Ace in the Hole (1951). Саяхныг хүртэл буюу Нью Иорк хотод өндөр цалинтай, нэртэй сурвалжлагч явсан Tatum ажлаасаа халагдаад зогсохгүй их хотоос Нью Мехико хүртэл уруудан шалдаа буусан асар амбицтай, зөвхөн хар амиа л бодсон эр бөгөөд мөнгө хийгээд алдар нэрийн төлөө юуг ч хийж чадах түрэмгий, зоригтой нэгэн бөлгөө.. Tatum мөнгө олохын тулд орон нутгийн жижигхэн сонины газарт ажилд орох ба захиралтайгаа анх уулзахдаа л би бол том гарын сурвалжлагч, миний цалин өндөр байх ёстой хэмээн данхалзах агаад их хотод том загас агнаж сурч дадсан тэрээр жижиг хотод жараахай оролдон суугаа даа бачуурч, бас уйдаж байтал орон нутгийнхныг айлгаж байгаа хорт могойн талаарх мэдээ бэлтгэж ирэх даалгавар аван зурагчин Herbie гэх залуутай хамт гараад давхичихна..
тэд замдаа явж
байгаад агуй дотор түгжигдсэн орон нутгийн нэгэн эрийн талаар сонсоод зорин
очиход орон нутгийнхны тахин шүтдэг ариун ууланд эртний индианчуудын эдлэл,
хэрэгслэлийг хайж яваад осолдож, улмаар ганцаараа агуйнаас гарч чадалгүй гацаж
үлдсэн Leo гэгч нутгийн залуугийн талаар олж мэдэх бөгөөд үүнийг дуулсан Tatum
агуй руу орж Leo-той уулзахаар болно.. Tatum-г тэнд очиход дөнгөж энэ мэдээ
хотоор тархаад байснаас гадна нутгийн иргэд шүтлэгээсээ болж агуй руу орж
зүрхлэхгүй байхад Tatum л зориглон орох ба энэ нь сайндаа ч биш бүхнээс түрүүлж
шинэ мэдээ олох гэсэн мэргэжлийн "өвчин" байв.. тэрээр агуй дотор
нэлээд явсны эцэст Leo дээр хүрч очих бөгөөд leo хөлөө даруулчихсан хэвтэж
байна, энэ залуу уг уулнаас холгүй орших нэгэн гуанзны эзэн ба аав, ээж болон
эхнэрийн хамт амьдардаг агаад Leo, tatum хоёр хэсэг хугацаанд ярилцаж,
Tatum Leo-ын итгэлийг олоод зогсохгүй тун.удахгүй чамайг эндээс гаргана хэмээн
амална..
агуй руу хамаагүй орж болохгүй байв, ингэсэн тохиолдолд агуй нурж унах
аюултай ба тойруу замаар очиход хэд гурван хоног хэрэгтэй байв.. Tatum Leo-гоос
салангуутаа цагдаа, эмнэлэг хийгээд аврах багийнханыг дуудахаас гадна энэ хэрэг
өөрт нь маш их ашиг авчирч болохыг ойлгох буюу Leo-той ойр байж энэ хэргийг
шууд сурвалжилсанаар алдаршиж болохыг ухаарах бөгөөд тэрээр гаднаа Leo-г аврах
ажиллагааг хурдасгах гэсэн Leo-ын найз, эл аврах ажиллагааг манлайлагч болж
жүжиглэх бол дотроо Leo-г аль болох л агуйд удаан байлгаснаар энэ түүх удаан
үргэлжлэх тусам л түүний нэр хүнд өсөж, түрүүвч нь зузаарах байв.. Tatum
өөртэйгөө ашиг сонирхол нэгтэй хүмүүстэй нэгдэн нэг баг болсноор бузар
төлөвлөгөөгөө биелүүлж эхлэх ба түүний багт орон нутгийн цагдаагийн дарга
Krerzer, аврах багийн дарга болон Leo-ын
эхнэр Lorraine нар бөгөөд цагдаагийн даргад энэ хэрэг дахин даргаар сонгогдох боломж бол аврах багийн даргыг Kreyzer-ын
сүрдүүлгийн тусламжтайгаар Tatum өөрийн.талдаа элсүүлчихнэ, харин Lorrainem-ын
хувьд байдал бүр жигшмээр.. энэ хүүхэн нөхөртөө хайргүй , ер нь нөхөр нь
үхнэ үү, сэхнэ үү өөрт нь падгүй болохыг, мөн энэ элсэн цөлд байсаар залхаж
байгаагаа анх Tatum-тай танилцахдаа л хэлнэ, журамгүй эхнэрийг мөнгө л тогтоон
барихыг олж мэдсэн Tatum өөрийн санааг хэлснээр хүүхэн шуналдаа захирагдан үлдэх
бөгөөд энэ нь мань хүнд ашигтай байв.. Lorraine Tatum-ын хурц бөгөөд түрэмгий
араншинд татагдана, үүнийг нь ч Tatum ашиглан хүүхэнтэй харгис харьцаж,
зэрлэгээр эзэмдэнэ.. Tatum-ын суу ухаанаар хөөрхий Leo-г бүтэн долоо хоног
агуйд нь байлгахаас өөр аргагүй буюу уулыг дээрээс нь өрөмдөж л орохгүй бол аюултай гэж худал сурталчлах ба
энэ хооронд зөвхөн Tatum л Leo-той уулздаг ганц хүн болсон байлаа.. Tatum-ын
ачаар эзэнгүй шахуу, хэн ч тоодоггүй жижиг хот ганц хоёр хоногийн дотор нэгдсэн
улсын хамгийн халуун цэг, хүмүүсийн хөлийн газар болох ба учрыг нь ойлгохгүй
хүнд бол хүний амийг аврах ажиллагаа биш харин зугаа цэнгэлийн парк юмуу ямар
нэгэн баяр наадмыг санагалзуулахын дээр хөөрхий Leo-л зориулсан дуу, мөн
хандивын сан хүртэл байгуулагдана.. Leo энэ үед цагаас цагт үхэж байхад Tatum
өөрт нь ирэх хамгийн алдартай сонингуудын ажлын саналыг сонгож ядан байхад
цагдаагийн дарга нутгийн биш улсын шилдэг цагдаагаар нэрлэгдэх нь холгүй байхад
Lorraine гуанзныхаа үйлчлүүлэгчдийг дийлэхгүй, хэзээч барьж үзээгүй мөнгөө
барин баярлаж байлаа.. Leo-г аврахад хэдхэн хоногийн өмнө эмч түүнийг биеийг
үзээд уушигны Хатгаа болжээ, хэдхэн цагийн л нас байна гэнэ.. хэрэв.Leo
төлөвлөлснөөс өмнө үхчихвэл Tatum-ын замнал юун сэргэх нэг мөсөн балрах бол
цагдаагийн дарга бүр хэрэгт орж, журамгүй эхнэр хэн ч биш болохоор болно.. одоо
Tatum яах вэ?
Америкийн домогт кино найруулагч Billy Wilder-ын медиа ёгөөдөлт
драм нь америкийн соёлыг хурцаар шүүмжилсэнээс гадна нэгдсэн улсын төдийгүй ер
нь хэвлэл мэдээллийн салбарын гал тогооны амьдралыг уг кинонд харуулах ба
сурвалжлагчид хэрхэн мэдээний төлөө үхэлддэг хийгээд олсон мэдээг хэрхэн
бэлтгээд хүмүүст хүргэдэг бүх үйл явц, арын албаны ажиллагааг дүрсэлсэн эл
киног өдгөө култ классик гэж хүндэтгэдэг бөлгөө.. хэвлэл мэлээллийн
хэрэгслэлийн хүч чадал болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн нөлөө, ард түмэнийг
хэрхэн хүссэнээрээ залж, удирддаг болохыг эл бүтээлд харуулах бөгөөд нэр алдрын
төлөө, мөнгө эрх мэдлийн төлөө нэгэн амбицтай сурвалжлагч ёс суртахуун болон
хүн чанараа алдаж, мэргэжлийн хүн этиктэй байхгүй бол нийгэмд ямар их гай,
хохирол учруулж болохыг энэ кинонд хурцаар өгүүлнэ.. найруулагч Wilder эл
бүтээлийнхээ зохиолыг бичиж, найруулахаас гадна мөн продюсерлэсэн нь өөрийнх нь хувьд анхны тохиолдол болсон ба
киноныхоо санааг хоёр бодит явдлаас санаа авсан ажээ.. эхний үйл явдал 1925 онд
болсон W. B. Miller гэх сурвалжлагч sand cave хэмээх агуй дотор түгжигдсэн
Floyd Collins гэх уурхайчны талаарх мэдээ бэлтгэн, улмаар уг ажлаараа
Pulitzer-ын шагнал хүртсэн бодит явдлаас сэдэвлэсэн бол хоёрдахь үйл явдал нь
1949 онд Kathy fiscus гэх гурван настай охин ашиглан дараа больсон худагт унаж
үхсэн бодит явдлаас сэдэвлэсэн бөгөөд харамсалтайн аврах багийнхан олон хоног
ажилласан ч охины амийг аварч чадаагүй байдаг ажээ..
судлаач, шүүмжлэгчид
Wilder-ын төсөөлөх чадварыг өндрөөр үнэлэхийн хажуугаар кино зохиолын бүтцийг
тааруу гэсэн байхад мөн зарим нэг талаараа гэнэн, абсурд хэмээсэн бол ихэнх
шүүмжлэгчид харгис бөгөөд бараан кино, авилгалын үйл явц хийгээд мафизмын
сэтгэлзүйг судлах судлахуун болсон бүтээл гээд Америкийн чөлөөт хэвлэл болон
демократик засгийн газрыг алгадаад авсан хүйтэн цэвдэг ч жавхлантай бүтээл
хэмээсэн буй.. мөн түүнчлэн уг киноны хүргэх гэсэн санаа орчин үед ч чухал
хэвээрээ байгааг онцлоод найруулагч Wilder хүний мөн чанарын бараан, муу талыг
цэврээр хөрөглөсөн кино агаад 50-аад оны америкийн хамгийн шилдэг киноны нэг
гэдэг бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 753-р байрт жагсдаг бол
Empire сэтгүүл эл бүтээлийг бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 кинондоо багтаасан
байдаг.. мөн киноны жүжигчдийн тоглолтыг А зэрэглэлийнх гэдгийн дотор ялангуяа Kirk Douglas-ын тоглолтыг шагшин магтдаг ба түүний тоглолтыг
төвлөрсөн, эрч хүчтэй бөгөөд бараг айдас хүргэмээрээс гадна хурц хутга шиг
оновчтой гэсэн буй... уг кинонд ямарч зөөлөн юмуу сэтгэл дэвтээх зүйл байхгүйг анхааруулъя!
Comments
Post a Comment