэгэхдээ
заавал ирнэ..
ахлах ангийн охидууд бас шинэков охидоо чангалж, шоглоно, энэ нь
шинэковуудын аманд хүүхдийн угж хийгээд түүхий өндөг, гич болон кетчупээр
"усанд" оруулах ба зайлшгүй ирэх уг уламжлалыг жил болгон ахлах
ангийнхан шинэковууддаа шилжүүлэн өвлүүлнэ.. ингээд хаа сайгүй залхаан
цээрлүүлэлт болж байх үеэр Mitch гэх хөвгүүн хэдэн найзын хамтаар банздалтаас
зугтаж чадах боловч оройн нь аргагүй эрхэнд баригдан уурссан бас халамцуу ах
нартаа заналтайхан гөвүүлэх бөгөөд "pink" хочит Floyd тэргүүтэй
сургуулийн хөлбөмбөгийн багийн од залуус байна.. шийтгэлийн дараа Floyd ахын
хувиар Mitch-г гэрт нь хүргэж өгөхдөө орой хамт пивоны үдэшлэгт дагуулж явахаар
болно.. мөн энэ үед сургуулийн 3 онц сурлагтан болох Cynthia, Mike болон Tony
нар амьдралын хэв маягаа өөрчлөхөөр шийдэн анх удаагаа пивоны үдэшлэгт очихоор
замдаа гарна..
орой нэгэнт болжээ, пивоны үдэшлэгийг гол зохион байгуулагч
Kevin ачааны машин дүүрэн пиво захиалсныг нь хүргэгч эр андууран гэрт нь аваачсанаар эцэг, эхэд нь Алуулах дөхөх ч
сэргэлэн Kevin пивонуудаа зөв газарт нь хүргүүлж чаддаг.. Floyd, Mitch хоёр
хотын залуусын цуглардаг билъярдын газарт David гэх хэдэн жилийн өмнө сургуулиа
төгссөн ч одоо ч сургуулийнхантайгаа холбоотой байдаг залуутай уулзаж пиводож
бас хар тамхи татацгаахад рок хөгжим тэдний мансуурлыг улам өтгөрүүлнэ.. Mitch
тэнд Julia гэх охинтой танилцаж дотносохоос гадна ахлах ангийнхантай хамт
сахилгагүйтэн бүр цагдаад хүртэл хөөгдөөд амжих ба эргэн билъярдын газарт ирээд
үеийнхнийхээ хамт зарим нэг зэвүүн тамлагч ах нараасаа маш нарийн өшөөгөө авч
хөгжилддөг.. билъярдын газар хааж, пивоны үдэшлэг эхэлнэ, үдэшлэг хотоос захад
модон дунд нууцхан болох агаад пиво гол мөрөн шиг бялхаж, тамхи хийгээд хар
тамхи яндангийн утаа шиг баагих бөгөөд энэ үдэшлэгт манай киноны бүх баатрууд
болон амьдралдаа ямар нэгэн цоо шинэ, эсхүл үүрд дурсагдах зүйлийг хүссэн бүх
өсвөр насныхан цуглана.. рок хөгжмийн дор энэ үдэшлэгт зарим хүн анхны романтик
үнсэлтээ хийх бол зарим нь өөрийн итгэл үнэмшил, бие хүний сонирхолоо дагаж
томоохон шийдвэр гаргах бөгөөд мөн зарим нэгэн халамцсан хүчиндээ зоригжин
даруу зангаа хуулж хаяад зодоон хүснэ.. тийнхүү үүр цайж, пиво ч дуусах ба
Mitch өглөө гэртээ сэмээрхэн орж яваад эхдээ баригдах ч сэтгэлдээ дөнгөж саяхан
тэвэрсэн, үнссэн охиныхоо үнэрийг санан дурсаж мишээх бол нөгөө талд бараг
сургуулиасаа хөөгдсөн Floyd найзуудын хамт Aerosmith-ын тоглолт үзэхээр явж
байдаг..
Америкийн кино найруулагч Richard linklater-ын өөрөө зохиолыг нь бичиж
бас найруулсан энэхүү комеди драм, өсвөр насныхны тухай өгүүлэх
teen-coming-of-age жанрын бүтээл эдүгээ хамгийн шилдэг өсвөр насныхны талаарх киноны нэг гэж хүндлэгдэх болжээ..
кино 1976 оны Техасын нэг жижиг хотын сургууль тарах үеийн үйл явдлыг үзүүлэх
бөгөөд кино гарсан даруй олигтой амжилт үзүүлээгүй боловч он цаг улирах тусам
энэ киноны нэр хүнд үзэгч болон шүүмжлэгчдийн дунд өссөөр өдгөө култ статустай
болжээ.. найруулагч Richard linklater өсвөр насныхны рок н ролл зугаа цэнгэлийг
дүрсэлсэн кино бүтээхийг хүссэн бөгөөд ингэхдээ олон дүртэй, олон өнцгөөс
харуулахыг зорьжээ.. маш их яриатай, рок хөгжим дээр суурилсан, залуу, омголон
насыг эргэн сануулах эл кино нь өсвөр насныхны уур хилэн, догдлол хийгээд ямар
нэгэн юм болохыг хүлээсэн гэгэлзсэн хүлээлтийг залуусын эрх чөлөөтэй сэтгэлгээтэй
холбож өгсөнөөр чанартай, урт настай бүтээл болжээ.. өсвөр насныхны тэнэглэл,
хөөр баяр, бүдүүлэг хийгээд нийгмийн өмнө хариуцлагагүй хандах эсэргүү байдлыг
оновчтой гаргасан ба энэ бүхэн Америкийн соёлыг тун сайн тусгаж чадсан, энэ бол
моралийн тухай кино биш харин өсвөр насныхны зан ааш, хандлагын тухай кино юм..
киноны үндсэн сэдэв нь тийм ч олон кинонд тусгагдаад байдаггүй өсвөр насныхны
хувирамтгай байдлыг, бүр тодруулбал Clique-н төрх байдлыг үзүүлэх буюу энэ
Clique гэдэг нь ихэвчлэн ижил сонирхолоор нэгдсэн өсвөр насныхны хэсэг бүлэг
хүмүүсийг хэлдэг ба киноны турш дүрүүд санаа бодлоо өөрчлөн хувьсгаж, мөн амиа
бодох юмуу хүүхэд наснаас насанд хүрэх заагийг алхах алхмыг зөнгөөрөө мэдэрнэ..
энэ кино тэр чигээрээ талцал, согтуурхал, чанга хөгжим хийгээд хашгирааны дээр
мэдээж романсаар чимэглэгдэх бөгөөд судлаачид жүжигчдийн бүрэлдэхүүний
тоглолтыг магтаж, их сургуулийн амьдрал болон 1970-аад оныг нарийн дүрсэлсэн
гэж магтаад нэмээд киноны хөгжмийг янзтай тохирсон гэсэн байдаг.. киноны гол дүрүүдэд
ирээдүйн одод болох: Jason London, Ben Affleck, Milla Jovovich, Adam Goldberg,
Matthew McConaughey нар тоглосон бөгөөд шүүмжлэгчид Matthew McConaughey-ын
тоглолтыг онцгойлон үнэлсэн байдаг..
найруулагч Quentin Tarantino бүх цаг үеийн
хамгийн шилдэг 10 киног нэрлэхдээ уг киног багтаасан байдаг бол Entertainment
weekly сэтгүүл шилдэг 50 култ кино жагсаалтдаа мөн эл бүтээлийг багтаасан
байдаг агаад мөн их сургуулийн тухай хамгийн шилдэг 50 кинондоо оруулсан
байдаг, мөн энэ кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 642-р
байрт эрэмбэлэгддэг ажээ.. киноны нэрийг Jake Holmes-н ижил нэрт дуунаас авсан
ба Richard linklater кинондоо алдарт Led Zeppelin хамтлагийн rock and roll дууг
ашиглах зөвшөөрлийг Jimmy Page болон J. P Jones нараас хүсэхэд тэд зөвшөөрсөн
бол Robert Plant татгалзсан байдаг ч тус дууг кинонд ашигласан байдаг..
сонирхуулахад, кинонд "man" гэдэг үг 203 удаа хэллэгддэг бол кинонд
жинхэнэ пиво ашиглаж, ихэнх жүжигчид жинхнээсээ уусан байдаг гэнэ..
Comments
Post a Comment