Олон төрхтэй эмэгтэй




Marnie (1964). Буудлын өрөөнд нэгэн бүсгүй үсний будаг аа арилган, зүс болон төрхөө өөрчлөн хэдэн хоромын дотор шал өөр хүн болоод буудлаас гарах агаад явсаар нэгэн морины зүчээнд очин Forio нэртэй морийг энхрийлэн хайрлах ба тэндээсээ Балтимор руу ээждээ гэнэтийн бэлэг барихаар явна.. энэ бүсгүйг Marnie гэдэг, 30 арай хүрээгүй болов уу гэмээр агаад үзэсгэлэн гоог бурхан түүнд харамгүй заяаснаа худал хэлэх, хуурамч дүр эсгэх, хулгай хийх өндөр авьяас чадвар бас бэлэглэсэн буюу Marnie гаднах сэтгэл татам төрхөөрөө томоохон компанид нарийн бичээчийн ажилд зовлонгүй орж, улмаар тухайн компанийг сайтар судалсаны эцэст боломж гарангуут сейфийн цөлөмчихөөд усанд хаясан чулуу шиг алга болдог бөгөөд нэр, төрх гэх мэтээр танигдах бүх төрхөө өөрчилдөг, саяхан нэг компанийг дээрэмдчихээд ийнхүү явж буй.. Marnie ээждээ гэнэт очиход харин эх нь нээх баярласан бус байдлаар угтана, саяхан охиныхоо хулгайлсан мөнгөөр өөрт нь авсан үнэтэй бэлгийг ч тоохгүй ба охиндоо нэг л хүйтэн хөндий хандахаас гадна хажуу айлынхаа хардаг бяцхан охиныг илүүчлэн халамжлан, энхрийлэх бөгөөд Marnie үүнд уурсан, эхдээ гомдоно..

бүсгүйн эх хөл муутай таяг хэрэглэдэг ба мэдээж охиноо засрашгүй хулгайч болохыг мэдэхгүй.. эх охин хоёрын харилцаанаас бид тэдний дунд.олон жил бугшсан асуудал юмуу хэлж боломгүй нууц байгааг төвөггүй ойлгох агаад мөн Marnie-г шөнө хар дардаг болохыг, улаан өнгө болон аянганаас айдаг болохыг мэдээд зогсохгүй ээждээ хайрлагдахыг хүсдэг ч ээж нь ямар нэгэн шалтгаанаар охиноо үл тоодог болохыг харна.. энэ үед хэвлэлийн компанийн эзэн Mark бизнесийн хамтрагч Strutt-ын компанийг нарийн бичиг хүүхэн нь хувхай хоосолсон болохыг тэрээр олж мэдэх ба зүсээ хувиргасан Marnie энэ удаа Mark-ын компанид ажилд орохоор ирнэ, тэд ингэж анх харц тулгарах агаад Mark бүсгүйн онцгой төрх байдалд татагдан түүнийг ажилд авна.. нэгэн бороотой үдэш Mark, Marnie хоёр ажлын шугамаар уулзах үед аянга цахихад бүсгүй айсандаа ухаан алдах дөхөхөд Mark бүсгүйг анхаарч, халамжлахдаа тэврэн үнсэнэ, энэ тэрээр бүсгүйд дурласан байсны шинэ тэмдэг бөлгөө.. 

Mark бол сайхан залуу, Marnie-гаас хэдэн насаар ах тэрээр саяхан эхнэрээ алдсан бөгөөд хөгшин эцэг болон нас барсан эхнэрийнхээ охин дүү Lil-ын хамт амьдрах ба энэ Lil хүргэн ахдаа хайртай, үүнийгээ ч илхэн харуулна.. Marnie сурсан зангаараа Mark-ын компанийг дээрэмдэнэ, дээрэм ч амжилттай болох агаад эл сцэн киноны оргил хэсэг болой.. Marnie Mark-ын сейфийг ухахаас өмнө Mark-тай хэд хэдэн удаа болзож, романтиклаад амжсан.байлаа.. бүсгүй их удалгүй Mark-д баригдана, Mark анх бүсгүйг харсан цагаасаа дурласнаас гадна сэжиглэж.эхэлсэн бөгөөд араас нь дагаж байжээ, ингээд тэрээр бүсгүйг өөртөө нь суувал хэнд ч хэлэхгүй хэмээн сүрдүүлэх ба бид Mark-тай хамт Marnie-г хэдэн компани дээрэмдсэн хийгээд эр хүнийг үзэн яддаг, хулгайлдаг зуршил нь үнэндээ эдийн шунал биш зүгээр л ийм гаж зуршилтай болохыг олж мэднэ.. ингээд тэд хүчээр хуримлах ба үүнд Lil болон Marnie нар дургүй байна.. хурим амжилттай болж манай шинэхэн хосууд бал сараа далайд өнгөрүүлэх бөгөөд энэ үеэр Mark бүсгүйг эзэмдэх гэж хэдэнтээ оролдов ч Marnie удаа дараа амжилттай эсэргүүцэх агаад Mark бүсгүйг энэ тал дээр сэтгэлзүйн асуудалтайг олж мэдэх ч далайн давалгаа шиг эрчилсэн хүслээ барьж дийлэлгүй бүсгүйг хүчиндчихнэ, уг явдал Marnie-г амиа хорлох гэж оролдоход хүргэнэ.. бал сар өндөрлөж тэд гэртээ ирнэ, бал сар тэдний харилцааг сайжруулсангүй, шинэхэн хосын хэрүүлийг Lil сэмээрхэн чагначихна.. 

хашир Mark хувийн мөрдөгч  хөлслөн Marnie-ын ээжийн талаар бүхнийг мэдэхийг хүсэх бөгөөд хүссэндээ ч хүрнэ.. энэ үед Lil Marnie-г хорлох гэж гэртээ үдэшлэг зохиож үдэшлэгтээ албаар өнөөх Strutt-г урьж Marnie-г эвгүй байдалд оруулах боловч Mark эхнэрээ хүнд байдлаас гаргах агаад энэ янзаараа байх арга алга, хулгайлсан бүх мөнгийг чинь буцааж өгөөд чи үнэнээ хэлээд хэдэн жил суучихаад гараад ир гэхэд бүсгүй мэдээж дургүйцнэ.. Mark Marnie-ын ээж амьд болохыг мэдэх үед Marnie Lil-ын хамтаар мориор анд гарч байх ба улаан хувцастай анчинг хараад улаан өнгөнөөс айх өвчин нь хөдлөх бөгөөд морьтойгоо галзуу юм шиг давхисаар морио хөнөөчихнө.. өвчин нь хөдөлсөн Marnie тэр чигээрээ нөхрийнхөө Мөнгөний сейфэнд ухаангүй шахуу амьтан очиж ухамсаргүй зуршлаараа мөнгийг аваад явах гэтэл Mark орж ирээд бүсгүйг наад мөнгөө ав, бүгдийн ав.хэмээн загнахад Marnie хулчийн бууж өгнө.. тэгэнгүүт нь Mark бүсгүйг хүчээр машинд суулгаад Балтимор руу  ээж руу нь авч одно.. ю Mark болон Marnie нар Marnie-ын ээжийнд ирсэнээр  киноны бүх утга, учиг тайлагдах ба энэ кино бол хүүхэд насандаа зовлон үзсэн, бэлгийн замын дарамтад байсан хүний түүх юм.. 


Аугаа кино найруулагч Alfred Hitchcock-ын энэхүү романтик нууцлаг, сэтгэлзүйн триллер нь түүний хамгийн оргил хийгээд хар бараан ажлын нэг ба нээлтээ хийхдээ кино ертөнцөд гологдон, Hitchcock-ын хамгийн муу бүтээл хэмээгдэж байсан бол эдүгээ бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 347-р байрт жагсаж байна...хүч чадал хийгээд сул дорой байдлын ялгааг бэлгийн харилцаагаар сэдэвчлэн үзүүлэхдээ Hitchcock давхар анги хоорондын дайсагнал, шашны зөрчил болон мазохисм, мөн бүхий л ухаангүй үйлдлийг нэгтгэн "зуржээ".. мастер mise-en- сцэнүүдээ хүчирхэг, хөндий хоосон. өнгөнүүдээр абстракт маягаар "будаж"  өгсөнөөр жинхэнэ бус, орон зайг гажуудуулсан болгосон бөгөөд техник болон сэдэв нь хошин нийлэхээр уг киног дээд зэрэглэлийн уран бүтээл болгожээ.. мастер кино зохиолоо Winston Graham-ын ижил нэрт романаар хийсэн бөгөөд J. P. Allen романыг кино зохиол болгосон ба уг кино Hitchcock-ын хувьд нэлээн онцлог, учир болбоос мастерийн олон шилдэг киноны хөгжмийг бичсэн Bernard Herrmann-тай ажилласан сүүлчийнх нь бүтээлээс гадна 12 кинонд нь зураглаачаар ажилласан Robert Burks-тай ажилласан хамгийн сүүлчийн ажил нь болсон бол мөн уг нь кино нь мастертай олон жил хамтран ажилласан эвлүүлэгч Georgo Tomasini гэгч киног нээлтээ хийх үеэр нас барсанаар мастерийн шилдэг баг тарсан байдаг..

 киноны гол дүрүүдэд: Оскарын шагналт, алдарт 007 буюу Sean Connery болон Америкийн жүжигчин, модел Tippi Hedren нар тоглосон ба Hitchcock анх Marnie-ын дүрээ Монакогийн гүнж Grace-д санал болгож гүнж ч саналыг зөвшөөрөөд байж, гэтэл гүнж хүн өөр эртэй дэлгэцнээ үнсэлцэх зохимжгүй, мөн кинонд Marnie хүчиндүүлдэг сцэн байгааг мэдсэн Монако улс Grace Kelly-г уг кинонд тоглохыг хориглосноор тус дүр Tippi Hedren -д очсон буюу Tippi Hedren мастерийн The Birds кинонд тоглож байхдаа Marnie-ын дүрийг авсан байдаг агаад энэ талаараа Hitchcock-оос дүрийн санал аваад их баярласан, ийм сайхан боломж амьдралд нэг л удаа тохионо гээд уг дүр нь өөрийнх нь хамгийн хайртай дүрийн нэг маань гэсэн байдаг.. эрэгтэй гол дүрд буюу Mark-г Sean Connery авах гэж нэлээн юм болсон бабдаг, юу гэвээс дөнгөж James bond болж алдаршаад байсан түүнийг сүрдүүлэгч, хүчиндэгчийн дүрд тоглуулах нь Eon production-д эрсдэлтэй байсан хэдий ч Sean Connery Hitchcock-той хамтран ажиллахыг хүсч байсан учраас хоёр тал учир зүйгээ оролцсон байдаг.. 

судлаачид анхлан киноны зохиол тааруу, хэт ойлгомжтойн дээр нуршуу гээд гол дүрийн хослолын тоглолт Hitchcock-ын өмнөх гол дүрийн хослолуудтай харьцуулахад сул гэсэн байдаг ч киноны үндсэн санааг магтахдаа бэлгийн харилцааны талаарх гайхалтай сурах бичиг гэсэн буй.. уг киног ойлгохын тулд Германы expressionist киног ойлгодог юмуу ядаж мэддэг байх хэрэгтэй, яагаад гэвэл Hitchcock-ын кино хийж эхэлсэн эхний жилүүдэн Германы кино урлагаас их зүйл суралцсантай холбоотой ба тэрээр Fritz Lang-ын кинонуудыг үздэг байсан нь хожим өөрийнх нь арга барилд expressionist жанр нөлөөлсөн бөгөөд ялангуяа энэ кинонд expressionist арга барил үндсэн урлах техник нь болсон байдаг.. эл киног шүтэгчид цөөнгүй бий, тухайлбал жүжигчин Catherine Deneuve Marnie-ын дүрд тоглохдоо дуртай байх болно гэсэн байдаг бол жүжигчин Naomi watts 2008 оны Vanity fair сэтгүүлд Marnie шиг хувцаслан гарч байсан ба мөн сонирхуулахад тухайн үед Marnie-ын ээжид тоглосон жүжигчин Latham Tippi Hedren-ээс ердөө 8 насаар л эгч байжээ..          

Comments