Хуял





Senso (1954). Өгүүлэх нь, 1866 онд Австри-Италийн хооронд өрнөж байсан дайны үед Италийн эх орончид эзлэгдээд байсан газар нутгаа хамгаалан тэмцэж байв.. энэ үед Австричуудад дагаар ороод байсан Венецийн нэгэн дуурийн ордонд эх оронч Италичууд үймээн дэгдээх бөгөөд уг бослогыг Marquis толгойлох ба Австрийн талын офицер Franz түүнтэй ирүүл хийхээр болно.. тухайн мөчид тус ордонд Италийн гүнгийн хатан Livia нөхрийн хамт дуурь үзэн байв, үймээн гүнгийн хатны анхаарлыг татах нь тэр: учир нь, Marquis хатны үеэл нь бөгөөд нөхрөөсөө тусламж эрэхэд австричуудтай нягт холбогдсон гүн эхнэрийгээ үл ойшоогоод зогсохгүй битгий наад хэрэгтээ оролц гэж загнана.. 

эх оронч Livia зоригтой хүүхэн байлаа, тэрээр шууд офицер Franz дээр очин ирүүл хийхээ зогсоохыг гуйх агаад залуухан офицер өөрөөсөө арай эгч боловч ямарч насны эр хүний ухааныг балартуулж чадах гоо үзэсгэлэнтэй Livia-д дурлаж, ямар ч хамаагүй үнээр хамаагүй өөрийн болгохыг хүснэ, ийнхүү гоо үзэсгэлэн бяцхан үймээнийг зогсооно.. тэр шөнө Franz, Livia хоёр Венецийн гудмаар хамт алхаж, тунгалаг саран дор хоёр биедээ хайр зарлах бол энэ хооронд Marquis Австричуудад баригдан цөллөгдөнө.. аав шигээ хүнтэй сууж, ямар ч хайр сэтгэл, аз жаргал мэдрээгүй явсан Livia-ын амьдрал цоо шинээр эхэлсэн мэт л байлаа: залуухан сайхан цэрэг эрийн үнсэлт, тэврэлтэд ухаанаа алдтал согтож, улмаар өдөр бүр түр байрлах цэргийн байранд нь ирдэг болно..

удалгүй Franz явж мэдэхээр болоход хүүхэн түүнд өөрийгөө үргэлж санаж яваарай гэж үснээсээ тайран зүүлтэнд хийж өгдөг бөгөөд ингээд хэсэг хугацаа өнгөрөхөд Franz-аас ямар ч захиа, мэдээ байсангүйд тэсч чадахаа байсан Livia цэргийн байранд нь очдог, гэтэл Австри цэргүүд түүнийг үл хүндэтгэн хүлээн авах ба Franz ерөөсөө Венецээс яваагүй гээд мөн нэмж Franz өөр хүүхэнтэй болсон хэмээн шоололдон тохуурхана.. эх орныхоо дайсанд хайртай болж, мөн эр нөхрөө хуурч, эмэгтэй хүний нэр төрөө сэвтүүлсэн Livia өөрийнхөн өгч байсан тайрсан үстэй зүүлтийг нь зүүлгүй харин зүгээр ширээн дээрээ тавьсан байхыг Franz-ын өрөөнд орсоноор харна.. гомдож цөхөрсөн хүүхэн энэ бүхэнд итгэхийг хүсэхгүй бөгөөд Franz-ныхаа бодит дүрийг харж, хэлэх үгийг сонсож байж итгэхийг хүснэ.. энэ үеэр түүний нөхөр хамт нутаг руугаа буцах болсныг хэлнэ, одоо л Franz-тайгаа уулзахгүй бол дахиж уулзахгүй гэдгээ хүүхэн ухаарч байлаа.. тэчъяадан, байж суух газраа олохгүй байтал Livia-ын зарц хүүхэн түүнд нэг эр сураглаж ирсэн, тухайн заасан газарт очихыг гуйсан гэж хэлдэг бөгөөд бөөн баяр болсон Livia явахыг завдтал нөхөр нь хорих нь мэдээж.. Харин Livia-д одоо гүнгийн хатны хэргэм, хайргүй нөхөр огт хэрэггүй, зөвхөн хайртай залуу нь чухал байлаа.. тэрээр нөхөртөө бүх үнэнгээ хэлчихээд нөгөө заасан газар очтол тэнд хайрт Franz нь биш харин үеэл Marquis байх нь тэр ээ.. шалдаа бууж, бүрэн найдвар тасарсан Livia эргээд нөхөртөө очдог ба  хөгшин гүн залуу хатнаа өршөөж хамт гэрийн зүг явна.. үүнээс хойш Livia жирэмсэлэн, улмаар төрж, мөн Итали орон дайнд ялах тийшээгээ хандаж байлаа.. 
 
нэг шөнө Livia-ын өрөөнд гэнэт Franz ороод ирэх нь тэр, шархтаж, ядарч туйлдсан тэрээр зугтаж яваа нь энэ ажгуу.. юутай ч Livia тэр шөнийг аргалаад, маргааш нь Franz-г явуулахыг бодно.. хүлээж цөхөрсөн итгэл хийгээд гомдож туньсан зүрхийг Franz-ын халуун үнсэлт, чанга тэврэлт уяарах увдистай байжээ.. Franz яагаад алга болсноо ийн тайлбарлана “би чамаас залуухан, тэгэхээр алдаа илүү хийнэ, нэг хүүхэнд дурласан гэж бодтол үгүй байж, би чамд л хайртай юм байна, ингээд чам дээрээ ирлээ” энэ үг хүүхний чулуучсан зүрхийг дэвтээнэ.. Livia түүнийг шилтгээндээ нууцаар байлгах агаад эдгэж бас тэнхэрсэн Franz нэг өдөр хүүхэнд хэлнэ “дайн Италийн ялалтаар дуусах шинжтэй, би одоо дайнд явбал тахир дутуу л болно, би нэг эмч танина, тэр хуурамч бичиг хийж цэргээс халагдах бичиг хийдэг, чи их хэмжээний мөнгө өгвөл би энэ ажлыг бүтээгээд чам дээрээ ирээд хоёулаа жаргая гэнэ” үүнд хүүхэн итгэх бөгөөд түүнтэйгээ л байвал өөр юу ч хамаагүй, яасан ч яахав болсон байв. Ингээд хамаг мөнгөө Franz-д өгөөд ажлаа бүтээгээд над дээрээ ирээрэй гэсээр үлддэг.. их удсангүй дайн дууслаа, Итали ч яллаа, Franz-аас ч захиа ирлээ: захианд оршин суугаа газраа бичээд, бүх хэрэг бүтсэн, нэг хэсэгтээ хол байцгаах хэрэгтэй байна, битгий ирээрэй гэсэн байв.. Livia хүлээж тэссэнгүй хамаг юмаа орхиод оршин суугаа газар нь давхиад хүртэл Franz нөгөө мөнгөөр нь тансаг байранд, тансаг ширээ засаад, залуухан охинтой янаглаж суудаг аа... 

энэхүү бүтээл нь эмгэнэлт хайрын роман уншиж буй мэт нухацтай сэтгэгдэл төрүүлэх бөгөөд 18-19 зууны үеийн уран зураг үзэх мэт зураглалтай, өөрөөр хэлбэл сууриасаа эхэмсэг, ихэс дээдсийн өнгө аястай гоёмсог дэгжин бүтээл.. эмэгтэй хүний давуу болон сул талыг, нэг үгээр эмэгтэй хүн хайрын өмнө ямар оршихуй болдогийг Livia-ын дүрээр дэлгэцнээ буулгасан ба кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 443-р байрт жагсах агаад хамгийн үзүүштэй хайрын сэдэвт кинонуудын нэгээр нэрлэгддэг.. Италийн мастер кино найруулагч Luchino Visconti энэхүү мелодрамыг найруулсан ба Италийн зохиолч Camillo Boito-ын ижил нэрт роман дээрээс сэдэвлэн бүтээхдээ романыг багагүй өөрчилсөн байдаг.. Luchino Visconti дуурь найруулан тавьдаг байсан учир уг кино дуурилаг чанартай гэж хэлж болно, мөн кино дуурийн театрт эхлээд театраасаа огт гараагүй хэмээн судлаачид үздэг.. 

киноны гол дүрүүдийг Alida Valli \Alfred Hitchcock, Bernardo Bertolucci, Michelangelo Antonioni нарын домгуудын кинонд тоглож явсан Италийн нэрт жүжигчин \ , Farley Granger \Alfred Hitchcock-ын хоёр кинонд тоглосоноороо үүрд дурсагдах Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин\ нар бүтээсэн бөгөөд анх энэ дүрүүдэд Ingrid Bergman, Marlon Brando нарыг тоглуулахаар төлөвлөж байсан хэдий ч Ingrid Bergman Италийн нэрт кино найруулагч Roberto Rossellini-тэй хуримласан байсан тул эхнэрээ өөр найруулагчийн кинонд тоглохыг Roberto Rossellini зөвшөөрөөгүй байдаг бол Marlon Brando харин уг киноноос татгалзах болсон нь Ingrid Bergman тоглохгүйтэй холбоотой гэдэг.. хэдий Marlon Brando болон Ingrid Bergman кинонд тоглоогүй ч Alida Valli, Farley Granger хоёр гайхалтай тоглосон ба хүсэл тэмүүлэл, дур тачаалаар үүсэн бий болсон хайр хэрхэн сүйрэхийг сэтгэл хөдөлгөм үзүүлжээ.. киноны хөгжим дээр суут Nino Rota ажиллажээ..

НЭМЭЛТ: Уг киноны эх зохиол буюу Камилло Бойтогийн роман хувийн өдрийн тэмдэглэл хэлбэрээр бичигдсэн бөгөөд гүнгийн хатан Ливиагийн (кинонд Венецийнх гэж гардаг ч романд Трентогийнх гэж гардаг) нэгдүгээр биеэс хүүрнэлээр өгүүллэгддэг. Хүүрнэл 16 жилийн зайтай өрнөхдөө үндсэн үйл явдал болон дэд хэсгийн хооронд нааш цааш шилжиж байдаг. Найруулагч Лучино Висконти кинондоо үндсэн үйл явдалд анхаарч, өдрийн тэмдэглэлийн дэд хэсгийг, мөн зарим нэг дүрийг бүхэлд нь хасчээ. Кино Ливиагийн гарал үүсэл руу илүүтэй хандаж, түүний үндсэрхэг үзэлт үеэлийн тухай шинэ дэд хэсгийг бий болгосны сацуу дайныг илүү дэлгэрэнгүй харуулдаг. Висконти эх сурвалжаасаа нэлээд хөндийрсөнөө ухаарсан даруй киногоо өөр нэрээр нэрлэе гэж бодож байсан ч тулааны оргил хэсгийн улмаас энэ бодлоо орхижээ. 

Comments