Black Narcissus (1947). Калькуттагийн сүмээс үүрэг аван Гималайн ууланд орших орон нутгийн хүүхэд болон эмэгтэйчүүдийг соён гэгээрүүлэхээр очсон таван гэлэнмаагийн
амьдрал тусгаарлагдсан ууланд хэрхэн өөрчлөгдөж, улмаар төсөөлөмгүй байдалд орж
байгааг өгүүлсү.. эдгээр үүрэг авсан гэлэнмаа нарыг Clodagh \Deborah Kerr - Оскар,
Бафта, Канны кино наадмын хүндэт шагналтай Шотландын жүжигчин\ гэх бусдаасаа
залуухан, үзэсгэлэнтэйн зэрэгцээ удирдах авъяастай, сайн гэлэнмаагаар ахлуулан
илгээнэ..
Clodagh-ын туслах гэлэнмаанууд бол настайвтар нэгнээс залуухан нэг нь
ч байх агаад олныг дагуулах чадвартай, ажилласаг, үнэнч гэх мэтээр аль болох
олон зан төрхтэй гэлэнмаа нарыг гол сүмээс Clodagh-д хариуцуулан хамтад
илгээнэ.. эдгээр гэлэнмаа нарын дунд Ruth \Kathleen Byron – Их британий тайз,
дэлгэцийн жүжигчин\ гэх гэлэнмааг анзаарахгүй өнгөрч болохгүй.. энэ бүсгүй нас
ч зүсээр ч ахлах гэлэнмаагаас их дутахааргүй ба зан ааш зожиг, бие муутай юмуу
гэмээр цонхийсон дотогшоогоо нэгэн.. нэг ёсондоо нэг л гэлэнмаа болж чадахгүй
байгаа, сүмийн шүдний өвчин болсон бүсгүй юм.. Сүмээс зориуд Ruth-г Гималайн руу бусдын төлөөх буяны ажилд явуулж “эмчлэхийг” зорино.. ийнхүү Clodagh-аар
ахлуулсан таван гэлэнмаа Гималайн ууланд орших Mopu гэх харшид амьдарч бас
ажиллахаар ирцгээнэ..
Орон нутгийн генералын өглөг буянаар хуучирч муудсан Mopu
харшыг засч янзлан, улмаар христийн шинэ сүм барьж, уулын хөндийд амьдрах
ядарсан иргэдэд тусалж, тэтгэн, хүүхэд, эмэгтэйчүүдэд нь боловсрол олгохоор
Clodagh болон бусад гэлэнмаа нар ирээд буй нь энэ..
эл
харш асар өндөр уулан дээр сүндэрлэх бөгөөд уулын ирмэг дээр шахуу баригдсан
өвөрмөц бас айдас хүргэм харш болно.. түүхийн сонирховоос, хуучин генералын үед
эмсийн хүрээлэн байсан ба үүнийг илтгэж хана туургаар нь нүцгэн, садар самууныг
илтгэсэн уран зураг хадаастай.. Энэ газар өндөрт орших тул байнга салхи үлээж,
мөн газар орчны онцгой ид шидийн гэмээр хүчин зүйлсээс болж эмэгтэй хүн
байтугай эрэгтэй хүн ч удаан тэсдэггүй, галзууруулдаг газар гэх.. гэлэнмаа нар
маань цаг алдалгүй ажилдаа орно.. тэдэнд засч янзлах юм их байх ба аргагүй эр
хүний гар дутна.. энэ үед тэднийг анх уулан дээр газарчилсан орон нутаг дахь
ганц
Европ эр Dean
\David Farrar
– Английн тайз, дэлгэцийн жүжигчин \
тусална.. Dean бол хааяа архи уучихдаг гүндүүгүй, эндэхийн бараг иргэн болсон
эр.. энэ эр харшыг иргэншилтэй холбогчоос гадна гэлэнмаа нарт тусалж наагуур
цаагуур ажлын хийж өгнө.. үүнд бардам бас бүдүүлэг занд нь ахлах гэлэнмаа
Clodagh дурамжхан байхаас гадна Dean бүсгүйг байнга үгээр идэн өднө.. харин
Ruth залууг хүсэл төөнсөн харцаар цоо ширтэнэ..
Үүний хажуугаар бид киноны
чухал хэсгүүд болох дүрүүдтэй танилцая: харшын тогоочоос цэвэрлэгч хүртэл хийх
энд насаараа байгаа Angu Ayah гэх хөгшин авгай, мөн харшын ойролцоо модны дор
өдөр шөнөгүй бясалган суух ариун хүн, мөн тэгээд генералын хүү залуухан эр
болон орон гэргүй гуа сайхан охин хоёрын түүх зэрэг бол киноны дэд хэсгүүд болно.. Жишээлбэл, генералын хүү
болон орон гэргүй охин хоёрын хайр сэтгэл, нэн ялангуяа охины залууг өдөж
сээтэгнэж байгаа хэсгүүд маш эротик шинжтэй.. ингээд сүм ч бэлэн болж, соён
гэгээрүүлэлт ч амжилттай явагдаж эхэлтэл Ruth-ын зан байдал эрс муудахаас гадна
зарим гэлэнмаа нар хуучны \гэлэнмаагийн өмнөх\ амьдралаа санагалзаж эхэлсэн,
даруй буцааж өгөөч гэж Clodagh-аас гуйж эхэлнэ.. Энэ газрын хачирхалтай уур
амьсгал ахлах гэлэнмааг ч тойрсонгүй, тэрээр байсхийгээл өмнөх амьдралаа
\киноны дундуур хэсэгчлэн Clodagh яагаад гэлэнмаа болсныг дурсамж маягаар
үзүүлнэ\ дурсан санагалзана.. ингэхдээ тэрээр харамсахгүй ба харин ч
баясалтай.. Clodagh-ын гэлэнмаа болсон шалтгаан бол бүтэлгүй хайр юм.. сүйт
залуудаа хаягдсандаа гомдон энэхүү хатуу замыг сонгосон. Гэхдээ Dean-г
харахаараа хатуурсан зүрх нь зөөлөрч байгааг өөрөө анзаарна.. үүнийг ажигласан
Ruth улам галзуурч, сахилаа умартаж тэрсэлнэ.. энэ үеэр нэгэн гэлэнмаа
болчимгүй үйлдлээсээ болж нялх хүүхдийн аминд хүрсэнээр байдлыг бүр ч
хурцатгаж, уугуул суугчдын дургүйцлыг хүргэж баллана..
Энэ бүхэн эцэстээ үхэлд
хүргэх нь тодорхой ба уг кинонд
тусгаарлагдсан гэлэнмаа нэртэй хүүхнүүдийн сэтгэл санаа нэг эр дээр хэрхэн
төвлөрч байгааг, үүнээс цаашлаад дур хүсэл, сексийн тачаалаа барьж дийлэхээ
больж байгааг үзүүлнэ.. он цаг улирах тусам эл кино улам үзэсгэлэнтэй
болсоор байгаа ба Их британий домогт кино найруулагчид Michael Powell болон Emeric
Pressburger нарын хамтран бүтээсэн арван-есөн киноны шилдэгт нь орох классик болсон гайхалтай бүтээл.. Кино
урлаг дахь хамгийн бүтээлч хамтрал болох Emeric Pressburger, Michael Powell
хоёрын Rumer Godden-ын роман
дээрээс сэдэвлэсэн мелодрам,
шашны драм жанрын бүтээл бөгөөд уг
кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 170-р байрт
жагсдаг..
Emeric Pressburger, Michael Powell хоёр мелодрамыг илүү нууцлаг, ид шидийн байдалтай болгосон буюу
өөрсдийн аргаараа шат ахиулсан байдаг ба уг кино тухайн үедээ техникийн хувьд шагшин гайхагдаж байсан агаад
гайхалтай өнгөлөг зураглалтай байсан учир үзэгчид шоконд орж, үзвэрийн үеэр
уулга алдацгааж байсан гэдэг.. энэхүү киноны өнгө дүрс, гэрэл сүүдэр,
мөн дүрүүдийн төрх, бүр нарийвчилбал нүдний харц гэх мэт бүх чанараараа эротик
өнгө төрхийг агуулдаг ба тус бүтээл
бол олон судлаачийн үздэгээр эмэгтэй хүний хүсэл тачаалыг бэлгэдсэн бүтээл, мөн
хамгийн анхны эротик киноны нэг гэсэн байдаг.. эхнээсээ дуустал бүх кадр болгонд
эротикийг илэрхийлэх бөгөөд ингэлээ гээд кинонд ганц ч үнсэлт байхгүй нь гайхалтай, энэ
бол цэвэр мэдрэмж, бэлгэдэлт болно.. Тус киног мөн түүнчлэн шашин хоородын
зөрчлийг ч өгүүлнэ.. кино тэр жилийнхээ Оскараас шилдэг тайз
засалт болон шилдэг зураглал
гэсэн хоёр төрөлд ялалт байгуулсан ба домогт зураглаач Jack Cardiff-ын ажил
төгс болсон агаад план болгон уран зураг шиг өнгөлөг, хүчирхэг.. 17 зууны нидерланд уран зураач Vermeer-ын
бүтээлүүд Jack Cardiff-д нөлөөлсөн гэдэг бөгөөд Гималайтай сценийг студи дотор авсан байдаг, мөн киноны
тайз засалт өдгөө хүртэл шагшин магтагдсаар.. Ганцаардалт буюу тусгааралалт
хүний сул талыг, хүсэл тачаадлыг улам дэвэргэж гааруулдаг болохыг, бас энэ
бүхнээ хүчээр дарах тусам тэсэрч гарах нь аюултай ажээ.. найруулагч Martin Scorsese уг киноны том фен
бөгөөд уг кино түүний кино хийх арга барилд нөлөөлсөн гэж хэлсэн байдаг.. Frozen
хүүхэлдэйн киноны уран бүтээлчдэд энэ кино мөн хүчтэй нөлөөлсөн байдаг ажээ..
НЭМЭЛТ: Кино
Америкт нээлтээ хийхэд Католик шашны ёс журмын легион бүлгэмийн зүгээс шашин ба
шашны амьдралыг гутаан доромжилсон хэмээн уг бүтээлийг буруушааж "хэвийн
бус, мэдрэлийн өвчтэй, солиотой хүмүүсийн зугтах зам" гэж тодорхойлсон
байдаг аж. Америкт үзүүлсэн хувилбарт нь Клодагийн гэлэнмаа болохоос өмнөх
амьдралыг дурсамж маягаар харуулсан хэсэг байсныг Католик шашны ёс журмын
легионы шаардлагаар засч өөрчилсөн аж. 10 орчим цомхотголыг найруулагч
Прессбургер өөрөө гардаж хийсэн ба энэ талаараа "зөв, шударга,
боломжийн" цомхотгол болсон гэж хэлсэн байдаг. Киног түгээхийн тулд үүнийг
зайлшгүй хийх шаардлага байж. КШЁЖЛ-ийн хар жагсаалтад орсон учир Нью-Йорк
зэрэг томоохон хотуудад гаргах боломжгүй байсан ба цомхотголын дараа киног
чөлөөтэй үзүүлэх боломжтой болжээ. Хураах
Comments
Post a Comment